Соёл урлагийн их сургуулийн уртын дуу, хөөмийн ангийн төгсөх дамжааны оюутнуудын хамтарсан “Хос эгшгийн уянга” тайлан тоглолт маргааш 15 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд болно. Энэ нь Ардын жүжигчин А.Нэргүй, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Хөөмийн багш Соёлын тэргүүний ажилтан Б.Одсүрэн, уртын дуучин Соёлын тэргүүний ажилтан Б.Батболдын шавь нарын хамтарсан тоглолт юм байна. Тоглолтод Монгол ардын уртын болон богино дуу, харилцаа дуу, монгол хөөмийн төрлүүдээс үзэгч олондоо толилуулах юм байна.
Б.Анхцэцэг