Жюү жицүгийн ДАШТ-д Монголын шигшээ өндөр амжилт гаргаж байна

Жюү жицүгийн ДАШТ-д Монголын шигшээ өндөр амжилт гаргаж байна

Жюү жицүгийн ДАШТ-д Монголын шигшээ өндөр амжилт гаргаж байна

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн болон мастерс ангиллын ХХ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-20-нд мөсөн өргөөнд болж буй. Тус тэмцээнийг Засгийн газрын "Монголд зочлох жил"-ийн хүрээнд нийслэл хотын "City of Nomad" үзэл баримтлалтай нийцүүлэн монгол үндэсний өв соёлыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 60 гаруй орны 1200 орчим тамирчин, зочид оролцож байгаа аж.

Тус тэмцээнийг үзэх тасалбарын үнэ 10 мянган төгрөг.

Сонирхолтой, ширүүн өрсөлдөөнийг олон улсын тамирчид төдийгүй Монголын тамирчид үзүүлж байгаа бөгөөд дуусах өдөр ойртохын хэрээр шилдгүүд тэмцээнд улам хүчтэй оролцож байгааг үзэгчид онцолж байна. Өнөөдөр /2023.07.19/ эрэгтэйчүүдийн 62, 69, +94, эмэгтэйчүүдийн 52, 57 кг, дуо төрлийн холимог багийн өрсөлдөөн болж буй. Энэхүү ангилалд жин тус бүрд Монголын хоёр тамирчин хүч үзэж байгаа бөгөөд спорт сонирхогч та бүхэн “Степпе Арена”-д очиж баг тамирчдаа дэмжих боломжтой. “Улаанбаатар-2023” жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн өрсөлдөөний хуваарийг танилцуулж байна. 

ЯЛАЛТ, ЯЛАГДАЛТАЙ МОНГОЛЫН ТАМИРЧИД ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧДИЙН НЭГ

Дэлхийн аварга шалгаруулах тус тэмцээнд монголын баг тамирчид тун чиг амжилттай оролцож байгаа. Тухайлбал, өчигдөр /2023.07.18/ М.Сугар не-ваза төрөлд Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр +70 кг-ын жинд ОХУ-ын Дарья Николаева, Колумбийн Лаура Кастильо нарыг ялж хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Канадын тамирчин Райн Пфаффад ялагдсан ч, хүрэл медалийн төлөө Казахстаны Ассел Кабдыгалымоваг 8:2-оор ялснаар Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг энгэртээ гялалзуулж байна. М.Сугарын хувьд энэ удаагийн Жюү Жицү ДАШТ-нд бяцхан гүнжтэйгээ хамт “барилдаж”, гурав дахь медалийг хүртсэн юм. Тэрбээр, барилдааныхаа дараа "ДАШТ-ээс анх удаа медаль авч байснаасаа хойш арван жилийн дараа ахин медаль авсандаа баяртай байна. Би 2019 онд Дорноговь аймагт клуб байгуулсан. Манай клубт 40 орчим хүүхэд бэлтгэл сургууль хийж байгаа. Дорноговь аймгаасаа ирж оролцоод хүрэл медаль авлаа.

Өрсөлдөгч нар их сайн байлаа. +70 кг-ын жинд орсон чинь арай л том том хүмүүстэй барилдлаа. Хүрэл медалийн төлөө нэмж цаг сунгаад нийт арваад минут барилдаж байж Казахстаны тамирчныг буулгаж авлаа” гэж ярьсан юм.

Мөн нэ-ваза тус төрлийн эхний таван жингийн медальтны нэгээр Б.Хулан тодорсон. 2015 оноос хойш тасраад байсан дэлхийн аваргын медалийг авчирсан эмэгтэй 70 жингийн тамирчин ОУХМ Б.Хулан хүрэл медалийн төлөө дэлхийн чансааны тавдугаарт эрэмблэгдсэн, дэлхийн мөнгө, хүрэлтэй, тивийн аваргын 2 алт, 2 мөнгөтэй Иорданы Яра Какиштай өрсөлдаж, 3:0 ялсан юм.

Өнөөдөр /2023.07.19/ эрэгтэйчүүдийн 62, 69, +94, эмэгтэйчүүдийн 52, 57 кг, дуо төрлийн холимог багийн өрсөлдөөн болж байна. Эрэгтэй 69 кг-д М.Даваадорж эхний барилдаанаа Казахстаны Айбартай барилдаж, 6:7 ялагдлаа. Барилдааны эхнээс дөрвөн оноогоор хошуучилж байсан ч оноо алдсаар 4:7 болсон. Сүүлийн хэдэн секундэд хоёр оноо авсан ч цаг дуусчээ. Харин эмэгтэй 52 кг -д Г.Монголжин Хятадын тамирчинтай барилдан, нэмэлт цагт ялаад байна.

Мөн эрэгтэй 62 кг-ийн GARUDA клубын тамирчин Г.Баяндүүрэн хамгийн эхэнд дэвжээнд гарсан. Израилын Амит Мэйэртэй таарч, шүүгчдийн эргэлзээтэй саналаар ялагдлаа.  69 кг-д Ч.Түвдэнтарваа ДАШТ-ий мөнгөн медальт, дэлхийн чансааны гуравдугаарт бичигддэг Канадын Этан Майортой таарч, 2:11 ялагдав.

Ийнхүү ялалт, ялагдал хосолсон ч олон улсын тамирчдын хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж чадаж байгаа нь Монголын тамирчдын амжилт билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-19 213.87.90.28

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Mangar survaljlagch 2023-07-19 76.132.115.99

Eleg avmaar yum bichih yum aa

Avatar

Зочин 2023-07-19 82.144.201.2

Энэ барилдааны талаар хүнд ойлгомжтой мэдээлэл нийтлэх хэрэгтэй. Энэ талаар ямарч мэдээлэл сурталчилгаа харамсалтай нь алга Даа!!!!

Avatar

Нэргүй 2023-07-19 150.129.143.172

Эхлээд энэ спортын төрлөө сурталчилж үзэгчдыг ойлголттой болгомоор юм. Зурагтаар харж байхад маш ойлгомжгүй ядахдаа тайлбарлагч нь яаж оноо авдаг, яавал ялдаг тухай дурсах ч үгүй юм. Манайхан ч энэ спротын төрөлд сайн биш бололтой. Ерөнхийдөө дэлхийн аваргыг сайн зохион байгуулж байгаа боловч арай эртэдсэн юм биш үү.

Avatar

Иргэн 2023-07-19 202.126.88.183

Монголын багт томоос том амжилт хүсэе! Дэлхийн хэмжээний тэмцээн! Ялалт бүрийн ард агуу хөдөлмөр, сахилга бат, тэвчээр байдаг! Монголын тамирчид мандтугай!

Avatar

Зочин 2023-07-19 192.82.69.63

Энэ монголын жи жи-ийн холбооныхон ойгүй баян, тэр хирээрээ т1 улс бололтой, ийм хэрэггүй бас сураггүй юманд мөнгө зарж л байдаг, шинэхэн баяны цээжний өвчин гэдэг л энэ байх даа

Avatar

Нэргүй 2023-07-19 202.21.107.24

hend ch heregtei yum ene jui juidu ni

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж