11 хүн могойд хатгуулж, эмнэлгийн тусламж авчээ

11 хүн могойд хатгуулж, эмнэлгийн тусламж авчээ

11 хүн могойд хатгуулж, эмнэлгийн тусламж авчээ

Аялал зугаалгын сар эхэлснээр иргэд могойнд хатгуулж, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д хандах тохиолдол гарах болжээ. Энэ оны тухайд могойнд хатгуулсан 11 тохиолдол бүртгэгдсэн байна.  Үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хотод хортой болон хоргүй могой орж ирсэн байгаа тул ГССҮТ-өөс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Хатгасан могойн хорны хэмжээнээс хамааран хурц, аажим янз бүрээр зовиур илэрч болох ч голдуу хүнд байдлаар тусдаг байна. Дотор муухайрч бөөлжих, улмаар хэл ээдэрч, ухаан самуурах, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Анхны тусламж үзүүлэхдээ:

Хатгасан дор сорох юм уу өвчин намдаах эм уух, бүлээн жин тавих нь буруу. Харин гарын доорх материалаар хазуулсан газрын дээд талаар чангалуур тавих нь зөв. Чангалуурыг резинээр тавибал илүү сайн. Сорж  болохгүй.

Харин зориулалтын бумба, эсвэл бумбаны орон ашиглаж болохоор жижиг аяга, хундага зэргийг тавиад хөхүүлж болдог. Ингэхийн тулд савныхаа амыг доош харуулан дороос нь гал асаан хийгүй болгоод маш хурдан зүссэн хэсэг дээрээ наадаг. Сайн хөхүүлсний дараа бумбаа авч шархыг спирт, марганц, ариутгалын бусад бодисоор сайн цэвэрлээд боолт хийж, тухайн хэсгийг аль болох хөдөлгөөнгүй байлгана.

Тэгээд эмнэлэгт хүргэх нь зөв. Өвдөлт их байвал анальгин, диклоденк зэрэг өвчин намдаах төрлийн эм өгч болно. Эмч үзээд шаардлагатай гэж үзвэл алдсан цусыг нөхөх болон хорыг саармагжуулах шингэн сэлбэх эсэхийг шийднэ.

Могойтой газар явахдаа хянуур болгоомжтой байхын дээр түрийтэй гутал, урт өмд өмсөх, гишгэх газраа сайтар харах, нүцгэн гараараа өвс, цэцэг зулгаах, тасдахаас аль болох зайлсхийх нь зүйтэй.

Мөн могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарууллаа.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-19 213.87.90.28

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж