Хуучирсан мэдээ: 2023.07.19-нд нийтлэгдсэн

"Хүүхэд хулгайлагч"

"Хүүхэд хулгайлагч"

ОХУ-аас Украинд дайн өдүүлсний нэг жилийн ойн үдэш Мария Львова-Белова ерөнхийлөгч Путины өмнө зогсоод дахин нэг хүүхэд "бэлэглэсэнд" нь талархал илэрхийлсэн бичлэг цацагджээ. Оросын Хүүхдийн эрхийн комиссар Мария дайн эхэлснээс хойш Украины хэчнээн хүүхдийг "аварсан" талаараа бахархалтайгаар инээмсэглэн ярина. Түүний мэдээлснээр Украины 750 мянган хүүхэд дайны хөлөөс дайжин ОХУ-д ирсний нэг нь Мариягийн шинээр өргөж авсан 17 настай хүү Филипп Головня аж. Украины Мариуполь хотын уугуул Филипп Оросын хүүхдийг дайнаас "аврах" хөтөлбөрийн дагуу Марияд үрчлэгдсэн аж.

Гэвч түүний хамаатан садан, найз нөхөд нь Филиппийг хүчээр ОХУ руу авч явсан гэдгийг ярьж байна. Дайн эхэлснээс хойш Украины олон мянган хүүхэд ОХУ руу "хулгайлагдан" ирсэн бөгөөд тэнд тархи угаах бодлогын золиос болж байгааг эх сурвалжууд онцолжээ.

Оросын эх сурвалжуудын мэдээлж буйгаар дайн эхэлсний дараа гэр бүл нь Филиппийг гудамжид хөөж гаргасан байсны оросууд олж аварсан гэх. Тэрбээр эх нь 2017 онд хорт хавдраар нас барсны дараа эцэг болон хойд эхтэйгээ амьдарч байжээ. Филиппийн ах Виталий Головня хэлэхдээ, Оросын телевизүүдийн мэдээллийг эрс няцааж, түүнийг гэрээс нь хөөгөөгүй, Мариупольд байхдаа оросуудад баригдсан гэж ярьжээ. Виталий Оросын дайралтын үеэр дүүгээсээ салсан бөгөөд өдгөө гадаадад амьдарч байгаа аж. 

Өдгөө 38 настай Марияг ОХУ-ын ерөнхийлөгч Путины хамтаар баривчлах тушаалыг Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан бөгөөд тэднийг украин хүүхдүүдийг хууль бусаар албадан авч явсан буюу дайны гэмт хэрэгт буруутгасан. Баримтат нэвтрүүлэгт өгүүлснээр Мария өдгөө нийт 10 хүүхэдтэй бөгөөд тав нь өргөмөл аж.

Украины албаныхны мэдээлснээр Оросууд 11 мянган хүүхдийг хүчээр авч явсныг тогтоогоод байгаа бөгөөд тэдний 400 орчим нь л гэр бүлд үрчлүүлжээ.

Филиппийн ах Виталий

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж