М.Бадарч арслан аймгийнхаа 100 жилийн шууд дамжуулалтыг хариуцаж явна

М.Бадарч арслан аймгийнхаа 100 жилийн шууд дамжуулалтыг хариуцаж явна

М.Бадарч арслан аймгийнхаа 100 жилийн шууд дамжуулалтыг хариуцаж явна

Улсын баяр наадамдаа түрүүлж "арслан" цол авсан М.Бадарч Архангай аймгийн 100 жилийн ойдоо оролцож буй. Төрсөн нутгийн зон олон нь түүнийг өнгөрсөн Бямба гаригт /2023.07.15/ ёслол хүндэтгэлтэй угтан авсан. Харин өнөөдөр тэрбээр, уугуул нутгийнхаа баяр наадмын хурдан морины уралдааныг цахим хуудсаараа шууд дамжуулан хүргэж байна.

Шинэ арслан тэрбээр Цэнхэр сумынхаа 100 жилийн ойд Хязаалан мордуулж буй аж. Мөн аймгийн 100 жилдээ зодоглох юм.
Бөхбилэгт дэвжээнийхэн болоод гэргийн хамтаар Архангайд наадаж байгаа М.Бадарч арслангийн шууд дамжуулалтыг олон хүн сонирхож байгаа бөгөөд тус аймгийн 100 жилийн ойн хөтөлбөрийг үзэж сонирхох хүмүүсийн цуваа ч тасрахгүй байгаа аж.
Сонирхуулахад, энэ жил Архангай аймгийн тэгш ой тохиож байгаагаас гадна долоон сумын 100 жилийн ой тохиож буй юм. Тус аймгийн наадам долдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд нэг сарын турш баярын тусгай хөтөлбөртэй.

Энэ жилийн баяр наадмын талаар сэтгэгдлээ хуваалцахдаа Монгол Улсын арслан М.Бадарч "Энэ жил "Алтан цом"-оос эхлээд багаараа бид сайхан барилдлаа. Улсын наадам ес даван түрүүлсэндээ баяртай байна. Төрүүлж өсгөсөн ижий, аав, хань ижил, үр хүүхэд, дэмжиж уухайлсан нийт ард түмэндээ баярлалаа.

Санаснаараа сайхан барилдаж чадлаа. Энэ жил Архангай аймгийн минь 100 жилийн ой тохиож байгаа. Нутгийн зон олондоо бэлэг барьж чадлаа.

Сэтгэл маш өндөр байна. Хүлээлт өндөр дэмжиж байсан нийт наадамчдадаа баярлалаа" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-17 202.9.40.54

Сайхан арсландаа баяр хүргэе

Avatar

Нэргүй 2023-07-17 202.9.40.54

анхан арсландаа баяр хүргэе

Avatar

Зочин 2023-07-17 66.181.161.69

Хамар нь сартайгаас их л онгирч биеэ тоож байгаа юмуу

Avatar

Нэргүй 2023-07-17 213.87.148.201

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж