
Янших
Үглэж яншдаггүй эмэгтэй гэж маш ховор. Магадгүй хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн эртний саад бэрхшээлийн нэг нь энэ байж ч мэднэ. Эртний Грекийн гүн ухаантан Сократын эхнэр Зантиппе яншаа эхнэрийн тод жишээ байсан гэдэг. Эмэгтэйчүүдэд ингэж янших шалтгаан байгаа гэдгийг эрчүүд л ойлгоно.
Тэд олон дахин давтаж хэлснээр аливаа зүйлд амжилт олно гэж боддог. Гэхдээ тэд энэ үйлдэл нь амжилт авчирахгүй гэдгийг ухаардаггүй юм. Эрчүүдэд өөр аргаар ойлгуулах хэрэгтэй.
Бодлогогүй зүйл хийх
Хуумгай, болчимгүй үйлдэл хийж эрчүүдийн аргыг барах нь тэдний нэг зуршил. Тэд аливаа зүйлийг ойлгоогүй хэрнээ өөрийнхөөрөө зүтгэдэг. Ийм үед эрчүүд санал зөрж, эсвэл учрыг нь тайлбарлах гээд ч хэрэггүй. Юу гэхийг нь дуугүй сонсохоос өөр аргагүй болдог.
Хэт их сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг нь эмэгтэйчүүдийн бас нэг зуршил. Тайван байж, нөхцөл байдлыг үнэлж цэгнэхийн оронд сэтгэлээ барилгүй нулимс унагаж, галзуу солиотой юм шиг аашилж, уурлаж хилэгнэн, юм авч чулуудах нь энүүхэнд. Ийм үед уур хилэн нь дарагдаж, уураг тархи нь эрүүл саруул сэтгэж эхэлтэл нь хүлээхээс өөр аргагүй.
Их зүйл худалдаж авах
Гутал хувцас, цүнх зэрэгт хэтэрхий их мөнгө зарцуулдаг нь тэдний хамгийн муу зуршил. Зарим эмэгтэйчүүдийн хувьд энэ нь бүр дон болсон байдаг. Заримдаа эрчүүд эмэгтэй хүнд 40 хос гутал, 20 гар цүнх, эсвэл хоёр долоо хоноод заавал шинэ зүйл худалдан авах нь ямар хэрэгтэйг ойлгодоггүй. Ихэнх эрчүүд эхнэрээ хувцас сольдог өрөөнд хүлээж суухыг тэвчдэггүй. Эрчүүд тэднийг сонголт хийх гэж шийдэж ядаж байхын оронд шууд л хэрэгтэй зүйлээ аваасай гэж хүсдэг.
Атаархуу байх
Ийм зүйл ялангуяа олон эмэгтэйчүүд нэг дор ажиллах үед анзаарагддаг. Эмэгтэй хүний бусдаас илүү гарах гэсэн энэ атаархуу зан нь олон зүйл дээр илэрдэг. Эрчүүдэд гэж хэлэхэд ийм үед тэднийг зөвтгөж эсвэл буруутгаад нэмэргүй. Гэвч эрчүүд хэзээд эхнэрийнхээ талд бат зогссоор ирсэн.
Хов зөөх
Эмэгтэйчүүд хамгийн чалчаа хүмүүс. Утсан дээр дүүжлээстэй байж, хамгийн удаан ярьдаг нь ч бас л тэд. Эмэгтэйчүүд хамгийн сайн найзтайгаа энэ дэлхий дээрх бүх зүйлсийн тухай юу ч үлдээхгүй ярьдаг. Тэдний ярьдаг хов жив телевиз, сэтгүүлийн шар мэдээнээс ч илүү цар хүрээг хамардаг гэнэ шүү.
О. Халиун