Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж буюу Дөлгөөн нуурын зүүн урд уулзвараас Ногоон нуурын гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэхээр болжээ. Тодруулбал, дээрх авто замын зорчих хэсгийг долдугаар сарын 19-ний 23:00 цагаас 21-ний 06:00 цаг хүртэл түр хааж, шинэчлэлтийн ажил хийх юм байна. Борооны ус, үерийн уснаас болж авто замд эвдрэл гэмтэл гарснаас шинэчлэн засах шаардлага үүсчээ.