500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаас гаргахыг дэмжлээ

500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаас гаргахыг дэмжлээ

500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаас гаргахыг дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 19-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэл үнэт цаас гаргахыг дэмжив
“Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг хэлэлцэн дэмжлээ.
Үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав.

2023-2024 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Албан даалгаврын хэрэгжилтийг “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгав.
Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн үед хүн ам, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, учирсан хохирлыг цаг алдалгүй түргэн шуурхай үнэлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд;
Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтоох, цаг уур, орчны аюултай, гамшигт үзэгдлийн талаарх урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай хүргэх, говийн бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд;
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, автомашин, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод тус тус үүрэг болголоо.

Товч мэдээ

-Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.

-Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцээд, уг конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, зөвшилцөж, хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-19 202.70.37.221

МОНГОЛ ХҮН ЕР НЬ СОНИРХОХГҮЙ СЭДЭВ ГЭЖ БАЙХГҮЙ, МЭДЭХГҮЙ ЮМ БАЙХГҮЙ БҮГДИЙГ МЭДДЭГ АЯТАЙ МЭДЭМХИЙРЧ ЯРИНА, БУСДЫГАА ДЭЭРЭЛХЭНЭ, ҮЛ ТООНО, ҮЛ ИТГЭНЭ, БҮХ ЮМНЫ ҮНЭ ХАНШ НОХОЙ ШИГ ШИНШЛЭН НЭГ НЭГЭНГҮЙ ЯРИЛЦАЖ, ИХ БАГЫН НЬ ГАЙХНА…..ҮРГЭЛЖ МӨНГӨ СОНИРХОНО, ҮРГЭЛЖ ЮМНЫ ҮНЭ ХАНШ СУДЛАНА ТЭГСЭН МӨРТЛӨӨ ЯГ БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР ЭДИЙН ЗАСАГ НЬ НАВС УНАЖ ШАЛААР НЭГ….. ӨӨРСДӨӨ ДАНДАА ТАНСАГ ЭСВЭЛ ГАЖ БУРУУ ДАВС ХУЖИР ТУН НЬ ОГТ ТААРААГҮЙ СОНГОЛТТОЙ АЖИЛТАЙ…..ҮНЭХЭЭР ХАЧИН

Avatar

Нэргүй 2023-07-19 203.98.76.249

энийг зогсоогооч ээ. ардын өрийг нэмэх юм хийж байна. …… дайрч ороод гаргаад тонилговол таарна

Avatar

Kraken 2023-07-19 43.228.129.68

Тэр мөнгийг юунд яаж зарцуулах төлөвлөгөөгөө эхлээд танилцуулаад дараа нь зөвшөөрлөө авдаг баймаар…

Avatar

а 2023-07-19 103.140.10.162

Сонгуулийн мөнгөө бэлдэж л байна муу гөлөгнүүд

Avatar

Нэргүй 2023-07-19 213.87.90.28

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-19 202.9.46.247

Идэх мөнгө олдохоо байгаад одоо иргэд аж ахуйнуудын мөнгийг иднэ л гэнэ шүү.

Avatar

Нэргүй 2023-07-19 103.57.93.116

MAN ashilaj bolh alban tushaaltanaa ashiglaj bas ali l ashitai kompaniig tomchilj sorcholon ideed tuuniigee ilereh bolohoor "ooh ogson huntei uud uruugui zargaldana" gargadag.Badamjunaigaas ehleedzoligt gargaj ehellee. ene ih urt bolnoo.Ehlee; idej uusan geed baahan har "PIAR" yavuulj baigaad gav ganhan hun l ulsaa samarch um tsum idchihdeg gene.Tuund ni har mass itgene . Yaaj ch bodson eruuleer bodohod gants hun buhel bumen tusgaar ulsiin ed hurungiig idej samrahav dee .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж