Дорнод: Галт хэрэгслийн хайгуул, устгалыг хийж байна

Хуучирсан мэдээ: 2023.07.20-нд нийтлэгдсэн

Дорнод: Галт хэрэгслийн хайгуул, устгалыг хийж байна

Дорнод:  Галт хэрэгслийн хайгуул, устгалыг хийж байна

Дорнод аймагт 1960-аад оноос эхлэн ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд суурьшин байрлаж байсан түүхтэй. Тэдгээр анги нэгтгэлүүдийн хээрийн сургуулилт хийдэг байсан талбайд сургуулилтын үед тэсрэлгүй, газрын хөрсөнд үлдсэн галт хэрэгслүүдийг илрүүлэн, устгах ажлыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Бямба ахлан, инженер хайгуулын бүлэг зохион байгууллаа. Иргэд санамсар болгоомжгүй байдлаар өртөн бэртэж, гэмтэх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэл бүхий Хэрлэн сумын 5-р багт хайгуулын ажлыг хийж, 6 нэр төрлийн 113 ширхэг тэсрээгүй үлдсэн галт хэрэгслийг устгаж, аюулгүй болголоо. Иргэд та бүхэн тэсэрч дэлбэрч болзошгүй байлдааны сум, бусад галт хэрэгслийн талаарх мэдээллийг Цагдаагийн газарт өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж