Америк цэрэг Хойд Солонгост баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2023.07.19-нд нийтлэгдсэн

Америк цэрэг Хойд Солонгост баривчлагджээ

Америк цэрэг Хойд Солонгост баривчлагджээ

Өмнөд Солонгост алба хааж байгаа америк цэрэг зөвшөөрөлгүйгээр хил нэвтэрснээс болж Пёньяны талд баривчлагдсан талаар мэдээлжээ. Америк цэрэг хоёр Солонгосыг тусгаарласан НҮБ-ын мэдлийн цэрэггүй бүс дэх аяллын бүрэлдэхүүнд явсан гэнэ. Хойд Солонгос дахь АНУ-ын командлалаас тухайн цэрэгтэй холбоо тогтоож болохгүй байгаа бөгөөд энэ хэргийг мөрдөн шалгаж буйгаа мэдээлжээ.

Пентагоноос мэдээлснээр тухайн цэрэг нь  Трэвис Кинг гэгч бөгөөд 2021 оны нэгдүгээр сараас хойш армид алба хааж байгаа гэнэ.

Тэрбээр морин цэргийн скаут буюу тагнуулын мэргэжилтэн бөгөөд анх Өмнөд Солонгос дахь АНУ-ын армийн 1-р хуягт дивизийн бүрэлдэхүүнд томилогджээ. Түүнчлэн тэрбээр Өмнөд Солонгост танхайн хэргээр хоригдож, сахилгын шийтгэл хүлээж байсан гэж "Associated Press" мэдээлсэн байна. Трэвис Кинг нь Сөүл хотын нисэх буудлын хяналтыг давж, ямар нэгэн байдлаар хил хүрэх аяллын автобусанд сууснаар хил зөрчсөн бололтой гэж "CBS News" мэдээлсэн байна. АНУ-ын армиас түүнийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хил зөрчсөн гэж мэдээлж байна. Орон нутгийн телевизэд гэрчийн ярьснаар, тэрбээр хоёр Солонгосын эвлэрлийн тосгон гэгддэг Панмунжомд байхдаа  чангаар инээснээ байшингийн дундуур гүйж ороод алга болсон гэнэ.  Тухайн гэрч эхэндээ түүнийг тоглож байна гэж бодсон ч эргэж ирээгүй учраас бүх хүн сандралдаж, үймсэн гэв. 

Хойд Солонгос, АНУ-ын харилцаа хурцадмал байгаа энэ үед америк цэрэг Пёньяны талд баривчлагдаад байна. АНУ-аас өөрийн улсын иргэдийг Хойд Солонгост аялахгүй байхыг сануулдаг.

Хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүс нь дэлхий дээрх өндөр зэвсэглэлтэй газруудын нэг бөгөөд эргэн тойрны газар нь тэсрэх бөмбөгөөр хавхлагдсан, хяналтын камераар тоноглогдсон, тогтой, өндөр торон хашаагаар хүрээлэгдсэн байдаг. Мөн зэвсэгтэй цэргүүд 24 цагийн турш харуулд гардаг.  Тухайн бүс нь 1950-аад оны Солонгосын дайны дараа хоёр улсыг тусгаарлан байгуулагдсан юм. Солонгосын дайн талуудын хооронд гал зогсоох гэрээгээр зогссон ч энхийн гэрээ байгуулаагүй учраас бүрэн дуусаагүй гэж үздэг.
Хойд Солонгосоос цэрэг, энгийн иргэд олноороо дүрвэж, Сөүл рүү ирдэг ч Пёньяны талд урвах нь ховор юм.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж