Крымийн гүүр дээр дэлбэрэлт болж, хоёр хүн амь үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2023.07.17-нд нийтлэгдсэн

Крымийн гүүр дээр дэлбэрэлт болж, хоёр хүн амь үрэгдлээ

Крымийн гүүр дээр дэлбэрэлт болж, хоёр хүн амь үрэгдлээ

НЭМЭЛТ:

Крымийн гүүр дээр өнөөдөр дэлбэрэлт болсноос гэр бүлийн хоёр хүн амь үрэгдэж, охин нь хүнд гэмтсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Крымийн гүүрийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин биечлэн нээсэн бэлгэдлийн ач холбогдолтой бөгөөд Украинд тулалдаж буй орос цэргүүдэд хангамж хүргэдэг гол зам юм.

"Reuters" агентлагийн мэдээлснээр ОХУ-ыг Крым хойгтой холбодог төмөр зам болон автозамын 19 км урт гүүрэн дээр одоогоор ямар ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн харагдахгүй байна.

Дэлбэрэлттэй холбоотойгоор ОХУ-ын албаныхан онц байдал зарласан байна. "Вагнер групп" хувийн цэргийн компанийн Телеграм сувагт мэдээлснээр, гүүрэн дээр үүрийн 03:04 цагт хоёр удаа цохилт өгсөн гэнэ.

Украины өмнөд командлалын төлөөлөгч Наталиа Хуменюкийн мэдээлснээр Крымийн гүүрэн дээрх үйл явдал Оросын талын өдөөн хатгалга байж болзошгүй гэв.

Өмнө нь өнгөрсөн аравдугаар сард гүүрийг дэлбэлсэн хэрэгт оросууд Украиныг буруутгасан бөгөөд Киев хэдэн сарын дараа шууд бусаар дайралт хийснээ хүлээн зөвшөөрсөн. Үүнээс хойш гүүрийг сэргээн засварлаад дахин нээгээд удаагүй байтал дахин дэлбэрэлт гарсан нь энэ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS


УКРАИНЫ АРМИ ОРОСЫН ХАР ТЭНГИСИЙН ФЛОТ РУУ ДАЙРЧЭЭ

Украин улсаас Оросын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг дайнд сөрөг довтолгооныг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл Украины арми өчигдөр Крым хойгийн Севастополь боомт хот руу агаар болон тэнгисээр дайралт хийжээ. ОХУ нь 2014 онд Крым хойгийг Украинаас булаан авсан юм.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээллээр Хар тэнгисийн дээгүүр дайралт хийсэн Украины хоёр дроныг буудаж унагаасан бол өөр таван дроныг Оросын цахим дайны баг зогсоосон гэв. Үүнээс гадна Хар тэнгисийн хойд хэсэгт усан доогуур дайралт хийсэн хоёр дроныг устгасан бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлжээ.

Үүний дараа Оросын Севастополь хотын захирагч Михаил Развожаев өөр нэг нисгэгчгүй онгоцыг идэвхгүй болсон гэж "Telegram" дээр мэдэгдсэн байна. 

Севастополь бол Оросын Хар тэнгисийн флот байрладаг гол түшиц газар. Украины талаас Крым хойгийг эргүүлэн авахаар төлөвлөж байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Крым хүртэлх Украины эх газраас оросуудыг зайлуулахын тулд  Киевийн сөрөг довтолгооны гол хүч нь өмнө зүг рүү чиглэж байна.

Дроны дайралтын улмаас далайн тээвэр, тэр дундаа зорчигч тээврийн гатлага онгоцыг өчигдөр өглөө хэдэн цагийн турш түр зогссон гэж хотын тээврийн удирдлагууд мэдэгджээ.

Өмнө нь Украины цэргүүд хилийн ойролцоох Оросын Шебекино хотыг "Град" пуужингаар буудаж, дугуй унаж явсан эмэгтэйн амийг хөнөөсөн гэж Оросын албаны хүн мэдэгдсэн. Белгород мужийн захирагч Вячеслав Гладков хэлэхдээ, пуужин захын талбайг онож, нэг барилга, хоёр машиныг гэмтээсэн гэв. 

Нөгөө талд Украины албаныхны мэдээлснээр, Харьков мужид Оросын пуужингийн дайралтын улмаас нэг энгийн иргэн амиа алдаж, нэг хүн шархадсан бол Запорожжья тосгонд долоон хүн шархаджээ.  

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж