Д.Мөнхболд: Шинжилгээний хариу хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй байна

Д.Мөнхболд: Шинжилгээний хариу хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй байна

Д.Мөнхболд: Шинжилгээний хариу хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй байна

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай сайн барилдсан бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний талаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболдоос зарим зүйлийг тодрууллаа.


-Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд оролцсон бөхчүүдээс допингийн шинжилгээ хэзээ авсан бэ?

-Хүчит бөхийн барилдаан дууссаны дараа холбогдох хууль хяналтын байгууллага болоод гэрчүүдийг байлцуулсны үндсэн дээр амжилттай барилдаж шөвгөрсөн 32 бөхийн шээснээс допингийн шинжилгээ авсан.

-Шинжилгээний сорьцыг хаана байрлуулж байгаад хэзээ БНСУ-руу илгээсэн бэ?

-Шинжилгээг авч дуусаад лацныхаа бүрэн бүтэн байдлыг хангаад гаалийн байгууллагад хүлээлгэж өгөөд долдугаар сарын 13-ны өдрийн онгоцоор БНСУ-руу илгээсэн.

-БНСУ-д допингийн шинжилгээ хийлгэх өртөг зардлын хувьд хэдэн төгрөг байдаг вэ. Үнэ төлбөргүй гуйж шинжилгээ хийлгэдэг гэх мэдээлэл байна?

Үнэ төлбөргүй шинжилгээ хийдэг асуудал байхгүй л дээ. Бүх зүйл нь ороод 579 ам доллар, дээр нь нэмээд 269 мянган төгрөгийн зардал гардаг. Долларын хувьд гадаад зардал бол төгрөгийн хувьд Монгол дахь зардлын хэмжээ юм.

-Допингийн шинжилгээний хариу гарсны дараа шинжилгээний сорьц солигдсон байх магадлалтай гэх маргаан гардаг. Сорьц солигдохгүй байх дээр ямар баталгаа өгөх вэ?

-Допингийн шинжилгээг дахин давтагдашгүй дугаар бүхий шилнүүдэд авдаг, шинжилгээний сорьцыг хийж нэгэнт тагийг нь тагласан бол дахин онгойлгох ямар ч боломжгүй. Зөвхөн лабораторын газар очиход тусгай багажаар онгойдог. Тийм учраас ямар нэгэн байдлаар шинжилгээний сорьц солигдох талаар ойлголт байх боломжгүй.

 -Шинжилгээний хариу хэзээ ирэх бол?

 -Яг одоогоор тодорхой хугацаа хэлэх боломжгүй байна. Учир нь допингийн шинжилгээ хийж байгаа лаборатор нь хараат бусаар ажилладаг учраас хэзээ шинжилгээний хариу гарах нь тодорхой бус байдаг. Шинжилгээний хариу ирмэгц холбогдох байгууллагуудад нь мэдэгдэнэ.

Шинжилгээний хариу нь ямар байдлаар ирдэг вэ?

-Шинжилгээний хариу нь тусгай систем бүхий байгууллагын цахим хаягаар дамжиж ирдэг гэв.

С.Шижирбат: Допинг илэрсэн бол шууд  нэрийг нь зарла

Спортын сэтгүүлч С.Шижирбат өчигдөр өөрийн цахим хуудсандаа “Өнөөдөр допингийн сорьцуудыг DHL-ээр Солонгос нисгэлээ. Энд хэний хамгаалалтанд байлгасан нь тодорхойгүй. Яаралтай нөхцлөөр мөнгийг нь төлвөл 7 сарын 13нд Солонгос явуулаад 14нд шинжлээд 15нд хариу гараад 16нд мэйлээр хариу нь ирчинэ, допингийн хариу мэйлээр ирдэг. Өнөөдөр явуулхад маргааш шинжлээд нөгөөдөр хариу нь гараад 21нд мэйлээр хариу нь ирчинэ. Яагаад удаадаг вэ, хэнд ашигтай болоод удаагаад байдаг вэ. Олимп ДАШТ-үүдийн хариу шиг байж болно. Гуйлгачилж үнэгүй хийлгэдэг учраас л оочер нтр гэсэн балай юмаа өчнөөн жил ярьлаа. Наадмын төсөвт допингийн зардал гэж тусгадаг, өчнөөн жилийн наадмуудын энэ төсөв яг яасан нь тодорхойгүй байж ирсэн. Допингийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Мөнхболдын мэйл хаягаар хариу нь ирдэг. Энэ жил жишээ нь допингийн хариу яг хэдний өдөр ирэх вэ. Допингийн эсрэг үндэсний дүрмээрээ Мөнхболд мэйлээр ирсэн хариуг яаралтай Баяр наадмын комисс, МҮБХ, МҮОХ-нд мэдэгдэх ёстой. Мөн дүрмийн дагуу А савнаас допинг илэрхэд олон нийтэд хугацаа алдахгүй мэдэгдэх ёстой. Дэлхийд ч А савнаас допинг илэрсэн бол шууд зарладаг болсон. Допингийн төвийн дарга Хатанбаатар, Мөнхболд нарын талаар маш их яриа бөхийн ертөнцөд явж ирсээн. Ирсэн мэйлийг будлиулдаг бол хөндлөнгийн хяналттай шалгамаар байна аа.Тэдэн бөхөөс допинг илэрлээ гэсэн оньсого таалгаж өчнөөн хоног ард түмнийг хэрэлдүүлж талцуулж байгаад ганц хоёрхон бөхөөс илэрлээ гэдгээ одоо болио. Нэг албан тушаалд олон жил болсон эдгээр хүмүүсийг халж сольж яагаад чадахгүй байна вэ. Хахууль авч допингийн хариуг дардаг ашигтай болхоороо албан тушаалдаа амь тавьж зууралдаад байна уу. Авлигатай тэмцэх газарт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл ангитай байцаагдаад, улс төрчид энэ хэрэгт холбоотой гээд мэдүүлэг өгсөнийг спортынхон мэдэж л байгаа шүү дээ.  Монголын Үндэсний Олимпийн Хороо, Спортын сайд Батэрдэнэ шийдвэртэй ажил хиймээр байна. Ирэх сард Дэлхийн допингийн эсрэг агентлагын мэргэжилтнүүд Монголд ирнэ. Юу ярьж худлаа шааж аргалах вэ гээл байж байна уу” хэмээн пост оруулсан юм.

Өнгөрсөн жил 64 бөхөөс шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрчээ

Ардын хувьсгалын 100,101 жилийн ойг хамтатгаж өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд 1024 бөх барилдаж, 64 бөхөөс допингийн шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрсэн байдаг.Энэ талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, "Өмнө нь Үндэсний их баяр наадамд тав ба түүнээс дээш давсан бөхчүүдээс дээрх шинжилгээг авдаг байсан бол энэ жил дөрөв ба түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Тодруулбал, 1 024 бөхийн 64 нь допингийн шинжилгээнд хамрагдсан. Допинг илэрсэн бөх тавын даваанд унасан байна. Энэ бөхийн нэрийг хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн хүний эрүүл мэндтэй холбоотой зүйл бий. Бид шинжилгээний хариуг биечлэн танилцуулж В сорьцын шинжилгээнд орох эсэхийг нь хувь тамирчнаас асууж, В сорьц өгөхгүй буюу шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд олон нийтэд нэрийг нь мэдээлнэ" гэж мэдэгдсэн юм. Улмаар допинг илэрсэн бөхийн хувьд  тавын даваанд унасан тул бөхчүүдийн цол, эрэмбэд өөрчлөлт ороогүй аж. Тухайн тамирчин В сорьц өгөх эсэх хариугаа есдүгээр сарын 1-нээс өмнө салбар хороондоо мэдэгдэх ёстой аж. Хэрэв В сорьц өгнө гэвэл тухайн шинжилгээний хариу гартал олон нийтэд мэдээлэх боломжгүй. Шинжилгээний хариу эцэслэгдсэн тохиолдолд зохих журмын дагуу хариуцлагын асуудал ярина гэдгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дурдсан юм.  Тэгвэл өнгөрсөн жилийн сорьцноос Улсын харцага Т.Бэгзсүрэнгээс допинг илэрсэн нь хэсэг хугацааны дараа тодорхой болсон байдаг.  Бөхийн салбар хороо хуралдаад Улсын харцага Т.Бэгзсүрэнгийн барилдах эрхийг нь 4 жилээр хассаад байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-19 66.181.178.132

Өнгөрсөн хойно нь шинжилгээ авч явуулж мөнгө үрж яанаа тэнэгүүд. Улсдаа шинжилгээний лабортори байдаггүй арчаагүй Лаборторитой болооч.

Avatar

Зочин 2023-07-19 203.91.115.39

Харваас авилгачин, ш**** гар байна.

Avatar

Zochin 2023-07-19 66.181.187.213

Shinjilgee avdag nertei heden Uvsuud holion bantan hutgadag yum daa. Suhbatiig har Bayanaagiin ohinoos salah genguut shuud dopingtoi gargasan. Dopingoos bolj hohirson n dandaa halhuud baidag. Batsuuri doping n hetreed hamar amnaas n tsus ursaad baihad gardaggui. ene jiliin uzuur turuunees bat ilerch Batsuuri tsol nemne haraarai.

Avatar

Нэргүй 2023-07-19 213.87.90.28

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-19 66.181.183.184

Ийм шинжилгээ авах хэрэг байна уу?Бөхийн түрүү удаахь байраа шалгаруулаад,Төрийн тэргүүний зарлиг гараад цол чимэг хадаг яндар бичиг баримт нь Монгол улсын дагуу хүчин төгөлдөр болчихсон байна.Гэтэл хожуу гадны улсаас ирсэн нэг хариу гэгчээр хэрүүл хийдэг заваан юм чинь ямар хэрэг эй гэж.Цаашид юугаа идэж уух нь хамаагүй барилдаад дуусаж баймаар юм байна.

Avatar

Нэргүй 2023-07-19 202.179.25.45

Үл мэдэхүүд амархан гэж боддог байх Тив дэлхий олон улсын тэмцээн биш болохоор 1-2 сарын дараа хариу ирэх нь тодорхой

Avatar

Нэргүй 2023-07-19 66.181.179.122

Нөгөө хаанахын билээ лалрууд нь түрүү, үзүүрийн бөхийг допингтэй болгочих вий дээ

Avatar

Zochin 2023-07-19 66.181.187.213

ter batalgaatai. salaavch avarga tsol nemne udahgui. shinjilgee avdag nertei heden Uvsuud baidag yumaa.

Avatar

хр 2023-07-19 203.91.115.46

хурц арслан С.сүхбатаас гарцаагүй илрэнэ дээ гай болсон н**ш

Avatar

Допинг 2023-07-19 192.82.69.63

Бадарч тахараас допинг илрэх магадлал угаасаа өндөр, дээр нь түүнээс допинг илрүүлж, оюунболдын замаар оруулах сонирхолтой улс ч бишгүй л байгаа, үндэсний бөхийн тамын тогоо гээч юм улам л боловсронгуй болоод хөгжөөд л байна даа, угаасаа эртнээсээ уламжлал сайтайг ч хэлэх үү

Avatar

Үзэгч 2023-07-19 192.82.87.158

Энэ хнү ажлаа мэддэггүй хүн байна.

Avatar

Батаа 2023-07-19 202.9.46.23

Уг нь 7 сарын 13нд Солонгос явуулаад 14нд шинжлээд 15нд хариу гараад 16нд мэйлээр хариу нь ирчинэ. Яагаад жилд нэг удаа мөнгийг нь төлөөд яаралтай шинжлүүдж болдоггүй юм бэ?

Avatar

Нэргүй 2023-07-19 59.153.112.149

dopingiin shinjilgeeg undesnii buhud bolih heregtei. dopingoo idnuu luuvangaa idne uu hamaagui. gol n olniig bayasgasan barildaan uzuulj baival boloo. undesnii buh bol sport bish ulamjlal, zan zanshil yum.

Avatar

Нэргүй 2023-07-19 202.126.89.85

yamar novshiin baiguullaga ve?

Avatar

Нэргүй 2023-07-19 66.181.160.22

Т. БЭГЗСҮРЭН гэж хэн бэ ??? нөгөө хүмүүсийг автобусаар нь бууддаг – эрхэм гишүүн" Цэрэнпунцагийн ах биш биз … Мөн бол ч тэгж жил гариу хүлээгдэх нь аргагүй байх – МӨНГӨ овоо үржээ биз …

Avatar

Нэргүй 2023-07-19 43.228.130.76

Аливаа зүйл цаг хугацаатай шүү дээ Ачаалал их учир тэд хоногт гарна гэж цаанаасаа албан ёсны хариу ирүүлнэ Хэзээ ирхийг мэдэхгүй л гэхийн

Avatar

Хангай 2023-07-19 103.57.93.102

Мягмарын Бадарчаас илэрнэ дээ. Ийм аймаар бяр байх учиргүй

Avatar

Нэргүй 2023-07-19 192.82.71.128

Хэзээ ирэхийг нь мэдэхгүй бол ажлаа өгсөн нь дээр.Холион бантан хутгадаг хэдэн мулгуу гарын нэг л байна.

Avatar

Зочин 2023-07-19 66.181.160.107

Хассаад гэж бичихгүй ээ хасаад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж