Баяр наадмын өдрүүдэд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ үеийг далимдуулж хулгай хийх тохиолдол гарчээ. Тодруулбал, тус эмнэлгийн тусгай зориулалтын дүрс оношилгооны процессорыг өчигдөр /2023.07.17/ хулгайлсан байна. Энэ хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр "ГССҮТ-д гарсан хулгайн хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа. Уг этгээдийг эрэн хайж байна" гэсэн юм.
ГССҮТ-ийн ажилтны цахим хуудастаа бичсэнээр, "Наадмын өдрүүдээр архаг хүнд өвчтэй өндөр настнууд төдийгүй залуучууд ГССҮТ-өөс яаралтай түргэн тусламж үйлчилгээ авах нь эрс нэмэгдсэн. Энэ үед залуухан хулгайч эрчимтийн өвчтөнг шинжилгээнд хамруулж байхад өрөөнөөс компьютерийн процессор хулгайлжээ. Амралтын өдрөөр дуудагдаж ирсэн эмнэлгийн ажилчдын ар хударгаар яаж хулгай хийж чадаж байна аа.
Хулгайд алдагдсан процессор тусгай зориулалтын дүрс оношилгоо хийдэг.
Хулгайчийг таньж мэдэх хүн яаралтай холбогдоно уу" гэжээ.
Холбоотой мэдээ