Америк цэрэг Хойд Солонгост баривчлагджээ

Америк цэрэг Хойд Солонгост баривчлагджээ

Америк цэрэг Хойд Солонгост баривчлагджээ

Өмнөд Солонгост алба хааж байгаа америк цэрэг зөвшөөрөлгүйгээр хил нэвтэрснээс болж Пёньяны талд баривчлагдсан талаар мэдээлжээ. Америк цэрэг хоёр Солонгосыг тусгаарласан НҮБ-ын мэдлийн цэрэггүй бүс дэх аяллын бүрэлдэхүүнд явсан гэнэ. Хойд Солонгос дахь АНУ-ын командлалаас тухайн цэрэгтэй холбоо тогтоож болохгүй байгаа бөгөөд энэ хэргийг мөрдөн шалгаж буйгаа мэдээлжээ.

Пентагоноос мэдээлснээр тухайн цэрэг нь  Трэвис Кинг гэгч бөгөөд 2021 оны нэгдүгээр сараас хойш армид алба хааж байгаа гэнэ.

Тэрбээр морин цэргийн скаут буюу тагнуулын мэргэжилтэн бөгөөд анх Өмнөд Солонгос дахь АНУ-ын армийн 1-р хуягт дивизийн бүрэлдэхүүнд томилогджээ. Түүнчлэн тэрбээр Өмнөд Солонгост танхайн хэргээр хоригдож, сахилгын шийтгэл хүлээж байсан гэж "Associated Press" мэдээлсэн байна. Трэвис Кинг нь Сөүл хотын нисэх буудлын хяналтыг давж, ямар нэгэн байдлаар хил хүрэх аяллын автобусанд сууснаар хил зөрчсөн бололтой гэж "CBS News" мэдээлсэн байна. АНУ-ын армиас түүнийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хил зөрчсөн гэж мэдээлж байна. Орон нутгийн телевизэд гэрчийн ярьснаар, тэрбээр хоёр Солонгосын эвлэрлийн тосгон гэгддэг Панмунжомд байхдаа  чангаар инээснээ байшингийн дундуур гүйж ороод алга болсон гэнэ.  Тухайн гэрч эхэндээ түүнийг тоглож байна гэж бодсон ч эргэж ирээгүй учраас бүх хүн сандралдаж, үймсэн гэв. 

Хойд Солонгос, АНУ-ын харилцаа хурцадмал байгаа энэ үед америк цэрэг Пёньяны талд баривчлагдаад байна. АНУ-аас өөрийн улсын иргэдийг Хойд Солонгост аялахгүй байхыг сануулдаг.

Хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүс нь дэлхий дээрх өндөр зэвсэглэлтэй газруудын нэг бөгөөд эргэн тойрны газар нь тэсрэх бөмбөгөөр хавхлагдсан, хяналтын камераар тоноглогдсон, тогтой, өндөр торон хашаагаар хүрээлэгдсэн байдаг. Мөн зэвсэгтэй цэргүүд 24 цагийн турш харуулд гардаг.  Тухайн бүс нь 1950-аад оны Солонгосын дайны дараа хоёр улсыг тусгаарлан байгуулагдсан юм. Солонгосын дайн талуудын хооронд гал зогсоох гэрээгээр зогссон ч энхийн гэрээ байгуулаагүй учраас бүрэн дуусаагүй гэж үздэг.
Хойд Солонгосоос цэрэг, энгийн иргэд олноороо дүрвэж, Сөүл рүү ирдэг ч Пёньяны талд урвах нь ховор юм.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

y;? 2023-07-19 216.38.195.74

-##;

Avatar

Нэргүй 2023-07-19 59.153.114.231

хаа газарт хүн хогнууд байдаг л юм.

Avatar

Нэргүй 2023-07-19 202.21.107.45

** p**

Avatar

Нэргүй 2023-07-19 141.156.129.149

Daljiganasan har hohi ni

Avatar

Нэргүй 2023-07-19 202.21.107.5

АМЕРИК ЦЭРЭГ ЭХ ОРНООСОО УРВАЖ ХОЙД СОЛОНГОСТ БҮГЭВ

Avatar

Нэргүй 2023-07-19 213.87.90.28

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-19 110.78.18.154

Хойд Солонгос дахь АНУ-ын командлалаас …. gene uu U gesen ug ve?

Avatar

Зочин 2023-07-19 66.181.160.32

За бас нэг шуугиан тарьж од болох гэсэн хагас галзуу баагий л байгаа биз

Avatar

Нэргүй 2023-07-19 101.113.195.75

Америкууд өөрсдийгөө хэт их юманд бодсон улс. Яаж ч чадахгүй гэж бодсон байх бодвол. Хойд солонгосын шорон хөдөлмөрийн лагерт хэдэн жил сарьслагдаад хулхи нь буусан амьтан дахиж тэгэхгүй ээ ахаа гээд гүйж байна биз

Avatar

t 2023-07-19 216.38.195.74

gjx

Avatar

Нэргүй 2023-07-19 103.26.194.213

ГАЛЗУУ ХУНИИ УДУРИИН ТЭМДЭГЛЭЛ ХУЛДУ СУКА

Avatar

Нэргүй 2023-07-19 202.126.88.120

сэтгүүлч нэр зүүсэн эргүү нөхөр бичсэн, оруулсан мэдээгээ хянаж байгаач ээ.хоёр улсын хооронд гал зогссон ч дайн зогсоогүй гэж үздэг шүү

Avatar

Нэргүй 2023-07-19 202.126.89.9

баригдах биш өөрөө очсон юмаа малаа сэтгүүлч орчуулагчаа ч алддаа

Avatar

Нэргүй 2023-07-19 202.131.245.34

"ха ха ха" гэж чангаар инээснээ байшингийн дундуур гүйж ороод алга болсон

Avatar

Нэргүй 2023-07-19 38.42.106.107

Үгүй бхаа. Хохо гэж инээсэн байх тээ 😂😂😂

Avatar

Нэргүй 2023-07-19 192.82.67.97

uuriin hohi esvel tgnuul hiih gej yavuulsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж