Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 29.1-д “Хөгжлийн банкны санхүүгийн тайланд төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр сонгосон олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жил бүр аудит хийлгэж, дүгнэлтийг жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хамт төлөөлөн удирдах зөвлөлөөс Монголбанк, Засгийн газарт хүргүүлнэ.” гэж заасан бөгөөд уг шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Хөгжлийн банк, түүний охин компаниудын 2023 оны санхүүгийн тайланд аудит хийлгэх зорилгоор олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагыг сонгон шалгаруулж, аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах тул аудитын үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээний хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны 2023 оны жилийн эцсийн нэгтгэсэн санхүүгийн тайлан, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК, “Ди Би Эм Лизинг” ХХК, “Ди Би Эм Ассет менежмент ҮЦК” ХХК тус бүрийн жилийн эцсийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийж, холбогдох дүгнэлтийг гаргана.

Мэдүүлгээ ирүүлж буй байгууллага нь тус аудитын үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:

  1. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  2. Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;
  3. Олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллага болохыг нотлох гэрээ болон тухайн сүлжээ байгууллагад 2022 оны /хэрвээ байгаа бол 2023 оны/ гишүүний татвар төлсөн баримт;
  4. Банк, санхүү, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын санхүүгийн тайланд аудит хийсэн ажлын туршлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл /3-аас доошгүй үйлчлүүлэгчдэд аудитын үйлчилгээ үзүүлж гүйцэтгэсэн ажлын даалгавар, гэрээ дүгнэсэн акт, ажлын чанарын талаар албан ёсны тодорхойлолт/;
  5. 2021, 2022 онуудад аудитын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт;
  6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;
  7. Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
  8. Татварын цахим тодорхойлолт;
  9. Нийгмийн даатгалын тодорхойлолт;
  10. 2021, 2022 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан;
  11. 2021, 2022 оны аль нэг жилд нь төсөвт өртгийн 80 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт;
  12. Аудитын багийн бүрэлдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. Үүнд: гишүүдийн боловсрол, мэргэжлийн ур чадварын зэрэг, мэргэшлийн гэрчилгээ, сүүлийн 3 жилийн хугацаанд хуримтлуулсан ажлын туршлагыг нотлох баримт;
  13. Аудитын баг дахь партнер, менежер, ахлах аудитор болон аудиторуудын 3-аас доошгүй гишүүн нь банк, санхүү, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр санхүүгийн тайлангийн аудит хийж байсан 3-аас дээш жилийн туршлагатай байх;
  14. Компанитай холбоотой асуудлаар холбогдох байгууллагууд /татвар, нийгмийн даатгал, харилцагч банк, хуулийн этгээд/-аас лавлагаа авахад татгалзах зүйлгүй гэсэн албан мэдэгдэл.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болохгүй.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем  www.tender.gov.mn -ээр 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.

Монгол Улсын Хөгжлийн банк ХХК

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19,

12 давхар. Утас : 70130513-701

Веб сайт: www.dbm.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-19 213.87.90.28

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж