Гэмтэл согог судлалын төвөөс баяр наадмын өдрүүдээр осол гэмтлийн шалтгаанаар 4797 хүн тусламж үйлчилгээ авснаас 54 нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байжээ. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллээр хэвтэж буй хүмүүсийн хувьд гавал тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлын хувьд хагалгаанд орох хэмжээнд биш ч тархины битүү гэмтэлттэй байгаа юм байна.
Мөн авто тээврийн осол болон хурдан мориноос унаж гэмтсэн хүүхдүүд их иржээ. Тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь механик гэмтэлтэй байсан байна. Гэмт хэргийн тухайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодсон, түүнээс үүдсэн осол аваарын дуудлага иржээ.
Ойрын өдрүүдэд сум аймгийн ойн баяр, наадам их болж байгаатай холбогдуулан хурдан морь унаж буй хүүхдүүдэд хамгаалалтын хувцсыг иж бүрнээр нь өмсүүлэх, голын ай саваар бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр үлдээхгүй байхыг анхаарууллаа.
Иргэдэд архи согтууруулах ундаагаа зүй зохистой хэрэглэх, согтууруулах зүйл хэрэглэсэн бол жолооныхоо ард суухгүй байх, хурдтай тааруулж явах, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ