Олны анхаарлыг татсан аймаг, сумдын 100 жилийн хүндэтгэлийн урилгууд

Олны анхаарлыг татсан аймаг, сумдын 100 жилийн хүндэтгэлийн урилгууд

Олны анхаарлыг татсан аймаг, сумдын 100 жилийн хүндэтгэлийн урилгууд

Үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс аймгууд сумдын баяр наадам хуваарийн дагуу үндэсний баяр наадмын дараа болж буй. Энэ жил дөрвөн аймгийн 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд олон сумын тэгш ой тохиож байгаа. Тэгвэл цахим хуудаст олны анхаарлыг татаад буй аймаг, сумдын хүндэтгэлийн урилгын загварыг танилцуулж байна.


ЦАХИМ, ДИЖИТАЛ ХОСОЛСОН ОНЦЛОГТОЙ "ХЭНТИЙ"

Олны сонирхлыг ихэд татаж байгаа эхний амйгийн урилга бол Хэнтий. Төрийн өндөр дээд түвшний төрсөн нутгийн урилга нь хүртэл баавартай байгааг олон хүн цахим хуудастаа бичжээ. Тодруулбал, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн урилга AR буюу цаас, дижитал хосолсон технологиор танигдаж уншигддаг байна.

Урилгыг ухаалаг утасны камераар уншуулснаар Хэнтий аймгийн есөн гайхамшиг болон урилгын эзний зураг, мөн мэндчилгээтэй аж.

Программ хангамжийн тусламжтай бүтээгдсэн тус урилга нь аливаа графикыг бодит байдалтай хослуулсан хагас бодит орчин гэдгээр онцлог. Одоогоор өөр аль ч аймаг AR технологийг урилгадаа ашиглаагүй байгаа юм.

Хан Хэнтий уулын аймгийн дараах сумдын наадам өнөөдөр болж буй. Тодруулбал, 

  • Баян-Адрага,
  • Баян-Овоо,
  • Биндэр,
  • Галшар,
  • Дадал,
  • Жаргалтхаан,
  • Мөрөн,
  • Өмнөдэлгэр зэрэг тэгш ойтой сумдын наадам үргэлжилж байна.

Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 27-28-нд болох юм байна.

ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ГОЁСОН "ГОВЬ-АЛТАЙ" АЙМГИЙН УРИЛГА

Хантайширын уулын аймаг болох Говь-Алтайн 100 жилийн баярын урилга мөн л өвөрмөц хийцлэлтэй аж. Үндэсний бичгээр гоёж, цахим хэлбэрт мөн оруулсан онцлогтой байна.

Долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 2-нд болох тус аймгийн наадам өргөн дэлгэр болох бөгөөд урилга дээрээ ч дурджээ.

Говь-Алтайн урилгад Сутай хайрхан, Бурхан Буудай уул, Хасагт хайрхан уул, Ээж хайрхан уул гэхчлэн байгалийн онцлог тогтоц бүхий уул, газрын зургуудыг багтаасан нь мөн сонирхолтой болж.

ОТГОНТЭНГЭРЭЭР ГОЁСОН "ЗАВХАН"-Ы ДАРУУ УРИЛГА

Завхан аймгийн  тэгш ой тохиож байгаа сумдын баяр наадам долдугаар сарын 19-21-нд нэгэн зэрэг болно. Түүхэн тэгш ой тохиож буй:

  • Завханмандал,
  • Их-Уул,
  • Нөмрөг,
  • Тосонцэнгэл,
  • Яруу сумдын ой улсын наадмаас хойш болох хуваарийг тус аймгийн Засаг дарга гаргажээ.

Харин аймгийн 100 жил долдугаар сарын 30-31-нд болох аж.

Аймгийн урилга бусад тэгш ойтой аймгуудтай харьцуулахад даруу ч элдэв хээнцэр чимэглэлгүй нь харин нутгийн төрөлх зон олонд таалагдаж байгааг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-20 50.99.75.40

Завхан Говь Алтай 2 маань түүхээ цэгцнлээрэй, Хан тайшир уулын аймгаа булаадаад байдаг, Говь Хлтай аймаг уул нь 1940 онд байгуулагдсан юм билээ, гэтэл гэнэт шинэ түүх гарч ирээд 100 гэх юм ШУА Түүхийн хүрээлэн хариу өгмөөр юм.

Avatar

иргэн 2023-07-20 98.124.194.3

Ингэж гаргаж яах гэж, ямар зорилготой юм. Одоо тэгээд өнөөдүүл нь урилгаараа уралдах болох нь хийх ажилгүй улсууд юм шиг, Жоохон хүүхдүүд шиг зурагт хуудас цуглуулдаг сонирхдог үе өнгөрсөн. Нээх сүртэй өнгө, мөнгө орсон энэ мэт урилга хэрэггүй болсон үе. Али болох хямд байх нь зүйтэй.

Avatar

Зочн 2023-07-20 59.153.86.75

ГОВЬ-АЛТАЙ аймаг1980 онд жилээ тэмдэглэж байсан шүү дээ одоо 100 биш 83 жилийн ой болох юм байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2023-07-20 213.87.136.190

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-20 202.21.107.5

ХАНТАЙШИР УУЛЫН АЙМГИЙН ТӨВ УЛИАСТАЙ ХОТ БУЮУ ЗАВХАН АЙМАГ БАЙСАНШТЭЭ.. ГОВЬАЛТАЙХАН ИЧЭЭЧЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ЁСТОЙ ОНИГОЙ ШҮҮ..

Avatar

Нэргүй 2023-07-20 202.21.111.150

hantaishir uul gobi altaida bdishv

Avatar

Зочин 2023-07-20 202.126.89.49

Дизайны урлаг унэхээр хегжихгуй юмаа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж