Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хэт халалтын улмаас зүрхний шигдээс болон нас барах эрсдэл нэмэгдэж байгааг НҮБ-ын агентлаг анхаарууллаа. НҮБ-ын цаг агаар, цаг уурын асуудал эрхэлсэн Дэлхийн цаг уурын байгууллагын цахим хуудсанд нийтэлснээр, сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн агаарын температур урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн байна.
Хойд Америк, Азийн зарим хэсэг, Хойд Африк, Газар дундын тэнгис зэрэг дэлхийн олон бүс нутагт энэ долоо хоногт агаарын температур Цельсийн 40 градус давж халж, хэт халалт "удаан" үргэлжилж байна.
Хотжилт эрчимжиж, өндөр температурын эрс тэс өөрчлөлт, улс орнуудын хүн ам зүйн насжилт нэмэгдсэн зэргээс шалтгаалж хэт халуун нь эрүүл мэндийн хурдацтай өсөн нэмэгдэж буй эрсдэл болжээ. Жил бүр олон зуун мянган хүн урьдчилан сэргийлэх боломжтой халуунтай холбоотой шалтгааны улмаас нас бардаг. Сүүлийн үеийн судалгаагаар Европт өнгөрсөн зун "хэт халалтын" улмаас 60,000 хүн нас баржээ.
Дэлхий даяар шөнийн температур нэмэгдсэний улмаас хүний бие өдрийн өндөр температураас эргэн сэргэхэд хүндрэлтэй болж байна. Энэ нь өдрийн халуунд илүү их эрсдэлийг бий болгодог аж.
ДЭМБ-ын мэдээлснээр, хүний бие хэт халууны ачааллаас эргэн сэргэх хугацаа хангалтгүй байснаар зүрхний шигдээс, нас баралтын тохиолдол нэмэгдэхэд хүргэдэг байна.
ЭХ СУРВАЛЖ: THE HILL
Холбоотой мэдээ