Цагаан хадны суурьшлын бүсэд зам, барилгууд үерт автжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.19-нд нийтлэгдсэн

Цагаан хадны суурьшлын бүсэд зам, барилгууд үерт автжээ

Цагаан хадны суурьшлын бүсэд зам, барилгууд үерт автжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд өнөөдөр /2023.07.19/ түр зуурын аадар бороо орсны улмаас зам, барилгууд үерт автжээ.

Одоогоор үерт автсан бүс дэх иргэдийг шилжүүлж байгаа бөгөөд өнөө шөнө мөн бороо орох учир үерийн усыг зайлуулж эхлээгүй байна.

Өнөөдөр шөнө Мандал-Овоо, Цогт-Овоо, Булган, Ханхонгор, Даланзадгад сумын орчимд усархаг бороо орох төлөвтэй байгаа тул албан байгууллага, айл өрхүүд үер усны аюулаас сэргийлж, бэлтгэлээ хангахыг тус аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Тус бүсэд ажиллаж байгаа жолоочид цахим хуудастаа “Цагаан хадны баруун, зүүн талаар автозам барьсан, үерийн ус зайлуулах хоолой бараг байхгүй, үер хаагуур хэрхэн бууж болзошгүй вэ гэдгийг бас л дутуу тооцоолсны уршиг ийнхүү гарч байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж