Мисс Б.Гантогоо Соёлын элч болжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.20-нд нийтлэгдсэн

Мисс Б.Гантогоо Соёлын элч болжээ

Мисс Б.Гантогоо Соёлын элч болжээ

“Мисс Монголиа-2005” тэмцээний тэргүүн мисс Б.Гантогоо Соёлын элч болжээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд нам гүмхэн амьдралыг сонгох болсон. Түүнийг загварын тайзан дээр нэг их удаан алхалгүй “зодог тайлсан” гэлцэх нь бий. Тэрбээр одоо "Мисс Монгол" аялал жуулчлалын холбооны тэргүүнээр ажиллаж, Монгол Улсаа олон улсад сурталчилж буй юм. Мисс Б.Гантогоогийн хувьд 2010 онд "Эх дэлхийн мисс" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан. “Мисс Монголиа-2005” тэмцээний тэргүүн байрын шагналт мисс бүсгүй олон улсад нэр хүндтэй томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж, дэлхийн мисст өрсөлдсөн сайхан бүсгүйчүүдийг эх орондоо урьж, хүмүүнлэгийн үйлст уриалж явсан.

Явсан газар бүртээ амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөдөг авьяаслаг мисс бүсгүйг "Номинталст" хамтлагийн дуучин А.Хаянхярваатай хамтран "Аз жаргалын дуу"-г дуулснаар нь хүмүүс сайн мэднэ. Мөн тэрбээр 2011 онд “Байгальд ээлтэй дэлхийн элч”-ээр тодорч байсан удаатай. Мисс Б.Гантогоо Андрей Кимийн моделийн агентлагийг төгсч, Монголынхоо миссүүдийг гадаадын тэмцээнд өрсөлдөхөд том хөшүүрэг болж яваа сурагтай.

Түүний үүсгэн байгуулсан холбоо нь 2022 онд анх удаа Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо “Middle East Fashion Week” арга хэмжээг зохион байгуулж, нээлтэд Гавъяат жүжигчин С.Наран ая дуугаа өргөн барьж, үндэсний брэнд "Nolur Cashmere" монгол ноолууран бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Олон улсын загварын долоо хоногийн шоунд “Nolur cashmere" шинэ коллекцоо танилцуулсан анхны Монгол брэндийн нэг болж байв. Тус шоунд дэлхийн алдартнууд, загварын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн зорин ирсэн бөгөөд “Fashion TV”, “Vogue Arabia” сэтгүүл “Nolur” брэндийг тухайн өдрийн шилдэг үзүүлбэрээр онцолсон нь дэлхийн зах зээлд гарах эхлэлээ тавьсан талаар хэвлэлээр мэдээлж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж