Оросын тагнуулын онгоц АНУ-ын баазын дээгүүр нисчээ

Хуучирсан мэдээ: 2023.07.18-нд нийтлэгдсэн

Оросын тагнуулын онгоц АНУ-ын баазын дээгүүр нисчээ

Оросын тагнуулын онгоц АНУ-ын баазын дээгүүр нисчээ

Сири дэх АНУ-ын цэргийн баазын дээгүүр Оросын тагнуулын онгоц  "уртасгасан хугацаанд" ниссэн талаар батлан хамгаалахын яамнаас мэдээлэв. "Антонов АН-30" онгоц өнгөрсөн Баасан гаригт Сири улс дахь АНУ-ын цэргийн бааз байрлаж буй Ат-Танф болон ойролцоох газруудын дээгүүр нисчээ. Тухайн үед АНУ-ын нисэх онгоцууд тодорхой байршлуудад үүрэг гүйцэтгэж байсан тул А Оросын тагнуулын онгоцыг цаг тухайд нь хөөж, саатуулж чадаагүй байна.

АНУ, Орос хоёр бие биенийхээ талаар байнга тагнуулын мэдээлэл цуглуулдаг. Гэхдээ энэ удаад Оросын онгоц АНУ-ын бааз дээр шууд нислэг үйлдсэнээрээ анхаарал татжээ. Сирийн мөргөлдөөнийг зогсоох болон тус улсад явуулж буй цэргийн ажиллагааны асуудлаар хоёр орон тогтмол харилцдаг гэж албаны хүн мэдээлэв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж