"The Hu" хамтлагийн АНУ-ын аялан тоглолтын хуваарь гарав

"The Hu" хамтлагийн АНУ-ын аялан тоглолтын хуваарь гарав

"The Hu" хамтлагийн АНУ-ын аялан тоглолтын хуваарь гарав

Энэ жил эх орондоо хоёр дахь тоглолтоо өнгөрсөн зургадугаар сард хийсэн "The Hu" хамтлаг дэлхийн аялан тоглолтоо эхлүүлээд буй. Тэд зургадугаар сарын 3-наас Европ, Латин Америк дахь аялан тоглолтоо эхлүүлсэн. Хамтлагийн залуус Монголд зургадугаар сарын 1-4-ний хооронд болсон “Power expo & Fest” наадмын тайзнаа тоглосон юм. Тэд эх орондоо байх хугацаандаа гурав дахь цомгийнхоо ажилдаа орж, их л завгүй байгаагаа хэлж байв.

Харин одоо хамтлагийн залуус аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард АНУ-д тоглохоор хуваариа гаргажээ.

"The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.

2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг бол яах аргагүй "The Hu".

Монголын "The Hu" хамтлагийн хоёр дахь цомог "Range" хөгжмийн мэдээллийн онлайн сэтгүүлээс гаргасан "2022 оны шилдэг 50 цомог"-ийн 29 дүгээрт жагссан амжилттайгаар энэ оныг угтсан. Өмнө нь алдартай "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан 2022 оны шилдэг 10 хөгжмийн видеоны нэгээр "The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип шалгарсан талаар мэдээлсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-07-20 139.5.216.64

гоё дуулаад байгаагий нь би л ойлгохгүй юм байна.

Avatar

Нэргүй 2023-07-20 213.87.136.190

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Бадарч тахар 2023-07-20 103.212.118.212

Арзайтал яасан олуулаа юм бэ ! хамтлаг биш чуулга юм биш үү !

Avatar

Нэргүй 2023-07-20 202.126.90.90

olon ugtei yajiisan har g**** we

Avatar

Нэргүй 2023-07-20 202.180.218.37

Super

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж