Байр суурь: Инфляци цаашид ч өснө

Байр суурь: Инфляци цаашид ч өснө

Байр суурь: Инфляци цаашид ч өснө

 Үндэсний статистикийн хорооноос хоёр хоногийн өмнө 2023 оны эхний хагас жилийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулсан юм. Энэ үеэр зургадугаар сард инфляци 10.6 хувьтай байгаа талаар мэдээллэсэн юм. Тэгвэл инфляцийн түвшин тодорхой хэмжээгээр буурахад юу нөлөөлсөн талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.


"ИНФЛЯЦИ НЭГ ОРОНТОЙ ТООНД ОЧИХГҮЙ БАЙГАА НЬ ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОТОЙ ШУУД ХОЛБООТОЙ"

Эдийн засагч Г.БАТЗОРИГ:

-Инфляцийг дундажын дундаж үнэ гэж ярьдаг. Монгол Улс АНУ шиг бүр нэр төрлийн барааныхаа үнийг хэмжиж чаддаггүй. Тийм учраас тодорхой хэмжээний өргөн хэрэглээний барааг сагсалж байгаад инфляцийг тооцдог. Хүнд баримжаа гэж байдаг. Инфляци бол баримжааг сайн илэрхийлдэг үзүүлэлт болж байгаа юм. Статистикийн аргачлал учраас янз бүрийн гажилтууд өндөр байдаг. Тухайлбал, барааны чанарыг тусгаж чадахгүй. Эсвэл шинээр тренд болж байгаа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн байвал түүнийг тусгаж чадахгүй. Гэсэн хэдий ч бидний хэрэглэдэг 10 орчим мянган нэр төрлийн барааны үнэ саарч байгааг илэрхийлдэг. Инфляц 10.6 хувь хүрч буурахад нэгдүгээрт,  ковидын улмаас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд учраад байсан хүндэрлүүд арилсан нь нөлөөллөө. Хоёрдугаарт, тээврийн зардал огцом буурсан. Гуравдугаарт, валютын ханш тогтворжсон нь нөлөөлсөн. Мөн түүнчлэн Монгол банк бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор иргэд зээл авах боломж төдий чинээ хумигдсан. Зээлээр бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломжгүй болсон учраас эрэлт нь буурч аж ахуй нэгжүүд үнээ өсгөх боломжгүй болсон. Ийм хэд хэдэн шалтгааны улмаас үнийн өсөлт саарсан. Нийт инфляцийн 60 орчим хувийг таван төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Тухайлбал, мах, хүнсний ногоо, шатахуун, гурлын үнэ бүрдүүлдэг. Тийм учраас Монгол Улсад улирлын шинж чанартай бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Энэ нь инфляци нэг оронтой тоонд шилжихэд ихээхэн саад болдог. Тухайлбал, махны үнэ зун, намрын цагт буурдаг бол өвөл, хаврын цагт өсдөг. Хүсний ногоо, гурил ч мөн ялгаагүй. Инфляцийг өдөөж байгаа бас нэг шалтгаан бол төсвийн бодлого. Монголбанкнаас бодлогын хүүгээ өсгөж байгаад аж ахуйннэгж, иргэдийн зээлийг хумьж байж инфляцийн хэмжээг бууруулах оролдлого хийж байхад нөгөө талд төсвийн зардлыг тэлж байна.

Цалин, тэтгэвэр, халамжийн мөнгийг өсгөж төсвийн зарлага түүхэн дээд хэмжээн дээрээ ирсэн.  Цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлд давхардсан тоогоор 1.2 сая иргэн хамрагдсан гэсэн тоо байсан. Энэ бол төсвийн бодлогыг санал хураалтын суваг, сонгуулийн сурталчилгаа болгож ашиглаж байна.

Тийм учраас ирэх оны төсвийг энэ онынхоос ч илүү тэлэх байх гэж бодож байна. Монгол Улс аж үйлдвэржсэн эдийн засагтай бус хэрэглээний эдийн засагтай учраас төсвийн зардлын дийлэнх хувь нь импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулагддаг. Үүний улмаас импортын инфляцийг нэмэгдүүлэхээс гадна ханшид сөргөөр нөлөөлдөг. Ингээд бодоод үзэхээр инфляц 10.6 хувиас доошилж, нэг оронтой тоо руу орохгүй удах бас нэг шалтгаан нь төсвийн буруу бодлоготой шууд холбоотой. Монгол Улсын эдийн засагт заавал улс төрийн эрх ашиг сонирхол орж ирдэг. Санаагаар болдог бол төсвийн зарлагаа багасгаж, мөнгөний хатуу бодлого баримталж, инфляцийн хэмжээг бууруулж иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх асуудлыг бодолцмоор байна.

"ИНФЛЯЦИ ЦААШИД Ч ӨСНӨ"

Эдийн засагч Р.ДАВААДОРЖ:

-Монгол Улсын нийгэм эдийн засгийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Энэ оны зургаадугаар сард инфляц 10.6 хувь гарчээ. Инфляц тавдугаар сард улсын хэмжээнд 11.3 хувьтай гарсан юм. Тиймээс зарим хүмүүс инфляц буурч байна гэж төөрөгдөж байх шиг байна. ҮСХ мэдээлэл ч ингэж төөрөгдөхөд нөлөөлж байхыг үгүйсгэхгүй.

Бодит байдал дээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны зургадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.6 хувь, өмнөх оны эцсээс 7.1 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны зургадугаар сард улсын хэмжээнд 10.6 хувь гарсны 5.1(48.1 хувь) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа , үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа , үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46.0 хувийг эзэлдэг. Инфляци 2023 оны зургадугаар сард 10.6 нэгж хувь гарсны 3.8 (35.8 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Дээрх үзүүлэлтээс харвал манай улсын инфляци сүүлийн 21 сарын турш хоёр оронтой тооноос буурсангүй. Үүнд хүнсний бараа болон импортын барааны үнэ өндөр байгаа нь нөлөөлж байна.

Энэ оны хагас жилийн байдлаар эдийн засаг эерэг үзүүлэлттэй байна. Иймд цаашид инфляци буурах болов уу гэсэн хүлээлт байх шиг байна. Харин миний хувьд үгүй гэж хэлнэ. Хэдийгээр зуны дэлгэр цагт мах, сүүний үнэ буурч инфляци жилийн хамгийн доод түвшиндээ очдог боловч ийм байдал огт харагдахгүй байна. Саяхан төсвийн тодотголоор 1.3 их наяд төгрөгөөр цалин тэтгэврээ нэмсэн. Энэ хэмжээгээр зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэгдсэн. Үүний үр дүн 4-6 сарын дараа үнийн өсөлтөөр мэдрэгдэнэ. Дээр нь гадаад зах зээл дээр маш муу мэдээ байгаа. ОХУ-д АИ-92 шатахууны үнэ огцом өслөө. Хойд хөршийн бирж дээр АИ-92 бензины үнэ ес дэх өдөр дараалан өмнө байгаагүй өндөр үнээр зарагдаж байна. Одоо нэг тонн энэ төрлийн бензин 61522 рубль хүрчээ. Иймээс ОХУ-д шатахуун түгээх станцууд аль хэдийн үнээ нэмээд эхэлжээ. Манай Засгийн газар одооноос л арга хэмжээ авахгүй бол оройтно шүү гэдгийг сануулмаар байна. Найр наадмаа хойш тавьж гоё ганган үгээр өөрсдийгөө дөвийлгөх огт шаардлага байхгүй.

Дээрх хэлсэн зүйлийг дүгнэж үзвэл, үнийн өсөлтөд гадаад нөхцөл байдлаас  гадна эдийн засгийн буруу бодлого хамгийн жинтэй нөлөө үзүүлдэг .

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-20 213.87.136.190

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-20 124.158.65.230

E4-3A-6E-4F-9E-91

Avatar

Хаха 2023-07-20 202.9.46.232

Энэнэ намын хамаарлын б**с долоогчид яаж энэ нам дагасан өлөн хулгаачуудаас ард түмниии баялгииг буцааж авах яаж энэ шимэгч хорхооонуудаас хамгаалахуу гээд бүлтрэээч юм өснө гэж хаанач хараагүй эдиин засагч нэртэй лалрууд эх орноо хөгжүүлэээч илүү өснө гэж хуцхааас өөр юмгүй новшуууд

Avatar

Нэргүй 2023-07-20 64.119.23.212

2 МАЛАА ДЭЛХИЙН НИЙТИЙН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ ӨНДӨР БАЙНА. ДЭЛХИЙД БУУГААГҮЙ БАЙХАД МОНГОЛД БУУХ БОЛОМЖТОЙ ГЭНЭЭ. ЁСТОЙ УНГАС АЛДВАА.

Avatar

Zochin 2023-07-20 202.21.111.170

Эдийн засагчид "төсөв"-ийн буруу хандлага, тооцоогүй үрэлгэн зардлын талаар зөв дүгнэжээ. Төрийн байгууллагад давхардсан байгууллага, орон тоо маш их байгаа. Ж: Соёлын яам байхад ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёлын хороо, Замь тээврийн болон Барилгын яам байхад "Барилга хөгжлийн төв", "Замын хөгжлийн төв" мэтчилэн төсвийн мөнгийг үр днгийн үрсэн байгууллагуудыг цомотгон төсвийн зардлаа бууруулмаар байна. Нөгөө "Шүүр" ажиллагаа үр дүнгүй болсон шүү ЕС-аа:

Avatar

Нэргүй 2023-07-20 64.119.21.89

mulguu teneg ediin zasagiin saidtai uchir iim bna daa bid

Avatar

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ 2023-07-20 103.111.68.3

ЭНЭ ЭДИЙН ЗАСАГЧИД БОЛ ХООСОН Л МЭДЭМХИЙРЭГЧИД БАС БОЛООГҮЙ УЛСТӨР ЯРИНА. ИНЭЭД Ч ХҮРЭХ ШИГ,ОДОО МАХНЫ ҮНЭ БУУРЧ БАЙНА. АМЬДРАЛ БОДИТ БАЙДАЛ Д ОЙРТОЖ ДҮГНЭЛТ ХИЙ

Avatar

zochin 2023-07-20 64.119.22.89

mash zuv.zasgiin gazar tusviin zardalaa l bagasga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж