“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаярыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.18-нд нийтлэгдсэн

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаярыг томилжээ

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаярыг томилжээ

"Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-ийн удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Б.Отгонсүхийг томилсон байна.

П.Ганхүүгийн хувьд 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгссөн. Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан, Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. Өмнө нь Түлш, эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний газрын орлогч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар тус тус ажиллаж байв.

Б.ОТГОНСҮХ ГЭЖ ХЭН БЭ?

Б.Отгонсүх нь Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан бөгөөд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга, Замын Үүдийн гаалийн газрын даргын албыг хашиж байжээ. Б.Отгонсүх нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч, 12 үхэр, 32 адуутай, хоёр нийтийн орон сууцтай, хоёр авто гражтай  гэж АТГ-т 2022 онд гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.

БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ: 

  • 1989-1999 онд Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургууль
  • 2001-2004 онд Монгол Улсын Их Сургуулийн Философи, нийгэм, улс төр судлал бакалавр
  • 2011-2013 онд Удирдлагын академийн Нийгмийн ухааны магистр
  • 2014-2015 онд АНУ-ын Saint Thomas University Олон улсын хуульч
  • 2018-2020 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Механик инженерийн магистр мэргэжлээр тус тус төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2009-2012 онд Өвөрхангай аймаг, Хархорин сумын Засаг даргын орлогч, Засаг дарга
  • 2015 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Сайдын зөвлөх
  • 2017 онд ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн захирал
  • 2017-2019 онд ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ний захирал
  • 2019-2020 Нийслэлийн Зам тээвэр хариуцсан Засаг даргын орлогч бөгөөд, төслүүдийн удирдагч
  • 2020-2021 онд Улаанбаатар хот дахь гаалийн газрын дарга
  • 2021-2022 Замын-Үүд дэх гаалийн газрын дарга
  • 2022-2023 Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргаар

"ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Н.БУДБАЯРЫГ ТОМИЛОВ

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаярыг томилжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Н.Удаанжаргал ажиллаж байгаад нүүрсний хэрэгт холбогдож, Монгол Улсаас оргин зайлсан бөгөөд одоо интерполоор эрэн сурвалжилж буй. Нүүрсний хулгайн асуудал үүссэнээс хойш  “Тавантолгой төмөр зам” ХХК-д  Засгийн газраас онцгой дэглэм зургаан сарын хугацаатай томилж, тус компанийг ЗГХЭГ-ын хуулийн хэлтсийн дарга Мягмар бүрэн эрхт төлөөлөгчөөр нь ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн зургадугаар сард онцгой дэглэмийн хугацаа дуусгавар болсон. Тиймээс компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Н.Будбаярыг томилжээ.

Монгол Улсын эдийн засгийг тэлж, шинэ эргэлтийг бий болгох “Тавантолгой төмөр зам” ХХК нь 2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр үүсгэж байгуулагдсан. Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани юм. Тус компани “Ганшуунсаухайт шилжүүлэн ачих терминал”, “Тавантолгой нүүрс ачих ложистикийн төв”, “Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох 22 км төмөр зам”, “Гашуунсухайт-Ганцмод зам” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэгтэй юм.

 Н.БУДБАЯР ГЭЖ ХЭН БЭ?

Н.Будбаярын хувьд  “МТЗ” ТӨХК-ийн эдийн засгийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд өмнө Хөгжлийн банкинд ажиллаж байжээ. Тэрбээр Монгол хүнс группийн эзэн,  Женералкоммерс ХХК, Ариун Мандал Шиваа ХХК, Монголхүнс ХХК, БиПиЭм партнерс ХХК, Хүннү Энержи ХХК, Лагунанүхт ХХК, Цэлмэг Ази Групп ХХК, Тананкапитал ХХК, Нановүүд ХХК, Арт Дизайн ХХК зэрэг компаниудыг эзэмшдэг гэж АТГ-т  2018 онд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.

  • Мөн хоёр орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай гурван обьект, суудлын жижиг машин,Toyota, Alphart- 1, Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, ML350- 1, хурдан удмын 4 адуутай гэж мэдүүлжээ.

БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ: 

  • 1984-1994 онд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
  • 1994-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй. 

АЖЛЫН ТУРШЛАГА: 

  • 1998-1999 онд Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч
  • 2002-2004 онд ХБНГУ-ын “FFS” банканд эдийн засагч
  • 2004-2006 онд Улаанбаатар банканд ахлах эдийн засагч
  • 2006-2009 онд “Кредит Монгол” ХХК-ийн зээлийн газрын захирал
  • 2009-2012 онд “Женерал Финанс” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2012-2016 онд “Цэлмэг Ази Констракшн” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал
  • 2017-2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн захирал
  • 2023 оны 01 сараас 07 сар хүртэл “МТЗ” ТӨХК-ийн эдийн засгийн албаны дарга

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж