Б.Ууганбаяр: Нийслэлд наадмын өдрүүдээр 9 хүн усанд эндсэн

Б.Ууганбаяр: Нийслэлд наадмын өдрүүдээр 9 хүн усанд эндсэн

Б.Ууганбаяр: Нийслэлд наадмын өдрүүдээр 9 хүн усанд эндсэн

ОБЕГ болон Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


ОБЕГ-ын  Баргиадын генерал Б.Ууганбаяр:

-Улаанбаатар хотод долдугаар сарын эхнээс авхуулаад орсон борооны улмаас Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Усны түвшин нэмэгдэж, Сэлбэ голын далан сэтэрч нийслэлийн 26 хорооны 31.6 мянган өрхийн 128.1 мянган хүн үеэрт өртлөө. Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт үеэрт өртсөн нийт 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч ажиллалаа. Үерийн ус далангаа давсантай холбогдуулан даланг хүчитгэх, бэхжүүлэх, аюулгүй болгох чиглэлээр нийт 80 мянга орчим шуудай, 900 м3 элс шороо, хайрга байрлуулахад 300 орчим машин механизм ажиллалаа. Сэлбэ голын усны урсацыг сайжруулах буюу усны түвшинг бууруулах зорилгоор гурван цэгт усны голдирол дээр нэмж сэтлэх арга хэмжээ авч ажиллалаа. Мөн нийтийн орон сууц усанд автсантай холбоотой ус соруулах арга хэмжээг зургаан хоногийн турш тасралтгүй зохион байгуулсан.

Зөвхөн автомашинаар усыг зөөвөрлөж, аюулгүй газар шилжүүлэхэд 9240 тонн  ус зөөв арга хэмжээ авсан. Нийт 144 барилгаас ус соруулах арга хэмжээг зохион байгуулсан.

Долдугаар сарын 14-ний өдрийн байдлаар 144 барилгаас 143 барилгын усыг бүрэн  соруулж, аюулгүй байдлыг хангаж, цаашид бусад хор уршгийг арилгахад СӨХ нь хариуцаад явах чиглэл өгсөн.

Одоогийн байдлаар БЗД-ийн 43 дугаар хороон дээр ус соруулах үйл ажиллагаа явагдаж байна. Энэ бол гүний усны нэвчилт байгаа учраас усыг соруулах үйл ажиллагаа тасралтгүй хийгдэж байна. Үерийн улмаас хуралдсан 10.5 тонн орчим лаг шаврыг зөөсөн. Нийтийн эзэмшлийн талбай, ороон сууц, гэр хорооллын 22.7 сая М2 талбайг цэвэрлэж, 2.2 сая М2 талбайд халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулсан. Хотын зургаан дүүргийн 1113 цахилгаан дамжуулах дэд өртөөн дээр үер усны аюултай холбогдуулан болзошгүй эрсдлээс сэргийлж 52965 хэрэглэгчийн цахилгааныг хязгаарлах арга хэмжээг авч ажиллалаа.

Долдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1086 дэд өртөөний 48801 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээсэн. Ус соруулах, лаг шавар цэвэрлэх, дэд станцууд бүрэн хатах ёстой.

Чийгтэй байхад  цахилгаан хангамжийг өгвөл галын болоод цахилгааны аюулгүй байдлал алдагдах эрсдэлтэй.  Улаанбаатар хотод тохиолдсон үерийн гамшгийн үед  улс болоод нийслэлийн Онцгой байдлын байдлын байгууллагууд, төрийн болоод хууль сахиулах байгууллагууд, гамшгаас хамгаалах байгууллага иргэдийг оролцуулаад ниийт  14343 хүн үүрэг гүйцэтгэж ажиллалаа. 2800 орчим техник хэрэгсэл ажиллууллаа.  Одоогоор Улаанаабаатар хотын тэр дундаа Сэлбэ голын дагуу амьдардаг иргэдийн амьдрал хэвийн байдалдаа ороод байна.

Хоёрдугаарт, баяр наадмын өдрүүдэд  орон нутагт тохиолдсон үер ус, аадар борооны талаарх мэдээллийг Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, Хурандаа н.Мандахгэрэл танилцууллаа. Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд нийтдээ 11 аймгийн 22 суманд 37 удаагийн үер усны дуудлага ирсэн.

Үер устай холбоотой ослоор найман аймаг, нийслэлд есөн иргэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа. Өнөөдрийн байдлаар гурван аймгийн дөрвөн суманд  таван иргэнийг уснаас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Усанд эндэж нас барсан иргэдийн дотор бага насны хоёр хүүхэд. Иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн усны осол гарч байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэснээс болж байна. Морь унаж, гол гатлах гэж байгаад усны осолд өртсөн байна. Нэг хүүхдийн тухайд гэрээсээ гараад алга болсон эрэн хайх ажиллагаа явуулахад усанд эндсэн нь тогтоогдсон. Эцэг эх нь хүүхдийнхээ араас хяналт тавиагүйгээс боллоо. Ирэх долоо хоногт хэд хэдэн аймаг сумын ойн баяр наадам тохионо. Энэ үед бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж, сэрэмжлүүлж байна.

Олон жилийн дунджаас харахад жилд гардаг усны ослын 33 хувь нь зөвхөн баяр наадмын өдрүүдэд гарч байгаа нь тун харамсалтай. Иргэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэсээр байхад хэнэггүй зан гаргаж байна.

Өнгөрсөн хугацаанд Говьсүмбэр аймгийн Баянтал сум, Төв аймгийн Баян сум, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өргөн сумын нутаг дэвсгэрийг дамжиж өнгөрдөг төмөр замын үерийн далан усанд урссан. Гарсан эвдрэнл гэмтлийг Улаанбаатар Төмөр зам ХНН-ийг хамт олон засварлаж хэвийн үйл ажиллагаанд нь оруулаад байна.

Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллагалд ирсэн мэдээллээр 2300 орчим бог мал усанд усаж хорогдсон гэх мэдээлэл байна.

Хорогдсон малын сэг зэмийг олж цуглуулах, устгах ажлыг Онцгой байдлын байгууллага болоод холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Мөн Дархан-Уул аймагт тахианы аж ахуй эрхлэгчийн 1500 орчим тахиа үерийн усанд урсаж хоргодсон гэх мэдээлэл ирээд байна.

Өнгөрсөн хоногуудын хувьд хамгийн их хэмжээний тундас Өвөрхангай аймгийн Зүүнбаян улаан болон Хужирт, Төв аймгийн Баян-Өнжүүл, Архангай аймгийн Булган, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сүхбаатар аймгийн Асгат суманд 80-103 мм тундас орсон байна. Тиймээс Ус судлалын хэлтсээс сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасаар байна. Орхон голын усны түвшин Булган аймгийн Орхон сум болоод Сайхан сумдын орчмоор 50-46 см,Тэрэлж гол орчмоор 15 см тус тус нэмэгдэж, Өлзийт болоод Сайхан сум орчим Орхон голын үерийн аюултай түвшнээс давж үерлэсэн байна. Харин Хэнтй нуруунаас усжих Хараа, Хэрлэн, Балж, Онон, Орхон, Зэгэстэй голууд үерийн түвшнээс 10-14 см даван үерлэсээр байна. Иймээс цаашид тухайн голуудын дагуу буусан малчид, иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Урьдчилсан төлөвийн тухайд ирэх долоо хоногт хугацааны дунд үеэр буюу Өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 22-23, 24-25-ны өдрүүдэд  нутгийнхаа хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Тиймээс нийт иргэдээ үеэр ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ААА 2023-07-17 203.98.76.9

ОБЕГ-ын Баргиадын генерал Б.Ууганбаяр гэж ямар цол байна вэ? Бодвол Бригадын генерал юм уу? Зөв бичгийн дүрэм гэж байна уу?

Avatar

БЗД-ийн иргэн ... ...... 2023-07-17 202.21.107.26

Цэрэггүй мөртлөө ГЕНЕРАЛ нэр зүүсэн ..сүржигнүүрийг ажлаас нь халж…Овоо тахина гэж явж ОНХОЛДУУЛСАН машиныг нь төлүүлж… ОРОНД нь МОТОРТ завь…ГАЛ сөнөөгчийн цалинг нэмж олгох ньтүмэн зөв шүү….

СҮРЖИГНҮҮР ….ГЕНЕРАЛ нэртэй дарга нарыг нь цөөлж оронд нь УСАНД сэлдэг… ГАЛ унтраадаг залуусыг авч ажиллуулаач ээ……

Avatar

Нэргүй 2023-07-17 213.87.148.201

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж