Сэрэмжлүүлэг: Орхон гол 35 см давж үерлэхийг анхааруулж байна

Сэрэмжлүүлэг: Орхон гол 35 см давж үерлэхийг анхааруулж байна

Сэрэмжлүүлэг: Орхон гол 35 см давж үерлэхийг анхааруулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Орхон голын усны түвшин Булган аймгийн Орхон сум орчимд 35 см, Сэлэнгэ аймгийн Орхон сум орчимд 30 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см орчим даван үерлэж байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Мөн Хэнтий нуруунаас усжих Туул гол /Алтанбулаг сум/, Хараа (Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Мөнгөнморьт, Багануур Өндөрхаан сум орчимд/, Онон гол /Дадал сум орчимд/, Хан нурууны арын Орхон гол /Өлзийт сум/, Сэлэнгэ мөрөн /Сүхбаатар хот/, Зэгстэй гол /Өлзийт сум/, Онги гол /Сайхан-Овоо/, Халх /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг тус тус 10-65 см давсан байдалтай байна.

Харин Хангай нуруунаас усжих Орхон гол /Сайхан сум болон Сүхбаатар хот орчимд/, Онги гол /Сайхан-Овоо сум/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Ерөө гол /Дулаанхаан сум/ Хэрлэн гол /Өндөрхаан сум/ , Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см даван тус  тус хүчтэй үерлэж байна.

Цаашид долдугаар сарын 19-нд  Орхон гол Сэлэнгэ аймгийн Орхон сум орчимд усны түвшин 35 см, Хэрлэн Чойбалсан хот орчимд 30 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Тиймээс дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-18 213.87.130.195

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж