Наадмын дараа долларын ханш өсч эхлэв

Хуучирсан мэдээ: 2023.07.19-нд нийтлэгдсэн

Наадмын дараа долларын ханш өсч эхлэв

Наадмын дараа долларын ханш өсч эхлэв

Баяр наадмаас өмнө ам.долларын ханш уналттай, тогтворжиж байсан бол энэ долоо хоногоос өсч эхэлжээ. Харин юанийн ханш өнгөрсөн саруудтай адил хэвээр байгаа. Өнгөрсөн Даваа гаригаас эхлэн ам.доллар 3447-3450 төгрөг болж өссөн бол, юанийн ханш 475-485 төгрөгийн хооронд байна. Тухайлбал, өмнөх саруудад ам.доллар 3460-3520 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол наадмын өмнө 3430-3440 төгрөг болж буурсан юм. Ингэснээр зах зээл дээрх албан ба хар захын ханшийн зөрүү 10-20 төгрөгт хүрсэн. Харин юанийн  ханш өнгөрсөн долоо хоногт 490 төгрөгт хүрсэн бол өнөөдөр 480 төгрөгт хүрсэн байна.

Хэрэв цаашид ам.доллар, юанийн ханш унавал эдийн засагт учрах хүндрэл буурах төдийгүй, импортын бараа, тээврийн зардлын үнэ буурах боломжтой.

БАНКУУДАД  АМ.ДОЛЛАР, ЮАНИЙГ ХЯЗГААРТАЙ ОЛГОСОН ХЭВЭЭР БАЙНА

Хэдийгээр ханш тогтворжиж байгаа ч арилжааны банкуудын тогтоосон хязгаарлалт хэвээр байна. Энэ нь зах зээл дээрх ханшийн зөрүү дахин буух боломжгүй байж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байгаа. Монголбанкны ам.долларын ханш 3440 төгрөг, юань 480 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3448-3450 төгрөг болж зах зээлийн ханшийн зааг 10 төгрөгийн зөрүүтэй болов.

Өнгөрсөн оноос эхэлсэн ханшийн савлагаа энэ сараас харьцангуй тогтворжиж байгаа ч цаашид дахин өсөх эрсдэлтэй болохыг эдийн засагчид мөн анхааруулсан.

Ханшийн зөрүүнээс шалтгаалж арилжааны банкууд бууруулсан хязгаарлалтаа дахин тогтоож эхэлсэн. Энэ хөөсрөл цаашид ам.долларын ханшийг 3600-3700 төгрөг давах эрсдэлтэй болгож байгааг эдийн засагчид анхааруулж байна. Одоогоор банкууд ам.долларын өдрийн лимитээ цуцлаагүй бөгөөд шаардлагатай гүйлгээнд тодорхой хэмжээнд хязгаарлалттай олгож байгаа аж. Гэхдээ энэ нь өдрийн бага дүнтэй гүйлгээнд хамаарч буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж