Талбайг гоёсон цэцэгсийг сүйтгэсэнд Хотын менежер халаглав

Хуучирсан мэдээ: 2023.07.17-нд нийтлэгдсэн

Талбайг гоёсон цэцэгсийг сүйтгэсэнд Хотын менежер халаглав

Талбайг гоёсон цэцэгсийг сүйтгэсэнд Хотын менежер халаглав

Баяр наадмын өдрүүдэд хүндэтгэлийн нэртэй тоглолт, хөтөлбөр төв талбай, цэнгэлдэхэд тасралтгүй үргэлжилдэг. Олны хөл ихтэй байдаг уг үеэр хотын гудамж, төв талбайг чимсэн ногоон байгууламжийг иргэд сүйтгэсэнд Хотын ерөнхий менежер М.Баяраа цахим хуудастаа халаглажээ.

Гоёлын цэцэгт мандал бий болгож, иргэдийг хотдоо хайртай соёлтой байхыг уриалдаг ч олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үеэр ногоон байгууламжийг гишгэж сүйтгэсэн байна.

Тохижилт үйлчилгээний ажилтнууд төдийгүй нийслэлийнхэн хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахаар ихэд хичээн төлөвлөж, зүлэгжүүлэлт хийж ногоон байгууламжуудыг ч нэмсэн. Гэвч иргэдийн соёлгүй үйлдлийн балгаар өнөөх ажил болгож хийсэн бүтээн байгуулалтууд нь ийн сүйдэж байгаад харамсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ХарамсалтайХарамсалтай
13
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж