Мисс Б.Гантогоо Соёлын элч болжээ

Мисс Б.Гантогоо Соёлын элч болжээ

Мисс Б.Гантогоо Соёлын элч болжээ

“Мисс Монголиа-2005” тэмцээний тэргүүн мисс Б.Гантогоо Соёлын элч болжээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд нам гүмхэн амьдралыг сонгох болсон. Түүнийг загварын тайзан дээр нэг их удаан алхалгүй “зодог тайлсан” гэлцэх нь бий. Тэрбээр одоо "Мисс Монгол" аялал жуулчлалын холбооны тэргүүнээр ажиллаж, Монгол Улсаа олон улсад сурталчилж буй юм. Мисс Б.Гантогоогийн хувьд 2010 онд "Эх дэлхийн мисс" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан. “Мисс Монголиа-2005” тэмцээний тэргүүн байрын шагналт мисс бүсгүй олон улсад нэр хүндтэй томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж, дэлхийн мисст өрсөлдсөн сайхан бүсгүйчүүдийг эх орондоо урьж, хүмүүнлэгийн үйлст уриалж явсан.

Явсан газар бүртээ амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөдөг авьяаслаг мисс бүсгүйг "Номинталст" хамтлагийн дуучин А.Хаянхярваатай хамтран "Аз жаргалын дуу"-г дуулснаар нь хүмүүс сайн мэднэ. Мөн тэрбээр 2011 онд “Байгальд ээлтэй дэлхийн элч”-ээр тодорч байсан удаатай. Мисс Б.Гантогоо Андрей Кимийн моделийн агентлагийг төгсч, Монголынхоо миссүүдийг гадаадын тэмцээнд өрсөлдөхөд том хөшүүрэг болж яваа сурагтай.

Түүний үүсгэн байгуулсан холбоо нь 2022 онд анх удаа Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо “Middle East Fashion Week” арга хэмжээг зохион байгуулж, нээлтэд Гавъяат жүжигчин С.Наран ая дуугаа өргөн барьж, үндэсний брэнд "Nolur Cashmere" монгол ноолууран бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Олон улсын загварын долоо хоногийн шоунд “Nolur cashmere" шинэ коллекцоо танилцуулсан анхны Монгол брэндийн нэг болж байв. Тус шоунд дэлхийн алдартнууд, загварын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн зорин ирсэн бөгөөд “Fashion TV”, “Vogue Arabia” сэтгүүл “Nolur” брэндийг тухайн өдрийн шилдэг үзүүлбэрээр онцолсон нь дэлхийн зах зээлд гарах эхлэлээ тавьсан талаар хэвлэлээр мэдээлж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ДБаярсайхан 2023-07-20 202.9.46.237

Сайн байцгаана уу!?Яадагч байсан монголдоо ажлаа хийж,улсынхаа нэрийг авч яваа бүсгүйчүүдэд,цаашдын ажил амьдралд сайн, сайхныг хүсье!

Avatar

Ebe 2023-07-20 66.181.161.196

sadar elch bolson um uu haha

Avatar

Нэргүй 2023-07-20 213.87.136.190

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-20 103.212.119.104

Энэ тэнэг цол зэрэг юмаа одоо болиосой хэнхэг солио нехдууд л ингэж явдаг

Avatar

Уншигч 2023-07-20 45.151.44.158

хэнд хамаатай юм бэ?

Avatar

Нэргүй 2023-07-20 192.82.85.22

Яаааааааг чамд хамаатай хөгшөөөн

Avatar

Зочин 2023-07-20 192.82.69.63

хэн соёлын элч болгож өргөмжлөөд байгаа нь тодорхойгүй, яам тамгаас бол яг аль нь соёлын уу эсвэл аялал жуулчлалын уу, эсвэл энэ зодог тайлсан мисс худлаа өөрийгөө өргөмжлөөд байгаа юм уу, ойлгомжгүй

Avatar

Нэргүй 2023-07-20 202.126.90.134

хаха эмээ нар иргээд мода нд ороод байгаа юмуу

Avatar

Нэргүй 2023-07-20 184.60.63.245

2005 оны мисс гэдэг чинь одоо Эмээ болсон гэсэн үг дээ.ккк

Avatar

Нэргүй 2023-07-20 192.82.90.128

miss emee geh yumuu

Avatar

Оюунтунгалаг 2023-07-20 202.55.188.107

визийн залилагч ш тээ Гантогоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж