Оросын хувийн цэргийн "Вагнер групп" компанийн дайчдын гуравдугаар цуваа өчигдөр Беларусьт ирснийг мэдээлжээ. Төрөл бүрийн загварын 20 автомашины цуваа Бабруйскаас М5 хурдны зам дагуу Асиповичи болон Цел тосгон дахь хуаранд очсон байна. Цувааны машинууд Вагнерын таних тэмдэг бүхий Оросын далбаатай байв.
Кремлийн эсрэг өнгөрсөн зургадугаар сарын 24-нд зэвсэгт бослого гаргаад бүтэлгүйтсэн тэргүүн Евгений Пригожин дайчдын хамтаа Беларусь руу цөлөгдсөн. Вагнерын дайчдын эхний цуваа нь долдугаар сарын 11-нд тус улсад иржээ.
Беларусийн Батлан хамгаалах яам долдугаар сарын 14-нд мэдээлэхдээ, Вагнерын дайчид Могилев мужийн Асиповичи хотын ойролцоох хээрийн хуаранд хүрсэн гэж мэдэгдсэн. Беларусь дахь тэдний зорилго нь тус улсын цэргүүдийг зааварлагчаар сургах явдал юм. Беларусьт байгуулсан цэргийн хуаран нь Вагнерын 800 орчим дайчныг байрлуулах багтаамжтай гэж Украины хилийн харуулын албанаас мэдээлжээ. Вагнерын дайчид Беларусьт ирснээр хөрш Польш улс хилийн хамгаалалтаа чангатгах арга хэмжээ авсан юм.
Пригожиний зэвсэгт бослогыг зогсооход Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко зуучлагч болсноор их цус урсгалгүй нөхцөл байдал намжсан.
ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE
Холбоотой мэдээ