Хар шүдлэнгээ улсын наадамд тод магнай торгон жолоо өргүүлсэн уяач Э.Улаанхүүг өөрийн алдар, сум орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөнд талархан сумынхан нь түүнийг "Хүндэт иргэн" цол тэмдгээр өргөмжилжээ. Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газраас тус хүндэтгэлийн өргөмжлөлд "Төрийн наадамд торгон жолоогоо өргүүлсэн, төрийн түмэн эх хурдан шүдлэнг ур ухаан, авьяас билгээрээ уяж сойсон Э.Улаанхүү танд нийт нийт ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Луус сумын Наран багийн уяач Э.Улаанхүүдээ баяр хүргэж сумын хүндэт иргэнээр өргөмжлөн хүндэтгэл үзүүллээ" гэжээ.
Мөрөөдөл биелдэг гэж үнэн үг байна. Моринд хайртай ард түмэндээ баярлалаа.
Улсын наадамд ганц үрээтэй ирсэн. Үрээгээ барианы зурхайд ирэхэд огшоод харж чадахгүй хойшоо буцаад явчихсан. Үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж төрж байна. Хүлэг морины босоо цагаан хийморь мөнхөд ивээхийг ерөөж байна. Хотол олноороо та бүхэн сайхан наадаарай хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцаж байсан. Тэгвэл өнөөдөр сум орон нутгийнхаа ихэд талархаж байгаагаа мөн хэлжээ.
Холбоотой мэдээ