CNN: 2000 жилийн түүхтэй НААДАМ

Хуучирсан мэдээ: 2023.07.18-нд нийтлэгдсэн

CNN: 2000 жилийн түүхтэй НААДАМ

CNN: 2000 жилийн түүхтэй НААДАМ
Монгол Улсын үндэсний их баяр наадмыг CNN агентлаг онцолсныг хураангуйлж орчуулан хүргэж байна. 

Монгол гэхээр өргөн уудам тал нутаг, нүүдэлчдийн гэр, элсэн цөл бас бүх цаг үеийн хамгийн алдартай дайчин Чингис хаан зэрэг зураглалууд олонх аялагчдын санаанд буудаг. Монголын эзэнт гүрний алдарт анхны хаан 1227 онд таалал төгссөн ч түүний домог, эрэл хайгуул энэ сайхан нутагт цуурайтсаар байна. Тус улсын хамгийн чухал уламжлалт арга хэмжээ бол яах аргагүй үндэсний их баяр наадам. Энэ нь олон мянган монголчуудын оролцсон спорт, урлагийн үндэсний хэмжээний баяр төдийгүй олон улсын жуулчдыг ихээр татдаг.
"Nomadic Expeditions" жуулчны компанийн захирал Г.Буяндэлгэр хэлэхдээ, "Наадам нь 2000 жилийн түүхтэй бөгөөд Монголын овог аймгууд байнга бие биен рүүгээ дайрч, довтолдог байсан тул анхандаа цэргүүдийг дайнд бэлдэх зорилгтой байсан" хэмээн тайлбарлав. Мөн энэ нь нийслэл Улаанбаатар хотоос говийн алслагдсан хотуудыг хүртэл 21 аймагт нүүдэлчдийн уламжлалт соёл, өв уламжлалаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа Монголын хамгийн том цугларалт юм.
Наадмыг 1921 онд Монголын жил бүрийн үндэсний баяр болгон зарласан. Гэхдээ олон зуун жилийн турш эрийн гурван наадам /нум сум харвах, хурдан морь уралдах, бөх барилдах/ нь бүс нутгийн нүүдэлчдэд, ялангуяа монгол цэргүүдэд ур чадвар суулгаж, эв нэгдлийг хангах үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Түүхийн зарим бичигт өгүүлснээр, 13-р зууны эхэн үед Чингис хаан дайснуудаа дарж, Монгол овог, аймгуудыг нэгтгэснийхээ дараа баяр болгож эрийн гурван наадмыг тэмдэглэжээ.
Үүний нотолгоо нь Чингис хааны хөшөө буюу 1200-аад оны үед хамаарах  анхны монгол бичигтэй чулуун дээр 500 гаруй метрийн зайнаас сумаар онож чадсан Есүнгэ хэмээх язгууртныг дүрсэлсэн байдаг.

Наадмыг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн. Олон өдөр үргэлжилдэг тус наадмын бүх нийтийн амралтыг 2020 онд Монгол Улсын Засгийн газраас гурваас таван өдөр болгон сунгасан бөгөөд энэ хугацаанд бүх нийтээр амардаг.

Мөн олон улсын жуулчдын Монголыг зорин ирэх хамгийн дуртай цаг бол наадам юм. Тухайлбал, цар тахлын өмнө 2019 онд 11 мянга гаруй жуулчин тусгайлан наадам үзэхээр ирсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ. Тухайн онд Монголд нийтдээ 637 мянган жуулчин иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж