Цэнхэр сумын 100 жилийн ойд Монгол Улсын начин Э.Ванданцэрэн түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.07.18-нд нийтлэгдсэн

Цэнхэр сумын 100 жилийн ойд Монгол Улсын начин Э.Ванданцэрэн түрүүллээ

Цэнхэр сумын 100 жилийн ойд Монгол Улсын начин  Э.Ванданцэрэн түрүүллээ

Архангай аймгийн Цэнхэр сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой эн сарын 16,17-ны өдрүүдэд тохиож байгаа билээ.  Цэнхэр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглосон юм. Тэгвэл Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх Монгол Улсын начин Э.Ванданцэрэн түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Бөх билэгт бөхийн дэвжээ, Алдар спорт хорооны бөх Монгол Улсын харцага Ю.Мөнх-Эрдэнэ тус ойн барилдаанд үзүүрлэлээ.  Энэ барилдааны их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат  Хүч биеийн тамир спортын хороо, Мөнхийн үсэг компанийн бөх Монгол Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Төв аймгийн өндөр ширээт сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх, Улсын начин Д.Хүдэрбулаг нар шалгарч үлдсэн байна. Мөн өсвөрийн бөхчүүдийн барилдааны тэргүүнд  Дархан-Уул аймгийн харьяат өсвөрийн залуу бөх н.Энхтөгөлдөр түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат  өсвөрийн залуу бөх н.Саруул-Эрдэнэ үзүүрлэжээ.

Дашрамд дурдахад, хэдхэн хоногийн өмнө тохиосон Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглож, есийн даваанд  Архангай аймгийн Цэнхэр сумын  харьяат  Нутгийн буян компанийн бөх Улсын гарьд М.Бадарч ес дөвөн түрүүлж  Монгол Улсын арслан цол хүртсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж