Допингийн шинжилгээний сорьцын хариу сарын дотор гарна

Допингийн шинжилгээний сорьцын хариу сарын дотор гарна

Допингийн шинжилгээний сорьцын хариу сарын дотор гарна

Наадмын дараа допингийн шинжилгээний хариу олны анхаарлыг татдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрч, бөхийн нэр хүнд үлэмж хэмжээгээр унасан. Тэгвэл энэ жилийн шинжилгээний хариу хэзээ гарч дуусах талаар албаны хүнээс тодруулахад “Сорьцуудыг Өмнөд Солонгосын лаборатори руу илгээсэн. Ирэх сард хариу ирж эхэлнэ. Хэзээ бүх хариу ирж дуусах нь тодорхойгүй” гэх хариултыг өгсөн юм.

Энэ жилийн тухайд баяр наадмын хүчит бөхийн барилдаан дууссаны дараа холбогдох хууль хяналтын байгууллага болоод гэрчүүдийг байлцуулсны үндсэн дээр амжилттай барилдаж шөвгөрсөн 32 бөхийн шээснээс допингийн шинжилгээ авсан. Сорьцыг энэ сарын 13-нд илгээсэн байна.

Өнгөрсөн жилийн хувьд нийт 80 сорьцыг лаборатори руу илгээж байсан бөгөөд хариу сарын дотор гарч байсан. Харин энэ жил хариуг сарын дотор гарах хүлээлт байгаа ч лабораторийн ачаалал зэргээс шалтгаалж хугацаанд өөрчлөлт орж магадгүй байна. Хэрэв допингийн шинжилгээнд бүдэрсэн бөх, харваачийн эрхийг тодорхой хугацаагаар хасах зохицуулалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-20 213.87.136.190

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-20 192.82.69.63

допингийн шинжилгээний хариу одоо ирчихсэн ч байж магад, удаад байх ч юм байхгүй, жаахан худалч хүнд бол байдаг л нэг шээсний шинжилгээ гэж байгаа, угаасаа бүх тохироогоо хийж, өгөө аваагаа шийдэж байж л ирсэн гэж хэлнэ, ойлгомжтой, одоо ид тохироонууд явагдаж байгаа гэхэд болох байх аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж