Өмнөд Солонгост өнгөрсөн Пүрэв гаригаас орж эхэлсэн аадар борооны улмаас үер болж, барилга байгууламж, замууд эвдэрч, олон хүн амь насаа алдаж, сураггүй болсон талаар мэдээлж буй. Одоогоор Осон хотноо үерийн улмаас туннель усанд автаж, 13 хүний амь нас хохирсон хэргийн талаар цагдаа нар мөрдөн байцаалт явуулахаар төлөвлөж байгаа аж. Үерийн улмаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд 50 орчим хүн нас барж, сураггүй алга болжээ.
Эдгээрийн дунд монгол хүн байгаа эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Үерт өртсөн гэх монгол иргэн одоогоор хандаагүй. Нөхцөл байдалд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байгаа" гэлээ.
Албан бус статистикаар тус улсад Монгол Улсын 50 мянга гаруй иргэн ажиллаж амьдардаг. Үер болсон бүсэд хэчнээн монгол хүн байгааг одоогоор тодорхойлоогүй бөгөөд яаралтай нөхцөл байдалд ЭСЯ-наас шуурхай арга хэмжээ авч ажиллана гэдгийг мэдээлэв.
Холбоотой мэдээ