Нүүрсний хэргээс мултарсан генерал

76:1

Нүүрсний хэргээс мултарсан генерал

Нүүрсний хэргээс мултарсан генерал

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн долдугаар тойрог буюу Дорнод аймагт нэр дэвшин ялалт байгуулсан, УИХ-ын гишүүн Цэдэвийн Сэргэлэнг танилцуулж байна.


Хилчний амьдралдаа цэг тавьж, улс төрийн карьер эхлүүлсэн хүн бол Ц.Сэргэлэн генерал юм.

Амьдралынхаа 30 шахам жилийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зориулсан түүнийг УИХ-ын сонгуульд өрсөлдөх болоход нь гайхаж хүлээн авсан нь цөөнгүй.

Учир нь, Дорнод аймгийн Чулуун хороот суман дахь Бага хүрээгийн заставын даргаас Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генералаас Хошууч генерал цол хүртсэн карьертай атлаа Ардын намынхны амилуулсан Н.Номтойбаярыг зайлуулж, тойрог суллах хонзогнол дээр улс төрийн замналаа эхлүүлэх нь явуургүй гэж үзэгсэд олон байсантай холбоотой. Гэвч МАН-д татах хүч томтойн дээр УИХ-ын гишүүн болох мөрөөдөл нь хатгасаар санаснаа гүйцээсэн гэж хэлж болно. Одоогоор сул гишүүнээс өөр албан тушаал давхар хашаагүй байна.

Намынх нь бусад гишүүдтэй харьцуулахад Засгийн газрын тусгай сантай нэр холбогдсон асуудал байхгүй ч нүүрсний хэрэгт хавчуулагдаж, Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас зарласан алдарт 17 хулгайчийн тоог нэмж, дуулиан тарьсан удаатай.

Эл асуудалд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Надад бусдаас илүүрхээд байх хөрөнгө мөнгө ч байхгүй. Нэр зарласантай холбогдуулаад хүн юм болохоор бодож байна. Зүгээр байхад зүүгээр хатгаад байх шиг байх юм. Би улс төрд удаан яваагүй болохоор сайн мэдэхгүй. Нутгийнхаа зон олны итгэлийг хүлээж, сонгуульд ялсан нь үнэн. Улс төрийн өшөө авалт гэдэг юм уу, улс төрийн өрсөлдөгч гэдэг юм уу янз бүрийн юм зохион байгуулж байгаа юм болов уу гэдэг хар төрж байна. Надад манай сонгогчдоос маш олон асуудал тавьдаг. Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой асуудал, Дорнодын цахилгаан станцтай холбоотой асуудлаар маш их мэдээлэл өгдөг. Би хууль хяналтын байгууллага биш учраас энэ асуудлаа хууль хяналтын байгууллагад тавь гэдэг. Хуулийнханд тавиад байгаа ч шалгаж өгөхгүй байна гэдэг. Одоо би баримтуудыг гаргаж тавина, шүгэл үлээнэ. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэж Монголын ард түмэн ярьдаг. Би ямар ч хэрэг хийгээгүй, нүүрсний хулгай байдаг юм уу. Мөрөөрөө явсан хүнийг ингэж Монгол төр оролдож болдог юм бол оролдог, үнэн ялна гэдэгт итгэлтэй байна. Нэр төрөө харин би өндрөөр үнэлнэ, сэргээлгэнэ. Нэр төрөө сэргээлгэсэн төлбөрийг нь авч, Монголын ядарсан зүдэрсэн ард түмэнд тарааж өгнө. Дорнод аймагт гэр оронгүй, амьдралын боломжгүй олон хүн хүсэлт тавьдаг. Тэдгээр хүмүүсийг би бүгдийг гэр оронтой болгоно. Хэрвээ миний нэр төр сэргээд нэхэмжилсэн мөнгө ирдэг юм бол. Ирнэ гэдэгт итгэлтэй байна. Ний нуугүй хэлэхэд уур хүрч байна. Хууль хяналтын байгууллага шалгах ёстой зүйлээ шалгах ёстой. Гэхдээ өөрт нь мэдэгдэлгүйгээр ингэж шалгаж байна гэж олон түмэнд зарлаж болдог юм уу. АТГ-аас нэр зарласан учраас би маргааш албан ёсоор хүсэлт тавина” гэж мэдэгдэж байв. Гэвч АТГ нь бууж өгсөн үү, аль эсвэл Ц.Сэргэлэн гишүүнд хамаатуулах зүйл олдоогүй юу удалгүй мань хүн нүүрсний хэрэгт холбогдолгүй болж, мултарсан.

Хэдийгээр нүүрсний хэрэг нь ийн хэрэгсэхгүй болсон ч дахин нэг дуулиан дэгдсэн нь УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны мэдэгдэл юм. Учир нь, сайд Х.Болорчулуун АТГ-т шалгуулах болсноо “Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүний матааснаас болсон” гэж тайлбарласнаас эхлэлтэй. Энэ талаар сайд Х.Болорчулуун “О.Цэрэнтогтох гэж залуу сошиал дээр гарсан мэдээллийг цуглуулж байгаад намайг АТГ-т өглөө гэсэн. Надад бол хууль бусаар хийсэн зүйл байхгүй. Тэр хүн бол өнгөц, цаана нь бохир улстөрч байгаа. Өөр шигээ намайг бодож байгаа байхгүй юу.

Нэг гишүүн нүүрсний хэрэгт холбогдчихоод намайг нөлөөлж тэр нэрсэд оруулсан гэж хардаад байгаа. Тэр улстөрч бол цол хэргэм, албан тушаалын төлөө аль ч намын хүнтэй наалдаж ирсэн бохир улстөрч, төрөөс төрсөн тэрбумтан.

Өөр шигээ бодож сэтгэж байхгүй юу” гэсэн нь УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнд хаягласан үг гэж хүлээн авсан хүн олон. Хэдийгээр тэд МАН-аас нэр дэвшсэн угшил нэгтэй, мөн Дорнод аймгийн хоёр мандат дээр өрсөлдөөд ялалт байгуулсан боловч бие, биедээ таарамжгүй хандаж ирсэн байдаг. Ямар шалтгааны улмаас биенийхээ “бөгс”-ийг ухдаг ажилтай болгосныг олон хүн таах гэж хичээдэг ч мухарддаг нь олонтаа. Гэхдээ сайд Х.Болорчулууны төрсөн дүү баавгайн савар хилээр гаргах гэж яваад баригдсан хэргийг хуулийнхан өнөөг хүртэл мухарлаж чадахгүй хадгалж байдаг. Түүнээс болсон юм биш биз гэх хардлага бий ч бас батлагддаггүй.

Нүүрсний хэрэгт нэр холбогдсон даруйдаа хөрөнгө мөнгөгүйгээ зарласан Ц.Сэргэлэн гишүүнийг сайд Х.Болорчулуун “Төрөөс төрсөн тэрбумтан” гэж мэдэгдсэн.

Харин АТГ-т гаргаж өгсөн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхвол, өөрийн орлого жилийнх нь 67, 5 сая бол гэр бүлийнх нь орлого 41 сая, нэг орон сууц, нэг гэртэй. Нийт дүнгээрээ энэ нь 354 сая төгрөгийн үнэлгээтэй.

Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200 автомашинтай. Автомашинаа 212 сая төгрөгөөр үнэлжээ. 25 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй бол хадгаламжиндаа 11 сая төгрөгтэй. Газар байхгүй, мал аж ахуй байхгүй, автомашины граж байхгүй. Харин Ихэр Оюу ХХК-д 100 ш хувьцаатай.

Тэрбээр нүүрсний хулгайд сэрдэгдсэн даруйдаа ард иргэдээс ирж буй хууль бус үйлдлүүдтэй холбоотой олон асуудлаар шүгэл үлээнэ гэж мэдэгдсэн ч таг дуугүй болсон. Харин нүүрсний хэрэг сөхөгдөх бүрд хилийнхэн нэр холбогддог. Учир нь, Монгол Улсын хилээр хэдэн сая тонн нүүрс экспортод гарч байхад нүд, чих болж хяналт тавих чиг үүрэгтэй газар нь хилийнхэн. Гэтэл энэ талаар огт мэдээгүй гэх нь нэг бол ажлаа муу хийсэн эс бол холбоотой гэх хардлага хөвөрч, Ц.Сэргэлэн генералыг ч буруутгасаар буй.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нь нүүрсний хэрэгт нэр холбогдсон бусад гишүүд болох Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нарын хамтаар 2023 оны нэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсөлд Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор төрсөн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэггүй тул төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртлэх хувийг шинээр эзэмшүүлэх болон Монгол Улсын иргэн бүрт хувь тэнцүүлэн нэмж эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, байгалийн баялгаас иргэн бүр тэгш хүртэх боломжийг олгох талаар тусгасан байдаг.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1984 онд Ерөнхий боловсролын дунд сургууль
  • 1989 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургууль
  • 1997 онд Команд штабын институт
  • 2000 онд ОХУ-ын холбооны Хилийн албаны академийн дээд дамжаа, Хилийн албаны оператив тактик, оператив тактикч-команд штаб, цэргийн шинжлэх ухааны магистр, Дотоод хэргийн их сургуулийн хүндэт доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1989-1991 онд Дорнод аймгийн Матад суман дахь Бага хүрээгийн заставын ББС-ийн орлогч, заставын дарга
  • 1991-1992 онд Дорнод аймгийн Чулуунхороот суман дахь Тарган-Ухаагийн заставын дарга
  • 1992-1994 онд Замын-Үүд дэх заставын дарга, уулзалтын цэгийн дарга
  • 1994-1995 онд Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн Хилийн алба, уулзалтын ахлах офицер, хилийн төлөөлөгчийн туслах
  • 1997-2001 онд Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Хилийн 0184 дүгээр ангийн захирагч, Сүхбаатарын хилийн төлөөлөгчийн орлогч
  • 2001-2006 онд Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн захирагч, Дорнодын хилийн төлөөлөгч
  • 2006-2009 онд ХХЕГ-ын дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга
  • 2009-2013 онд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч
  • 2013-2016 онд “Импайргаз Монголиа” ХХК-ийн захирал
  • 2016-2020 онд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2007 онд Бригадын генерал
  • 2011 онд Хошууч генерал
  • 2012 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон
  • 2008 онд Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • 2001, 2011 онд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль

ГАДААД ХЭЛ

  • Орос

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХожгорЛхагва 2023-07-18 202.131.243.86

Сэргэлэнг дахин сонгохгүй байх хэрэгтэй. Монголын төрд ойртуулж болохгүй нөхөр. Зүгээр л эдийн засгийн эд мөнгөний ашиг сонирхолтой шуналын тулам

Avatar

Нэргүй 2023-07-18 213.87.130.195

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-18 66.181.191.203

Г.Хорол гэгч бөөн дурын урансайханч сэтгүүлч матаас бичих гэж байгаа бол хүнд аятайхан шиг ойлгомтойхон шиг тайлбарлаж бичиж байгаач. Өөрийн орлого жилийнх нь 67571.10 бол гэр бүлийнх нь орлого 41000.00 гэжээ. Ийм тоог ер нь яаж дууддаг юм бол доо. Математикийн хамгийн энгийн аравтын тоог ялгаж бичиж чадахгүй байна шүү дээ.

Avatar

Бүгд 2023-07-18 66.181.161.219

Гайгүй ээ муулдаг хорвоо юм даа.

Avatar

Халзан Лхагваа 2023-07-18 64.119.20.246

Энэ хөгшин генерал хил хамгаалахын бүх томилгоог хийдэг. Халзан генералд ямар мэдэл байхгүй.

Avatar

Ц.СЭРГЭЛЭН 2023-07-18 122.201.21.153

ХИЛИЙН ЦЭРЭГТ БАЙГАА ЧАДЛАА ХУМСАЛЖ ЧАДСАН ! ИХ ХУРАЛД ОРЖ ИРЭЭД МАШ ТОМ БОЛОМЖ БАЙГААГ ЦУСААРАА МЭДЭРЛЭЭ ! ӨЧҮҮХЭН ЛУЙВАРЧИН НАМАЙГ АХИН СОНГОЖ БОЛОМЖ ОЛГО !

Avatar

замтав 2023-07-18 64.119.23.159

уул нь мулталж болохгүй хулгайч байсан юмдаа.

Avatar

Нэргүй 2023-07-18 202.179.21.214

Хилийн нарийн ширийн юм мэддэг энэ нөхөр хулгайч мөн үү??? Мөн бол Монгол Улсд маш аюултай гэсэн үг_

Avatar

Нэргүй 2023-07-18 37.120.208.194

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦОР

Avatar

зочин 2023-07-18 192.82.85.1

Хогийн хулгайч даа.

Avatar

Нэргүй 2023-07-18 92.124.206.67

Ямарч хэл байхгүй. Баталгаатай хэлэхэд монгол хэлч маруухандаа!!!!!

Avatar

зочин 2023-07-18 103.57.94.207

уул уурхай, бичил уурхай нинжагийн хэрэгний ард эзэн нь генерал хурандаа нар л байдаг юм байна даа. нэгмөсөн армийг татан булгавал таарах юм биш үү

Avatar

Нэргүй 2023-07-18 192.82.69.57

Нэлээн хорчин гар юм бишүү

Avatar

111 2023-07-18 66.181.180.13

Хил хамгаалах ерөнхий газрын дарга хүн ийм хулгай болж байгааг мэдээгүй бол ажлаа маш муу хийдэг хүн байжээ… Харин мэдсээр байж таслан зогсоох үйлдэл хийгээгүй бол албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг 2 асуултад л хариу өгнө дөө…

Avatar

ЗОЧИН 2023-07-18 64.119.19.145

МОНГОЛЫН ЭНЭ ГЕНЕРАЛ, УИХ-ЫН ГИШҮҮД, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТУУД НЬ БҮГД ИЧИХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙЧУУД БАЙХ ЮМАА, ЖИРИЙН ИРГЭДЭЭСЭЭ Ч ДОЛООН ДОР МУУ САЙН ПЯЗДУКУУД ЮМАА, БУУДЧИХМААР ТАРГАН ГАХАЙНУУД ШҮҮ?

Avatar

Зочин 2023-07-18 202.179.27.185

хажууд нь з**х*й авгай сууж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж