Жирийн найзууд гэдгийг батлах шинж

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Жирийн найзууд гэдгийг батлах шинж

Хайртай залуу чинь таныг найзаа гэж боддог юм биш биз?  Хэрэв та түүний хувьд хэн бэ гэдгийг мэдэхийг хүсч байвал доорх сонжоог уншаарай.

1. Тэр таныг хуримандаа хамгийн түрүүнд урина.
2. Аав ээж нь та хоёрыг ингэж явсаар нэг өдөр сууна гэвэл тэр жуумалзан өнгөрөөнө.
3. Түүний хэлэх хамгийн романтик үг нь “ Миний  хэрэг гарвал хэзээд хажууд чинь байна”
4. Тэр таниас бүсгүй  хүнтэй хэрхэн ойр дотно болох талаар зөвлөгөө авна
5. Хамт кино үзвэл тэр дундаа нэг сандал хоосон үлдээнэ.
6. Тэр таниас өөрийнхөө  Hi 5-ын profile-ыг засаад өгөөч гэж гуйна.
7. Тэр таныг овгоор чинь дуудна.
8. Таныг задгай энгэртэй цамц өмссөн ч тэр анзаарахгүй.
9. Тэр таныг хэн нэгэнд танилцуулахдаа өөрийнхөө эгч гэж хэлдэг.
10. Тэр танайд гэртээ байгаа юм шиг байж, таны юмыг өөрийн юм шиг хэрэглэнэ.  11. Тэр таниас найз бүсгүйчүүдтэйгээ танилцуулж өгөөч гэж шална.
12. Тэр таныг хамгийн галзуу найзтайгаа танилцуулах ч түүнийг  охидын эрлэг гэдгийг хэлэхгүй.
13. Тэр тантай хамт байхдаа  бүсгүйчүүдийг   сонжсон харц чулуудна.
14. Тэр тантай хамт авахуулсан зургаа  Facebook дээр тавихгүй.  
15. Тэр нохойгоо таны нэрээр дуудаж ч магад.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж