Сүхбаатар аймагт 2 хүүхэд тогтоол усанд живж, нас барчээ

Сүхбаатар аймагт 2 хүүхэд тогтоол усанд живж, нас барчээ

Сүхбаатар аймагт 2 хүүхэд тогтоол усанд живж, нас барчээ

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн шөнө гал түймэр, ослын дуудлага иржээ. Тухайлбал,

  • Хувийн өмчид гарсанХөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн “Толгойт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун зүгт 23 км-т/ 07.17-ны өдрийн 05:00 цагт амбаар шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат малчин Х-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай байсан 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
  • Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны “Нарлаг”-ын 21 дүгээр гудамжинд Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 20:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
  • Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн “Задгай” хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 01:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ын хашаанд хураалттай хөөсөнцөр шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны “Хилчин”-ий 110 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 04:43 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн ‘’Зүлэгт’’ гэдэг газар / аймгийн төвөөс зүүн зүгт 150 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ Суудлын автомашин авто замын хажуугийн төмөр хашлага мөргөсөн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 2 зорчигчтой  зорчиж явсан иргэн Б-ын ‘’Приус-30’’ загварын автомашин авто замын хажуугийн төмөр хашлага мөргөж тухайн автомашины жолооч Б /27 настай, эмэгтэй/, Д /15 настай, эрэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн тул эсэн мэнд гаргаж Тариалан сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн.
  •  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Задгай” /сумын төвд/ Тогтоол усанд өсвөр насны 2 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход Х /11 настай, эрэгтэй/, Ж /11 настай, эрэгтэй/ нар 20 метрийн урт, 5 өргөн, 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
  •  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг орон сууцны барилгын 3 дугаар давхрын цонхоор 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 13:43 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход С /43 настай эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
  •  Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Гарам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 0.5 км-т, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ Онон голын усанд суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан.  Биндэр сумын Тамгын газрын Засаг даргаар ахлуулсан аижлтнууд иргэн О /43 настай, эрэгтэй/-ыг мөн өдрийн 19:30 цагт уснаас эсэн мэнд гаргаж автомашиныг үлдээсэн тул 07.17-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх,аврах салбарын алба хаагчид “Ланд крузер-80” загварын автомашиныг уснаас 16:00 цагт татан гаргасан.
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Бөөгийн-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Орхон голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Си-Ар Би” загварын суудлын автомашин Орхон голын усанд живсэн жолооч С /43 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нь автомашины бүхээг дээр гарсан байсныг эсэн мэнд гаргасан бөгөөд автомашиныг гаргах боломжгүй тул үлдээсэн.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 5 дугаар гудамжинд “Эко” жорлонгийн бетон кольцоо /цагирга/-г хар лак /тос/- аар лакдаж байсан 1 хүн ухаан алдаж унасан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 15:02 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаашчид очиж иргэн Б /35 настай, эрэгтэй/-ыг 4 орчим метрийн гүнтэй нүхнээс татаж гарган НТТТ-д шилжүүлэн өгсөн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-18 213.87.130.195

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж