“Оюутолгой” компани сургалтын тэтгэлэг зарлалаа

“Оюутолгой” компани сургалтын тэтгэлэг зарлалаа

“Оюутолгой” компани сургалтын тэтгэлэг зарлалаа

“Оюутолгой” ХХК нь гадаадын их, дээд сургуульд Гүний уурхайн инженерийн чиглэлээр магистрийн түвшинд суралцах нэг суралцагчийн төлбөрийг даахаар тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлажээ. Бүртгэл ирэх наймдугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Тэтгэлэгт багтах зүйлс : Их сургуулийн бүртгэлийн хураамж, сургалтын төлбөр, сургалтын материал худалдан авах зардал, сар бүрийн амжиргааны зардал( байр), Олон улсын оюутны даатгалын хураамж, виз болон нислэгийн зардал зэрэг зүйлс багтжээ.

Тэтгэлэгт хамрагдахад тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • Гадаад дотоодын их дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн байх
  • Тэтгэлэгт амжилттай хамрагдсаны дараа ШУТИС-д  тухайн чиглэлээр 3-аас багагүй жил багш, судлаачаар ажиллах боломжтой байх. Бүрдүүлэх материалын хувьд товч намтар, бакалаврын дипломын хуулбар, IELTS -ын оноотой бол хавсаргах  юм байна.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-19 213.87.90.28

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж