Мишээл Резиденс: Хэрэгцээ ойр буй газар тав тух оршино

Хуучирсан мэдээ: 2023.07.19-нд нийтлэгдсэн

Мишээл Резиденс: Хэрэгцээ ойр буй газар тав тух оршино

Хүний хэрэгцээ гэдэг өөрөө амьдралын тав тух, аз жаргалтай байдлын гол түлхүүр байдаг. Тиймээс хүн бүр амьдралаа төвөгтэй байлгахгүйн тулд өөрийн хэрэгцээг өөрт ойр байх газраас хайдаг байна. Илүү ойр байх тусам тэнд тав тух оршино.

АНУ-ын сэтгэл зүйч Абрахам Масловын анх гаргаж ирсэн хүний үндсэн 5 хэрэгцээнд тулгуурласан бүтээн байгуулалтыг онцлон хүргэе.

  1. Биологийн (бие махбодийн) хэрэгцээ: Амьсгалах, унтах, идэх бусад

Мишээл резиденс орон сууц нь Монголын хамгийн том ногоон байгууламжтай учир оршин суугчид цэвэр агаарт, байгальд илүү ойр амьдарснаар тайван унтаж амарч, эрүүл чийрэг, эрч хүчтэй амьдрах болно.Тиймээс оршин суугчдын бие болон сэтгэлийн амар амгалан байх хэрэгцээг хангасан.

  1. Аюулгүй байдлын хэрэгцээ: Хувь хүний болон гэр бүлийн, эрүүл мэндийн, санхүүгийн, гэнэтийн эрсдлийн аюулгүй байдал

Мишээл резиденс орон сууц нь харуул хамгаалалт, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан бөгөөд орон сууцнаас 1 минутын зайд амбулатор, клиник, түүний  дэргэдэх 24 цагийн түргэн тусламжийн төвтэй 20 давхар “Эрүүл мэндийн тауэр”-ийг бий болгосон тул оршин суугчдын эрүүл, аюулгүй байх хэрэгцээг бүрэн хангасан.

  1. Хайр болон нөхөрлөлийн хэрэгцээ: Үерхэл, нөхөрлөл, хамт олон, сонирхлоороо нэгдсэн клуб зэргээр өөрийн хүрээллийг бий болгох

Мишээл резиденс орон сууц нь Монголын хамгийн том төвлөрөл дунд байрших бөгөөд дугуйн болон гүйлтийн зам, клабхаус, лобби, төрөл бүрийн сургалтын төвүүд, Монголын анхны Indoor surfing усан спортын төвтэй учир оршин суугчдын сонирхол, хоорондоо нөхөрлөх боломж, хамтралын хэрэгцээг хангаж байна.

  1. Нэр хүндийн хэрэгцээ: Мэддэг, чаддаг давуу талаараа бусдад хүндлэгдэх, олонд танигдах

Мишээл резиденс орон сууц нь Little Venice их дэлгүүр, Misheel walking street, эрүүл мэнд, боловсрол, бизнесийн төвүүд, Тавилгын болон барилгын их дэлгүүртэй тул гэрийнхээ дэргэд өөрийн бизнесийг эрхлэх, энд ажиллаж хөдөлмөрлөх боломжтой.

Өөрийгөө таних: Хэн болохыг тодорхойлж түүнийхээ төлөө хөдөлмөрлөх, өөрийгөө дайчлах,амжилтанд хүрэх

Мишээл резиденс орон сууц нь олон төрлийн үйлчилгээг нэг дор цогцлоож, бизнесийн төв, шинэ экспо төв зэргийг дэргэдээ бий болгож буй нь оршин суугчийн амьдарч буй орчин, үл хөдлөхийн үнэ цэнийг нэмэгдүүлж улам бүр өсөн дэвших, амжилтын хэрэгцээг хангаж байна.

Борлуулалтын алба: 7505-7788

Мишээл Резиденс:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж