Парк үерт автаж, их хохирол амссан учир хүлээцтэй байхыг хүсэв

Парк үерт автаж, их хохирол амссан учир хүлээцтэй байхыг хүсэв

Парк үерт автаж, их хохирол амссан учир хүлээцтэй байхыг хүсэв

Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт голын усны түвшин нэмэгдэж, хотхон, хороолол руу ус нуурлаж үерлэсэн. Тиймээс тус дүүргүүдийн цагдаагийн газраас эрсдэлтэй бүсэд байгаа олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болон худалдааны зарим төвийн үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногоос түр зогсоогоод буй. Хэрэв эрсдэл нэмэгдвэл хязгаарлалтыг сунгах бөгөөд эхний ээлжид нэг долоо хоногт үйл ажиллагааг нь зогсоожээ. Гэвч үерийн улмаас учирсан хохирол их байгаа учраас худалдааны төв болон хүүхдийн парк ариутгал халдваргүйтгэл хийсний дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.

Хэдийгээр усны түвшинг харгалзаж энэ долоо хоногт нөхцөл байдал хэвийн болбол ариутгал хийж парк, бусад худалдааны төвийг нээхээр төлөвлөсөн ч учирсан хохирол их учир хугацааг нь хойшлуулаад байгаа аж.

Парк болон худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд эхнээсээ мэдэгдэл гаргаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааг хязгаарласан өдрүүдэд ажиллахгүй бөгөөд зогсоол, нийтийн эзэмшлийн зам талбайд хүн нэвтрүүлэхгүй болохыг мөн онцолсон. Хүүхдийн паркаас өнөөдөр мэдэгдэл гаргасан бөгөөд тус мэдээлэлд "Парк үерт автаж, ихээхэн хор хохирол амсаад байна. Үерийн дараах ус зайлуулах, бүрэн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл, тоглоом, техник нэг бүрийн аюулгүй ажиллагааг шалгах зэрэг ажил хийж байгаа тул үйлчлүүлэгч та бүхнээсээ үүсээд буй нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандахыг хичээнгүйлэн хүсье" гэжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зч 2023-07-17 64.119.16.233

Өвөө эмээ, агаа эгээ нараасаа өв уламжилж авсан албан тушаал ажлаа л хийцгээж байгаа. Гэнэт өндөг хагарч шинээр төрсөн юм шиг аашлаад хэнийг хуурна вэ. залгамж халаа нараа…..

Avatar

Нэргүй 2023-07-17 124.158.126.132

Авлига хороолол, S outlet гээд голын ай сав таглаж барьсан балай барилгуудаа нураахгүй юмуу? Хүүхдийн парк уг нь энэ хавар зөндөө тохижилтын ажил хийгээд л , мод зүлэг тариад янзлаад л байсан , хайран хөдөлмөр, хайран хөрөнгө .

Avatar

Нэргүй 2023-07-17 192.82.80.174

сонин гарчиг вэ. парк ямар амьд хүн үү. амслаа ч гэх шиг

Avatar

Нэргүй 2023-07-17 66.181.161.3

baiguullaga shuu malaa, xichneen xunii Ami amidral bdgiig bodooroi

Avatar

Нэргүй 2023-07-17 122.201.25.251

Батүүл Самарааа нарын үед өгсөн зөвшөөрлүүдээс нэг боллоо шүү

Avatar

Нэргүй 2023-07-17 213.87.148.201

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Яана даа нийслэл маань 2023-07-17 66.181.160.67

Сэлбэ гол далангаа давснаас болж сэтэрсэн. Тэр үед Сумъяабазар голын урсацад саад болсон гүүр, байгууламжийг буулгана гэж амалчихаад буулгаагүй. Гэтэл маргааш нь үдээс өмнө нар гарахад усны түвшин дээшилнэ гэдгийг манай хотын дарга мэддэггүйгээс болж усны түвшин дээшилж голын баруун талын далан сэтэрч олон зуун айл, аж ахуйн нэгжүүд үлэмж хэмжээгээр хохирсон. Өнгөрсөн хойно нь хашиграв гэгчээр нэгэнт үерт атсаны дараа л нөгөө гүүр болон байгууламжаа буулгасан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж