Хуш модны самрын ургац бага, хушин ойн 40 хувь доройтолд орсон зэргээс шалтгаалж иргэдийг самар ихээр түүхгүй байхыг анхааруулж байна. Жил бүрийн есдүгээр сарын 10-наас хойш самар түүхийг зөвшөөрдөг ч иргэд худалдан борлуулахаар их хэмжээний самар түүдэг нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэдгийг БОАЖЯ-наас анхааруулж буй.
Монголын 10 аймгийн 63 суманд хушин ой ургадаг бөгөөд өнгөрсөн жилийн тухайд найман аймгийн 25 суманд их ургацтай байжээ. Гэсэн ч 2022 онд экологийн тэнцвэрт байдал, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аль болох самар хэт их түүхгүй байхыг уриалж байсан. Энэ удаа ч мөн ялгаагүй зөвлөмж, уриалгыг гаргаад байна.
Хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэх боломжтой. Зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг ба ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самрыг түүх ёстой. Харин үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэх учиртай. Болц нь гүйцсэн самрыг түншихэд унадаг бол болц нь гүйцээгүйн улмаас түншээд унахгүй үед иргэд мод руу авирч бэлтгэж эрсдэлд орж байна.
Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн нөхцөлд 5000 нэгж болон түүнээс дээш нэгжээр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.
Хуш мод нь ойн нөөцийн таван хувийг эзэлдэг. Самар түүх зохистой хэмжээ байдаг ба 30 хувийг нь түүж, 70 хувийг нь үлдээх ёстой байдаг аж.
Учир нь тухайн ойд самраар хооллодог амьтад байдаг. Түншүүр буюу хатуу биетээр хуш модыг түншиж самрыг авснаар модыг гэмтээдэг. Ингэснээр мод хугарч, хатаж үхдэг. Иймээс хөнгөн аргаа доргиох, мөчрийг сэгсэрч самрыг авах зэрэг аргаар модоо гэмтээхгүйгээр самраа бэлтгэх хэрэгтэй. Буруу аргаар бэлтгэж гэмтээснээр экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Мөн самрыг түүхийгээр нь түүснээр гэдэсний шар зэрэг халдварт өвчин тархах эрсдэлтэйг НЭМҮТ-өөс анхааруулжээ.
Зочин 2023-07-19 66.181.160.48
modoo..gemteehgvi tvvwel zvgeersendee mongolchuudaa
ss 2023-07-19 43.242.243.28
Gedesnii haldvart uvchin ni samriin tuuhii bolsontoi yamar ch holboogui zuvhun tuhain hereglej baigaa hunii gariin … za za ta nart yamar yum tailbarlaad oilgodog bishdee haha
Зочин 2023-07-19 192.82.83.166
Mmm tsag ni bolhoor tuuhuude
Irgen 2023-07-19 194.12.36.220
Хэдэн зуун сая тэр бусаар нь идэж уудаг хулгай хийдэг дарга нар аа ингэж хорих ялаар шийтгээч ээ
Зочин 2023-07-19 103.57.92.135
samar tuudeg humuus boliochee
Зочин 2023-07-19 64.119.23.12
ene huulia ail deerees hoish ingeh bsiin.
Зочин 2023-07-19 150.129.143.246
сүүлийн жилүүдэд шоронд хийдэг л болж,чингэсийн үeэс л самар жимс,загас тарвагаа идээд л ирсэн,одоо бүх м болохоо байж дээ
Зочин 2023-07-19 103.57.92.135
odoo zambaraagui idej suiruulj baina
Зочин 2023-07-19 64.119.19.176
Зөв, хотын гудамжинд самар зарахыг хориглох хэрэгтэй, Богд уулын хуш мод бүрийг нүдээд хэцүү болгосон бна лээ, нил шархадсан моднууд.
Зочин 2023-07-19 202.72.245.163
shaan biz tengvvd
Зочин 2023-07-19 213.87.90.28
~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-07-19 66.181.161.89
Ёстой зөв байгаль сүйтгэгчидийг хорих нь шудрага ёсонд нийцнэ
Zochin 2023-07-19 192.82.69.159
samriig gadaad ruu gargahaa boliosoi. gadaadad samar gargadaigaas bolood une usch tuuhne gj amia uguhuusch butsahgui bolood bna. mgldoo uursduu hunsendee hereglej bmaaryumdaa.
b*** 2023-07-19 202.21.115.82
Heleh myy yg oldohgyi bna
Зочин 2023-07-19 59.153.115.225
үөв бас хуш модыг гэмтээж түүсэн бол бас шоронд хорих хэрэгтэй