"Үнэн хүчийг үзсэн барилдаанаас монголчууд уйддаггүй"

"Үнэн хүчийг үзсэн барилдаанаас монголчууд уйддаггүй"

"Үнэн хүчийг үзсэн барилдаанаас монголчууд уйддаггүй"

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд учраа таарсан Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын арслан Ц.Содномдорж нар үндсэн цагтаа хаялцаагүй тул идэвхээр нь үнэлж, барилдааныг шийдвэрлэсэн нь наадамчин олныг бухимдуулсан үйл явдал болсон. Энэ асуудалтай холбогдуулж, бөхчүүд байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Монгол Улсын аварга О.ХАНГАЙ:

-Баяр наадмын зохион байгуулалт, бөхийн дүрмийн талаар монголчууд та бүхэнтэйгээ саналаа хуваалцъя гэж бодлоо.

Энэ жилийн наадмын үндэсний бөхийн хоёрын даваанд Улсын начин Б.Даваа-Очир, аймгийн арслан Д.Алтанцоож, долоогийн даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын арслан Ц.Содонмдорж нарын барилдаан идэвхээр хасах дүрмээр шийдэгдсэн.

Эрийн гурван наадам гэдэг бол Монгол Улсын түүх соёлыг шингээсэн, жинхэнэ Монгол хүн гэдгээрээ бахархдаг, омогшдог, баяр цэнгэлийн дээд болдог баяр. Идэвхээр хасдаг дүрэм орж ирснээр ард түмнээ нутаг усаар талцуулдаг, наадамчин олныг бухимдуулсан шийдвэр гарсныг та бид харсан. Давсан, унасан бөхдөө ч сэтгэл зүйн хувьд тиймхэн шийдвэр байсан.

Унасан бөхийн хувьд үнэн хүчийг үзээд барилдаад хаялцсан бол гэж бодогдож байгаа. Давсан бөх нь дүрмээ биелүүлснээрээ буруутан болдог дүрэм.  Өнгөрсөн 2022 оны наадмаар ч энэ дүрэм  хэрэгжиж байсан.  Өнгөрсөн жил энэ дүрмээр дөрвийн даваанд дөрвөн хүн хасагдсаөн. Дээр даваанд ийм асуудал үүсээгүй учраас хүмүүсийн анхаарал таталгүй өнгөрсөн.

Заалны барилдаанд ч бөхчүүд хаялцахгүй бол идэвхээр хасдаг шийдвэр буруу юм байна гэдгийг бөхчүүд болон Монголын Үндэсний Бөхийн холбоо /МҮБХ/үзээд гуравдугаар сарын 18-нд ямар ч цолтой бөх оролцож болохоор дүрмийг өөрчлөх,  нээлттэй хурал зохион байгуулсан. Энэ хуралд 30-аад бөх ирсэн.  Хуралд оролцсон бөхчүүд идэвхээр бөхийн барилдааныг үнэлж, хасдаг дүрмийг болиулаад тэгш барьцыг оруулж ирсэн.  Эл шийдвэрээ МҮБХ 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд Үндэсний бөхийн салбар хороо /ҮБСХ/-нд хүргүүлсэн.  Гэвч ҮБСХ бөхчүүд болон МҮБХ-ноос гаргасан шийдвэрийг хүлээн авахгүй,  өнгөрсөн жилийн наадмын идэвхээр хасдаг дүрмээр явна гэсэн хариу өгсөн. Зөвхөн “О.Хангай аварга, Н.Батсуурь аварга, О.Балжинням аварга, МҮБХ-ны тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжав нар сууж байгаад өөрсөддөө зориулсан дүрэм баталсан” гэж худал мэдээллийг хүмүүст түгээсэн. Хурлын тэмдэглэлтэй, протколтой, нээлттэй,  хэн ч оролцож болохоор хурал болсон. Хүнийг ингэж хамаагүй гүтгэж болохгүй.  Х.Баянмөнх аварга  маань ч гэсэн энэ хасдаг дүрэм бол буруу гэдгийг хэлсэн.

Бөхийн холбоо, бөхчүүдээс гаргасан санал дүрмийг хүлээн авахгүйгээр Баяр наадмыг зохион байгуулах ҮБСХ -ны хүмүүс өөрсдөө баяр наадмыг хурдан дуусгах гэж, өөрсдөө дур мэдэж, дүрмийг баталж болохгүй.

МҮБХ-оо 2023.04.12-нд идэвхээр хасдаг дүрмийг өөрчлөх санал хүргүүлсэн ч хүлээн авахгүй байж байгаад долдугаар сарын 5-нд өөрсдөө дур мэдээд дүрэм баталсан. Ингэж болохгүй. Хүн бүхэн бүх зүйлийг мэдэх албагүй. Мэддэг чаддаг, хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсч байх хэрэгтэй.

МҮБХ-ны дүрэм гэж байдаг, гэтэл наадмын өмнө долдугаар сарын 5-нд Бөхийн салбар хорооны дүрэм гээд шинэ дүрэм гаргаад ирсэн.  Ямар хортой үр дагавар дагуулсныг харсан. Наадамчин олныг бухимдуулсан, бөхчүүдийг хооронд нь талцуулсан.

Миний бодлоор Баяр наадмын ҮБСХ гэхгүйгээр МҮБХ-нд нь барилдаан зохион байгуулах эрх өгөөд, хоёр дүрэмгүйгээр зөвхөн МҮБХ-ныхоо дүрмээр ирэх жилийн наадмыг зохион байгуулах саналтай байна.

Мөн цолоо дуудуулах бөх зөвхөн нэг аймаг, нэг сум, нэг компани зарлуулна гэж дүрэм гаргасан нь бөхчүүдийн эрх ашгийг хөндсөн. Би наадмын өмнө энэ талаар өөрийнхөө саналыг илэрхийлж, бөхчүүдийг хасдаг дүрмийг болиулъя гэсэн.  Цолоо дуудуулахдаа хоёр аймгаар зарлуулдаг бөх ганцхан би л байгаа. Намайг тийм пост оруулсан болохоор тэрэнд зориулж, ҮБСХ тийм дүрэм гаргасан. Тэрнээс гадна зөвхөн нэг компани л зарлуул гэсэн. Монгол бөхдөө хайртай, төрөөс хамааралгүйгээр олон бөхөө дэмждэг хувийн хэвшлүүд байгаа. Зарим бөх цолоо дуудуулахдаа хоёр, гурван компани зарлуулдаг. Би гурван компаниар зарлуулдаг, алийг нь зарлуулахаа мэдэхгүй байгаа. Ингэж бөхчүүдийн эрх ашгийг зөрчиж болохгүй. Цолоо дуудуулахдаа хоёр гурван компанийг зарлуулахаар тийм их цаг хугацаа орох гээд байгаа юм уу. Засуулдаа хэлээд хоёр компани зарлцуулчихая гэхээр эрхийг нь  хасна гээд засуулуудыг дарамталдаг байх жишээтэй.

Ам авах асуудал цахимжаад лаг болсон юм байхгүй. Нэрээ сонгоод очоод дардаг, тэрийг дарсан ч адилхан, гарын даа маань дугуйлсан ч адилхан.  4 минут, 5 минут гэхээр 100 гаруй хүнийг 3, 4 минутанд ам авсныг нь аймаг сумтай, овог нэртэй нь бүртгэхээр цагтаа багтахгүй байсан. Тэгэхээр гурвын давааны ам авах хугацааг сунгаад өгвөл яасан юм бэ гэж бодогдсон.

Түмэн олноо баясгах гээд ирсэн бөхчүүдэд суух сандал байхгүй, ногоон дэвжээ рүү орх эрхгүй. Цагдаа нартаа үүрэг өгчихсөн, хамгаалалт авчихсан. Зургаан аварга л орох эрхтэй, бусад бөхчүүд нь орох эрхгүй. Ногоон хашаан дотор хорьчихдог. Бид бас бөхөө үзнэ, бөхөө үзэж байж тэр бөх ямар барилдаан хийж байна гэдгийг судална, амаа авна.

Ногоон хашаанд хорьчихоод оруулах ч үгүй, гаргах ч үгүй. Өмнөх өдөр нь унасан бол дараагийн өдөр нь оруулахгүй. Ийм дарамтан дунд наадам маань өнгөрлөө.

Эцэст нь Наадам зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэр гаргасан хүмүүст хэлэхэд та нарын бодол өөрсөддөө л зөв байх. Гаргасан шийдвэр нь наадамчдыг талцуулсан. Тийм учраас МҮБХ-нд барилдаан зохион байгуулах эрхийг нь өгөөд, гаргасан дүрэм журмаар нь барилдуулмаар байна.

Та бүхэн завгүй байдаг бол өөрсдийн ажил төрлөө хийгээд, бөх үзэх дуртай бол бөхөө үз, бөгс чинь чилээд байдаг бол эртхэн очоод амарсан нь дээр. Монголчууд бол үнэн хүчийг үзсэн барилдаанаас хэзээ ч уйддаггүй ээ, яараад байгаа, хурдан дуусгах гээд байгаа Бөхийн салбар хорооныхон эртхэн очоод амарч байсан нь дээр байх аа.

Монгол Улсын аварга П.БҮРЭНТӨГС:

-Наадам ингэж зохион байгуулахгүй ээ, андууд аа. О.Хангай аварга хэлэх гэсэн бүх зүйлийг маань хэлчихжээ. Намар болохоор утаа ярьдаг шиг наадам болохоор дүрэм ярьдаг аа болино уу.

Намар нээлтийн барилдаанаас дүрмээ ярилцаад хавар хүртэл туршиж үзээд баталбал хэл ам гарахгүй дээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.БАЯНМӨНХ:

-Монголын ард түмэнтэй адил ингэж сайхан баярлаж, нааддаг улс дэлхийд байхгүй. Бөхийн шинэ дүрэм муу байна. Идэвхээр хасдаг бол үндсээрээ буруу. Буруудуулсан байна. Би эсэргүүцэж байсан. Энэ улсууд чинь үгэнд орохгүй юм билээ. Монгол үндэсний бөх нэг нь давж, нэг нь өвдөг шороодож байж дуусдаг барилдаан. Монгол бөхчүүд сүн далайг шалбааг болтол, сүмбэр уулыг дов болтол барилдаж, нэг нь дийлж, нөгөө нь унадаг. Дүрмээ боловсруулах хэрэгтэй байна. Энэ том дутагдал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-17 103.57.94.83

Унасан бөхөд шалтаг мундахгүй ээ гэж….

Avatar

Нэргүй 2023-07-17 103.26.193.121

Хөгжил дэвшилд огт хэрэггүй хавтгайрсан зөвхөн мөнгө хөрөнгө алдар нэр хөөцөлдсөн салбарууд хэт хавтгайрч мэдлэг нимгэн ард түмэн тэднийгээ даган хошуурсаар л!Бөх дуучид жүжигчид гэх мэтийн

Avatar

Нэргүй 2023-07-17 64.119.18.131

Унасан бөхөд шалтаг мундахгүй. Улсын аварга, арслан гэж цоллуулж, бөх амалж гарч ирж барилдаад, уначихаад уйлан дуугарч суухаас ичээч хүүхнүүдээ. Төрөхийн өмнө эхчүүд сэтгэл санааны өөрчлөлт, хямралд их өртдөг. Тийм эхчүүдэд зөвлөгөө өгөх газрын сэтгэлзүйч эмч нар хүнтэй ажиллаад сурсан байдаг юм билээ. Наадам нэгээр дуусахгүй дүү нар минь. Жирмээ эхчүүдэд зөвлөгөө өгөх газар хандаад сэтгэлээ нэг сайхан сэргээгээдэх. Хангай, Бүрэнтөгсөө.

Avatar

зочин 2023-07-17 64.119.18.131

Хурдан хаяхгүй бол амлах хэрэг юун. Амалж аваад хаяхгүй удвал амлуулсанг нь давсанд тооцох хэрэгтэй. Улсын аварга, арслан гэж цоллуулж, зарлуулаад, амлаж авч байж тэгш барилдаан нэхэхээс ич. Б.а.а.сных нь жудаг. Барьц сонгуулахыг хүлээж зогсдог, гүзээгээрээ уралддаг цаг чинь өнгөрсөн. Таалагдахгүй бол барилдахгүй байж бас болно ш дээ. Уначихаад шалтаг тоочоод элдэв юм яриад байгаа аварга, арслан нэртэй юмнуудын цолыг бууруул. Сумо 50%-иа хийхгүй бөхчүүдийн цолыг бууруулж байна. 50% сул бүү зогс.

Avatar

Zochin 2023-07-17 192.82.65.4

Аваргаа 5-н давааны ам авахдаа ягд тийм сонголт хийснээ нэг б** халаач

Avatar

Нэргүй 2023-07-17 213.87.148.201

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Mongol boh 2023-07-17 192.82.84.76

Sain baina uu. Bi lav Osohoo Suhbatiig tiirdeg naadmaas hoish ahij boh uzeegui. Boon nairaa shudrga bus sport. Bayanaa avarga ulger domogt itgesen ooroo Monhbat avargatai 4n tsag barildsan gej baigaa. Hedii hdolmorch gelee Hen ni udaan zosoh ve gedg temtseen yum shig .Harin ch odoogiin zaluus unen huchiig uzej herdan shaaurhai barilddag bolson bnlee.

Avatar

Нэргүй 2023-07-17 202.9.46.153

Щаа щаа, хүчийг үзэн барилдахгүй худлаа цаг уяад, таахаг таахаг гэснээ өрж байгаад дахиад л болиод цаг уяад таахаг таахаг гэцгээгээд. Хэн тэр тэнэглэлийг чинь мөнхөд үзэж амьдралаа алдаж байх юм

Avatar

Зочин 2023-07-17 43.242.243.189

уучлаарай тэгээд гэж уншаарай . Мөн бөх шүү бах биш

Avatar

Зочинд 2023-07-17 43.242.243.189

Бөхчүүд өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй
Хүчээ үзэж барилдвал сайхан даа. Гэтэл тэнэж барилдаж байгаа бах ховорхон байна.

Avatar

Зочин 2023-07-17 64.119.18.202

Буруу гэдгийг Монголчууд бараг 100% мэдэж байгаа. Бөх, морь, сур 3-г төр орхи ард түмэн аваад явчихна. Төрд хийх ажил их байна.

Avatar

Мgl 2023-07-17 111.82.163.49

Neg n saihan barildah geed barij avah geheer Nuguuh n tsugtaad bval Ta nar ineeh uu? Buh hun l ym bol tulj barildah heregtei Usuhbayr Sumyabazar shig uharch bgaad shodoinii avraga bolsonoos bolooguin deer

Avatar

Ч 2023-07-17 103.57.92.156

жил хүлээж байж үзэж бхад бөхчүүд нь цагтаа яарч ам авч харагдсан..хүчээ үзэж барилдахгүй юм бол үндэсний бөх биш болно.чөлөөт бөх үзээд бгаач юмшиг

Avatar

Зочин 2023-07-17 59.153.114.35

Дүрмийн гол зорилт Үндэсний уламжлалыг эвдэхгүйгээр, шуурхай барилдах арга замыг зааж өгөх, заавал хаялцдаг байх ёстой. Монгол бөхийн маш олон барьц, мэх байна. Чухам энэ бүхнээс л оновчтой сонгож чадвал шуурхай хаялцахаас аргагүй болгохуйц олон хувилбар байна. Чадахгүй бол удсан хоёрт нэг жижиг тойрог гаргаад сумо маягаар шийд. ЯГ ӨНӨӨДӨР БОЛ ХҮЧ БЯР ТЭНЦЭЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ГЭХ НЭРЭЭР ХОЁР МАХАН БООДОГ ШУУДГАЛЦАХЫГ ХҮЛЭЭГЭЭД ЦАГ НӨХЦӨӨЖ БАЙГАА НЬ МОНГОЛ БӨХӨӨР БАРАХГҮЙ СПОРТЫГ ГУТААЖ БАЙНАА.

Avatar

Зочин 2023-07-17 59.153.114.35

БСХ, ҮБХ-ны шаардлага туйлын зөв. Харин хэрэжүүлэх арга нь буюу дүрмийн тэр заалт буруу юм. Цаашид ҮБХ-ны дүрмээр явна гэж байхгүй. Учир нь Баянмөнх гуай мэт нь дуртай цагтаа үймүүлж явуулга хийж дүрмийг өөрчлөх маргаан дэгдээнэ. Иймээс дүрмийг бүхэлд нь буюу зөвхөн хугацааны асуудлыг олон нийтийн санал авсны үндсэн дээр хуульчилж өгөх хэрэгтэй. Ард түмнээ хүндэлж түргэн шаламгай барилдахыг орчин үе шаардаж байна. Өвөг дээдэс уран мэх, хүч чадлыг уралдуудж дайчин шаламгай барилддаг байсан шүү.

Avatar

Zochin 2023-07-17 150.129.143.209

odoo hot huduugui iptv gd uragshluulaad hoishluulaad uzchihdeg bolson. stadiond suuj bgaa heden hun l gehees nud salgahgui uzeed ajlaa aldaad suuhgui bolsonshdee. gol ni buh budilaangui, barildahaj huchee uzej l bmaar yum.

Avatar

Нэргүй 2023-07-17 192.82.85.143

Бөх барилдаж аврага тодруулах гэж наадам хийдэггүй! Төр , түмний баяр цэнгэл . Түмэн олон монголчууд одоо бүр дэлхийн нийт монголчуудын баяр болсон. Хэдэн бөх л яриад байх юм. Бөх бол баяр наадмийн нэг хэсэг. Чухал ч нэг л хэсэг нь! Талх барьсан ч дуу дуулсан ч хэрэглэгчиддээ тааруулдаг. УИХ сонгогчиддоо хэрэгцээтэй хууль гаргах ёстой. Луйвардаад өөрсдөө зориулж хууль гаргадаг. Бөхчууд тийм л юм хүсээд байгаа бололтой!

Avatar

иргэн 2023-07-17 202.126.88.70

шуудай гурилын булан даахгүй долоогч бөөс Монгол наадмыг муухай болгож байна, зайл чи.

Avatar

Уран мэхийг уралдуул гарлаа давлаа 2023-07-17 66.181.178.206

Дүрэм өөрчиллөө 2024 оны наадамд бөхийн барилдаан дуусахгүй 7-р сарын 13 тай золгосоны маргааш дахиад ард түмэн шуугиад залхтал удаан барилдаж байна гээд хашгиралдахаар дүрмээ дахиад өөрчилөх үү.Төв цэнгэлдэх болон телевизорын дэлгэц хараад хэдэн арван цаг тасралтгүй үзэх хорхойтон олон болов уу? Социализмын үед хоёр мөнхийг хэт удаан барилдаж байна гээд хасаж байсан. Шинэ цаг үед хурдан шаламгай уран мэхийг уралдуулж ард олноо баясгах хэрэгтэй болохоос хэдэн цагаар уяж барилдахуу

Avatar

Нэргүй 2023-07-17 103.161.242.124

үзэх дургүй нь больчихгүй юу…

Avatar

У. Ням 2023-07-17 202.131.233.11

Энэ мах энэ тэр гээд байгаа нохдууд гадны явуулгаар үндэсний дархлаа болсон, өв соёлыг минь доромжилж байна, би л лав үндэсний бөхөө амтархан хэдэн цагаар үзсэнч уйдахгүй , нэг санаа байгаа нь үнэхээр нутгийн залуу ирээдүүтэй хүчтэнгүүдээ дэмжиж байна гэж эв хавгүй унах чинь харин тун ч муухай харагдаж байна, унах нь ойлгомжтой юм чинь элэг бүсээ тайлаад өгчихөөч, нэг бол шударгаар сайхан барилдаач, залуучуудад ч хортой юм биш үү,өөрсдийгөө дайчлахгүй

Avatar

Нэргүй 2023-07-17 202.126.89.183

Эрлийзүүүд ерөөсөө эрийн 3 наадам үзэж чаддаггүй, цусанд нь өөр зүйл холилдсон болхоор, та нар Монгол наадмаас холхон байгаарай, арчуулав

Avatar

Нэргүй 2023-07-17 203.91.116.90

Монгол хүн бол төрөлхийн хулгайч. Бөхчүүд нь хүртэл үзэгчдийн цаг завыг хулгайлна. х***а цустайдаа баярлаж яв.

Avatar

Нэргүй 2023-07-17 202.21.107.26

tanii amidrah gazar tsagaan heremnees urd zugt. zailna uu bayarllaa

Avatar

Нэргүй 2023-07-17 202.55.188.39

буруу товч дарчихлаа.Чи л хулгайч удамтай х***а .

Avatar

Нэргүй 2023-07-17 202.55.191.194

ЗАЙЛАА ХЭН ТА НАРЫГ ХАРЖ ХЭДН ЦАГ СУУЖ БДГИЙН

Avatar

зочин 2023-07-17 192.82.69.63

Тарвас аваргынхаар бол нэгнээ түшээд унтчихсан хоёрын сэрэхийг хүлээгээд л суугаад байх юм байна л даа, хүн гэдэг амьтан чинь хөгжил хөдөлгөөнгүй нэгэн хэвийн юмнаас уйддаг юм ш дээ, тэгээд ч одоо чинь цаг алт болсон үе гээд байгаа биз дээ, тийм болохоор одоо наадам ч бай өөр бусад ч бай ямар нэг олон нийтийн арга хэмжээ тодорхой хөтөлбөртэй, цаг нартай, эхлэх дуусах цаг нь тодорхой байх хэрэгтэй юм байгаа биз дээ

Avatar

Нэргүй 2023-07-17 66.181.182.54

zaluu hun gaigu gj bodson chn mulguu tolgoi gdgee ali hediine meduulchihsen hangai. odo zuger bulchingara barildaad yavna uu ghees bitgii amaaraa yum yarij bai

Avatar

Нэргүй 2023-07-17 192.82.84.185

Дотоод хэргийн яамны Нянбаатарын гөлөг бөхийг хүртэл самарлаа. Оролцохгүй юм байхгүй тэр новшийг зайлуулаач

Avatar

Нэргүй 2023-07-17 103.212.117.88

Төрийн түшээ нэртэй хууль зүйн яамны нөхөр ард түмэн аварга арслангийн өмнө уучлал гуйж хариуцлагаа хүлээ

Avatar

Нэргүй 2023-07-17 202.21.108.14

Гое хэлжээ

Avatar

- byx yum xylgailchlaa zailyyl JPLX # 2023-07-17 216.38.195.74

ytasnaas;

Avatar

Үнэн хүч 2023-07-17 66.181.161.60

Тэгээд 2 мах ноцолдохыг 2 цаг үзэд суух сайхан уу тээ

Avatar

Иргэн 2023-07-17 202.21.121.236

Чи үзэхгүй байхад л болчихно глг мн

Avatar

Нэргүй 2023-07-17 202.126.92.98

чамайг заавал үз гээд байгаа юм уу. үзэхээ л больчимхооч дээ

Avatar

Нэргүй 2023-07-17 202.126.89.183

Монгол эрчүүдийн гайхамшигт нөхөрсөг тулаан бол монгол бөх юм. Баянаа аваргын хэлснээр сүмбэр уулыг дов болтол сүүн далайг шалбааг болтол үнэн хүчийг үзэж барилдах нь монгол хүнийг уйдаадаггүй. Эрийн 3 наадмын дархлаанд монгол түмний хязгааргүй хүч оршдог юм шүү. Үүнийг өөрчлөгч нь эх орноосоо урваснаас ялгаагүй!

Avatar

Баагий 2023-07-17 202.179.25.40

Амлаад хаялцаагүй бол амлуулсан бөх нь, тунаад буюу нугалаанд таарсан бол аль бага цолтой нь дуртай барьцаа сонгож барилдах энэ нь 10 минут байх, тэгээд хаялцахгүй бол цолтой нь буюу амалсан нь дуртай барьцаа сонгож барилдах зарчмаар заавал хаялцуулах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж