Байгаль эх жорлон биш аялагчид аа !

Хуучирсан мэдээ: 2023.07.17-нд нийтлэгдсэн

Байгаль эх жорлон биш аялагчид аа !

Байгаль эх жорлон биш аялагчид аа !

Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар монголчууд дотооддоо аялж, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудад амрахыг чухалчлах ч очсон газартаа хогон овоо босгож, хаа дуртай газраа бие засахаа эрх чөлөө гэж эндүүрдэг болжээ.

Амралтын газраар үйлчлүүлсэн аялагч ваннын алчуураар гутлаа арчсан, цэвэрхэн 00 байхад гадна талд нь морь харсан, хогийн саванд бохироо хийчихгүй, машиныхаа цонхоор чулуудсан, хоол ундыг ёс юм шиг асгаж цутган иднэ, амрах нэрээр зад архидаж, салам зодолдсон гээд тоочвол чих халууцуулах мэдээ тоймгүй олон.

Гэтэл гадаад орнуудаас ирсэн жуулчдын хандлага тэс өөр. Аялж яваа газар нь хог таарвал уутанд хийж, машинд ачаад хогийн цэгт хүргэнэ. Зориулалтын 00-д л орно. Дэлгүүр хоршоо, жуулчны баазаар үйлчлүүлэх бүрийдээ талархалаа илэрхийлнэ. Харин монголчууд бол талархаж мэдэхгүй, сэтгэлд нь таарах зүйл нэг ч байхгүй. Яасан ч их омогтой улсууд юм гэмээр бие биетэйгээ харилцахдаа ч тасдах шахна.

Гэр бүл хайртай дотны хүмүүстэйгээ аялж явж, архи дарс эргүүлнэ. Ёроолыг нь гаргаж байж санаа нь амарна. Зарим нэг нь бүр тавьтиргүй үертэй ус руу үсэрнэ гэж дүүлнэ. Онцгойгийнхон цаг наргүй ажиллаж, энэ хэдэн үертэй гол, нуураа сахиж, манаж буйн хүчинд олон ч хүний амь нас аварч, буян үйлдэж байна.

Хайртай дотны хүмүүсээ тээвэрлэж явж автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангахгүй, аян замд гарна. Дээр нь халамцуу автомашинаа барьж, азаа сорино. Ер нь энэ олон дотоодын аялагч дунд аз эзээ үзэгсэд олон байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.

Өөрсдөөс шалтгаалах зүйлийг хийхгүй хэрнээ өрөөлөөс нэхэж шаардах зүйл маш олон. “Хогийн саваа олигтойхон байршуулаач… Цэвэрлэгч, манаач нар юу хийдэг юм, ажлыг нь хийлгүүлээч” гэж омогдоостой. Тэдэнд наадам  үзэх ч чөлөө гарахгүй 00 цэвэрлэж, хог ачсаар энэ хэдэн өдрийг барж байна.

Байгаль эх хогондоо даруулж байгааг харсан ухамсар өндөр нэг нь аялагчдын тарьсан хогийг шуудайлж, арга нь барагдахдаа тэсрэлтээ нүүр номын хуудсандаа бичиж, харууслаа илэрхийлэв. Тухайлбал, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл “Голын эрэг хавийн хогийг цэвэрлэж яваад намайг юу олсон гэж бодож байна? Голын сав газар, нуга хөндий, уул ой, дов бүхэн өөрийн эзэнтэй байдаг, тэр орчныг нь цэвэрлэж байвал лус савдаг нь баярлаж , хариу барьж байдаг юм шүү! гээд л, явсан газраа бүртээ Гүндалай байгал орчноо цэвэрлэж явдаг нь нээрээ ортой байна шүү!” гэж нүүр номын хуудсандаа жиргэсэн юм.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Байгаль хамгаалагчийг цэвэрлэгч гэж бүү бодоорой. Заваартуулчихаад эргээд цэвэрлээчээ гэж орилохоо болимоор байгаа юм. Хуулийг нь чангалахаар ард түмнээ бодсонгүй гэдэг” гэсэн нь монголчууд бидний ухамсар ямар дорой болж буйг илтгээд өгнө.

Учир нь, өнгөрсөн өвлөөс эхлээд байгаль хамгаалагчид хог цэвэрлэгч хийсэн. Хур хогийг цэвэрлэж, байгалиа бохирдлоос салгасан. Дараа нь үхсэн малын сэг зэмийг цэвэрлэх ажилд орсон.

Үндсэн үүрэг нь байгалиа хамгаалах боловч байгалийг бохирдуулж буй хүчин зүйл нь хог, малын сэг зэм болж хувирсан тул цэвэрлэгч болцгоосон хэрэг. Харин одоо тэд дахиад л дотоодын аялагчдынхаа тарьсан хогийг цэвэрлэх их цэвэрлэгээнд дайчлагдаж мэдэх нь.  Тухайлбал, наадмын дараа үүссэн хог цэвэрлэх ажлыг Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Тэрэлжийн гарамаас Тэрэлжийн даваа, Баянцагааны давааны зүүн талаас Сайхны саравчны отоглох цэгүүдэд эхлүүлэхэд 17.5 тонн хог гарч, Налайх дүүргийн хогийн цэг рүү зөөвөрлөсөн бол Хяргас нуурын байгалийн цогцолбор газрын Хар тэрмэс хэсгээс 28 тонн хог цэвэрлэж хогийн цэгт хүргэжээ.

Цаашдаа аялал жуулчлал энэ жишгээр өргөжвөл Монголд огшин дагшин байгаль үлдэх нь юу л бол… Хөвсгөл далай, Даян дээрхийн агуй, Увс, Хяргас нуур, Хоргын тогоо, Тайхар чулуу, Хар бухын балгас, Цагаан суварга, Хар зүрхний хөх нуур, Буйр нуур, Чингисийн хэрмэн цав монголчуудынхаа бохирт устах аюултай.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж