Цагаан хадны суурьшлын бүсэд зам, барилгууд үерт автжээ

Цагаан хадны суурьшлын бүсэд зам, барилгууд үерт автжээ

Цагаан хадны суурьшлын бүсэд зам, барилгууд үерт автжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд өнөөдөр /2023.07.19/ түр зуурын аадар бороо орсны улмаас зам, барилгууд үерт автжээ.

Одоогоор үерт автсан бүс дэх иргэдийг шилжүүлж байгаа бөгөөд өнөө шөнө мөн бороо орох учир үерийн усыг зайлуулж эхлээгүй байна.

Өнөөдөр шөнө Мандал-Овоо, Цогт-Овоо, Булган, Ханхонгор, Даланзадгад сумын орчимд усархаг бороо орох төлөвтэй байгаа тул албан байгууллага, айл өрхүүд үер усны аюулаас сэргийлж, бэлтгэлээ хангахыг тус аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Тус бүсэд ажиллаж байгаа жолоочид цахим хуудастаа “Цагаан хадны баруун, зүүн талаар автозам барьсан, үерийн ус зайлуулах хоолой бараг байхгүй, үер хаагуур хэрхэн бууж болзошгүй вэ гэдгийг бас л дутуу тооцоолсны уршиг ийнхүү гарч байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-19 213.87.136.190

= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Л.ЛХАГВА 2023-07-19 192.82.77.182

Ядаж зөв нэр өг дөө. Энэ бол үер биш аадрын уруйн ус. Үер гэж гол мөрөн голдиролоосоо халихыг хэлдэг. Уруйн уснаас болгоомжлохын тулд налуу газрын өнцөг ба талбайг харгалзаж бүтээн байгуулалт хийдэг байх ёстой.

Avatar

ЗОЧИН 2023-07-19 122.201.24.207

ҮЕР УСНЫ АЮУЛ, ГАРЦЫГ ТООЦООЛООГҮЙ АВИЛГААР ГАЗАР АВЧ,АВИЛГААР ОРОН СУУЦУУД БАРЬЖ,АВИЛГААР ХҮЛЭЭН АВЧ,ИРГЭД САЙН ҮЗЭЖ ИРЭЭДҮЙГЭЭ ТООЦООЛООГҮЙ ОРСНЫ ГАЙ ЭНЭ.ОДОО УСАНД АВТСАН ЭНЭ БАРИЛГУУДАД ХҮН АМЬДРАХ НӨХЦӨЛ БАЙХГҮЙ ХЭВРЭГ БОЛСОН.СУУРЬ УСАНД НЭВЧСЭН,СУУЛТ ЗААВАЛ ӨГНӨ, ЯЛИМГҮЙ ГАЗАР ХӨДЛӨХӨД Л НУРАХ АЮУЛТАЙ,ИЙМ АВИЛГЫН СУУЦУУДАД ӨНДӨР ҮНЭЭР 20 ЖИЛД 2 ДАХИН ТӨЛӨХ ЗЭЭЛЭЭР ОРЖ БАЙХААР ХОТЫН ЗАХАД ГАЗАР АВААД 40, 50 САЯАР ӨӨРИЙН ХАШАА БАЙШИГАА БАРИАД САЙХАН АМЬДРАХАД ЯАНАА.

Avatar

иргэн 2023-07-19 202.126.88.194

Маш харамсалтай байна. Үнэхээр бүх салбарт мэргэшсэн мэргэжилтнүүд, байгууллагаа түшихгүй бол ажил төрөл бүтэмжгүй үр дүнгүй улс оронд их хохирол үүснэ . Цаашдаа анхаараасай.

Avatar

зочин 2023-07-19 103.57.94.58

намчин цүнхчин агуу тендерчид мандтугай. мэргэжлийн байгууллагуудыг ажлын туршлагагүй санхүүгийн чадавхигүй гэж тендерээс хасч цаасан дээрх түүхтэй компаниудаар дамжуулж мөнгө угаадагийн гай энэ дээ.

Avatar

Нэргүй 2023-07-19 66.181.161.103

ухаан муутай тэнэгүүд ажил хийхээр ийм л юм болно хохь нь гэж хэлье

Avatar

Нэргүй 2023-07-19 103.229.120.227

энэ их усыг тогтоон авч нуур цөөрөмд байршуулах арга ухаан тай толгой энэ монголд байна уу ? ……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж