Сурвалжлага: Жуулчдын нүдээр Монгол Улс

Сурвалжлага: Жуулчдын нүдээр Монгол Улс

Сурвалжлага: Жуулчдын нүдээр Монгол Улс

Баяр наадмыг тохиолдуулан аялал жуулчлалаар ирсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэсчээ. Тэд Чингис гэх түүхийн дор бидний өв уламжлал, ахуй амьдрал, ёс заншилтай танилцахаар дэлхийн нөгөө өнцөгөөс зорин ирсэн байна. Жуулчдын нүдээр Монгол Улсын хөгжил цэцэглэлт, үйлчилгээ болон жуулчдад ямар бэрхшээл тулгардаг,  ямар сэтгэгдэл төрдөг талаар энэ удаагийн сурвалжлагаар онцлохыг хичээлээ.

Анх удаа болон дахин аялахаар Монголд ирсэн Герман, Өмнөд Солонгос улсын жуулчидтай бид таарсан юм. Тэдний хувьд сонирхолтой санагдсан зүйл байхад нөгөө талаараа сэтгэл нь гонсгор үлдсэн бөгөөд дутагдалтай тал харагдсан тухай ч  хэлж байсан юм.

"НААДАМТАЙ ХОЛБООТОЙ БАНК АЖИЛЛАХГҮЙ МӨНГӨГҮЙ ГЭРТЭЭ ХОЁР ХОНОГ СУУСАН, ТЭГЭЭД НАЙЗААСАА МӨНГӨ ЗЭЭЛСЭН"

Герман Улсын иргэн  СТЕФЕН:

-Би гурав дах удаагаа Монголд ирж байна. Харин миний хүү анх удаагаа ирж байна. Монгол орон их таалагдсан. Орчин үе болон эртний түүхээ зэрэгцүүлэн хадгалсан тийм орон юм байна гэх бодол төрсөн. Байгаль бол үнэхээр гайхалтай. Үзэх харах зүйл их байсан. Одоо ч гэсэн төлөвлөсөн хэдэн газар байгаа.

Наадмын нээлтийг үзсэн. Хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь нум сум харвах байсан. Яагаад тийм хол зайнд жижигхэн зүйл тавьчихаад холоос харваад тэрийгээ яаж онодог юм бол гэдэг нь сонирхолтой санагдсан бас их зориг авсан. Монголд идэхийг хүссэн нэг зүйл байгаа. Монгол мах их сайн гэж сонссон. Тийм болохоор шорлогийг өдөр болгон иднэ гэж бодож байгаа. Монголчууд бүгдээрээ хөдөө явчихсан бололтой. Хүн ам багатай гэж сонсч байсан. Гэхдээ миний бодлоор хөдөө явцгаасан байх гэж таамаглаж байгаа. Ийм ч цөөхөн бас биш байх аа. Би ч бас Дархан руу явья гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн гол нь галт тэргэнд сууж үзэхийг хүсч байна. Манайх өндөр хурдны галт тэрэгтэй. Харин Оросын хуучны галт тэргэнд суух бас сонирхолтой санагдах байх. Дархан руу би гурван долоо хоногийн аялал төлөвлөсөн.  Гэхдээ нэг сайшаалтай тал нь гурав дахь удаагаа ирэхэд өмнөх жилүүдээ бодоход харьцангуй хөгжсөн бас их өөрчлөгдсөн байна. Маш их барилгатай болсон байна. Жаахан тиймэрхүү санагдсан зүйл хэд хэд байлаа. Өмнөх жилүүдээ бодоход юмны үнэ өссөн юм шиг санагдаж байна.

Баяр наадам болж байгаатай холбогдуулан ихэнх газрууд хаалттай байсан. Банкнаас эхлээд л мөнгөө солиулж чадахгүй мөнгөгүй хоёр хоног гэртээ суусан.

Ядаж мөнгө солих боломжтой байсан бол гэх бодол төрсөн. Хоёр хоног гэртээ суухгүйгээр бас зөндөө төлөвлөсөн аялал маань тэр хэмжээгээр хойшлогдсон. Гайхалтай нь хоёр хоногийн дараа ч банк ажлаагүй тэгээд таньдаг хүнээсээ мөнгө зээлсэн. Дэд бүтцийн асуудлаас болоод хол явах нь жаахан хэцүү. Замдаа донсолгоотой. Магадгүй бидний хувьд гоё зам дээр яваад сурчихсан болохоор тэгж санагдсан байх.

"ДЭД БҮТЦЭЭ АНХААРВАЛ МОНГОЛ РУУ АЯЛАХЫГ ХҮССЭН ЖУУЛЧИД ОЛОН БОЛНО"

Өмнөд Солонгосын жуулчин ШИН САН МОГ:

-Монголд ирээд зургаа хонож байна. Миний хувьд Монголын түүхийг судалж байсан. Их гайхалтай түүхтэй ард түмэн. Нэгэн цагт дэлхийг эзэлж байсан улс гэхэд өнөөдрийн монголчуудыг харахад миний хувьд бодож байснаас өөр байсан болохоор сэтгэл гонсгор байлаа. Монголчууд эх орноо гэсэн сэтгэлтэй, юм хийе, бүтээн байгуулая гэх сэтгэлтэй байвал гоё байна. Миний хувьд Өгий нуур, Хархорин, тэрэлж гэх мэт газруудаар явсан. Ийм гоё байгальд олон хоног аялмаар байна. Харамсалтай нь хувийн ажилтай болохоор үргэлжлүүлээд аялж чадахгүй аяллаа энэ хүргээд дуусгах нь.

Миний бодлоор бусад орнуудыг бодоход аялах газар ихтэй санагдсан. Гэхдээ тэр хавийнх нь хөгжил нь муу байна. Дэд бүтэцдээ анхаарвал Монгол руу аялахыг хүссэн жуулчид цөөнгүй байгаа байх.

Хамгийн гайхалтай нь яаж ч бодсон Монголын тавьсан засмал зам үнэхээрийн муу юм байна. Би өөрөө Өмнөд Солонгосын Тэгү хот дах гүйцэтгэх захиргаанд барилга хот төлөвлөлтөд ажилладаг. Энд ирээд хамгийн их гайхсан зүйл маань цуурчихсан байшин барилга, энэ гүүрийг яагаад ингээд барьчихсан юм бол гэх мэт мэргэжлийн хүний нүдээр харахад сонин санагдсан. Би найзуудтайгаа дөрвүүлээ ирсэн. Бидний аялал энэ хүрээд дуусч байгаа ч дараа дахиж ирэх бодолтой байгаа. Тэр үед зам, барилга, гүүр гэх мэт зүйлсээ анхааралдаа авсан байгаасай гэж хүсч байна.

Өмнөд Солонгосын жуулчин ЯНСИН ХАН: 

-Монголд анх удаагаа ирлээ. Наадам үзэх төлөвлөгөөтэй байсан ч харамсалтай нь чадаагүй. Тийм болохоор Чингисийн талбай үзэхээр ирсэн байна. Хэд хоногоос Тэрэлж явж амрах бодолтой байгаа. Манай найзууд бас анх удаагаа ирсэн. Сэтгэгдэл бол өндөр байна. Жаахан асуудал гэвэл зам нь хэцүү санагдсан. Бусдаараа бол зүгээр байсан шүү. Өмнөд Солонгос улс чинь өндөр барилгуудтай, хаашаа ч харсан барилга л байдаг. Харин Монгол Улс тийм биш юм. Бас их цөөхөн хүн амтай юм шиг санагдлаа. Гэхдээ наадам болоод монголчууд өөрсдөө хөдөө амрахаар явчихсан болохоор надад тэгж санагдсан байж магадгүй юм.

"АЯЛАХ ЯВЦАД ХАМГИЙН ХҮНДРЭЛТЭЙ  ЗҮЙЛ НЬ НОЙЛЫН АСУУДАЛ БАЙСАН"

Өмнөд Солонгосын жуулчин ДЭВОН СИ:

-Монголд ирээд олон хонож амжаагүй байна. Би од харах, морь унах бас зураг дарахыг маш их хүсч байна. Монгол орны түүхийг өөрийн хэмжээндээ уншиж судалсан. Ер нь ямар улс байдаг талаарх ойлголттой байсан. Гэхдээ өөрийн биеэр очоод үзэхээр бас өөр л мэдрэмж төрдөг юм байна. Монголчууд их найрсаг хүмүүс байдаг юм байна. Охид нь их хөөрхөн юм. Миний хувьд хөшөө дурсгал ихтэй орон шиг санагдлаа. Цаг агаарын хувьд их халуун юм. Би ирээд хэд хоноход л жаахан борлох шинжтэй.

Аялах явцдаа хамгийн асуудалтай, хүндрэлтэй  байгаа зүйл нь нойлын асуудал байсан. Мөн хоолны газар  амны алчуур, салфетка  байдаггүй, авчирч өгдөггүй гэх мэт асуудлуудтай тулгарсан. Аялал жуулчлалын хувьд дөнгөж хөгжиж эхэлж байгаа байж болох юм.

"НААДМЫН ӨДРҮҮДЭД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АЖИЛЛАХГҮЙ, ХЭЛНИЙ БЭРХШЭЭЛТЭЙ БАЙЛАА"

Германы жуулчин ЖОЕРГ КУЕММЕРЛЕН: 

-Монголд ирээд долоо хонож байна. Ирсэн хугацаандаа Монгол Улсын Үндэсний баяр болох наадмын нээлтийг үзсэн. Маш их таалагдсан шүү. Тэндээс морь уралдахыг харах хамгийн сонин санагдсан. Монголын байгаль их сайхан юм байна. Би Тэрэлжийн амралтын газар очсон. Бас бөхийн барилдаан үзсэн. Тэр өдөр маш их бороотой байсан. Хэдийгээр даарсан ч гэсэн их монголчуудын уухайлах нь намайг бас омогшуулж чадсан.

Хэлний асуудал нэлээд хүндрэлтэй байсан. Баярын өдрүүдээр таарсан учраас ихэнх газар ажиллахгүй, ажиллаж байгаа газруудаар үйлчлүүлэхэд хэл нэвтрэхгүй байсан болохоор жаахан тиймхэн санагдсан.

Мөн явах гэж байгаа газар луугаа ямар машинаар яаж явах нь их ойлгомжгүй. Би дараа жил бас ирнэ гэж бодож байгаа тэр үед эдгээр асуудлууд маань шийдэгдчихсэн байвал үнэхээр сайхан байна.

Ганцхан жуулчдын хувьд ч биш монгол хүн бүрийн хувьд нойлын асуудал нэгдүгээрт бичигддэг. Баяр наадмын өдрүүдээр мөн адил эл асуудлаар бухимддаг хүмүүс цөөнгүй. Мөн  зам, үйлчилгээ, барилга байгууламж гэх мэт зүйлсээ анхааралдаа аваасай гэж жуулчид хэлж байна.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
7
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-17 139.5.217.135

Ayalal juulchlal hugjuuleh tiim gar huliin uzuureer hiih ajil bish Ih uhaan mungu zarna

Avatar

Нэргүй 2023-07-17 192.82.81.28

Уул уурхай гэж толгой өвтгөж байхаар Аялал жуулчлалыг хөгжүүлээд авбал ч

Avatar

Нэргүй 2023-07-17 202.126.90.21

Монгол хөгжих болоогүйэээ ккк

Avatar

Иргэн 2023-07-17 122.201.31.93

хэдэн зуун саяар угтах хаалга гэж балай нүсэр цемент босгож бхаар 15-20 км тутам цэвэрхэн эко нойл, хогын сав байршуулвал аялагчид хаа таарсан газраа шээж бааж заваарахгүй ш дээ. Очсон газар болгонд 00 цаа. хөглөрсөн сайхан байгалийг баас шээс үнэрттэл дүүргэсэн ,хогоо хаясан бохир орчин л угтаж бсан .Аялагчид ч гэсэн нэг гялгар уут халааслаад 09 цаасаа хийгээд дараа нь хаяж сурмаар ,хогоо хамаад амарсан буудөлласан газраа цэвэрлээд явдаг бмаар юм.бга 00 нь үнжхээр бохир ,үнэр гэж аймөар л бх юм

Avatar

Нэргүй 2023-07-17 50.99.75.40

Манайд байгаль бол говь өөрийн онцлогтой бусдаар бол нуур уулс бол гайхаад байх зүйл байхгүй дээ зэргэлдээх Орос Хятад Казахстан байгалийн талдаа бол манайхаас хол илүү шүү, зам бол үнэхээр муу бас эрсдэлтэй шүү.,

Avatar

Нэргүй 2023-07-17 202.21.107.39

Тэгээд залуучууд өөрсдөө хийгээч дээ. Өөрсдөө Нэг л их гадны жуулчид шиг амьтад. Яг үнэндээ та нарын арчаагүй байдал. Одоо бол та нарын хийж бүтээх ээлж ш дээ, угаасаа

Avatar

Нэргүй 2023-07-17 113.60.222.24

жуулчид бэлэн мөнгө чирээд валют арилжаа хайгаад явдаг өнгөрсөн зуунд дууссан. Манай банкууд дэйпалаас бусадтай учраа олсон гэж боддог. ОУ картгүй бол яах гэж жуулчилж ирэв бас асуудал

Avatar

Нэргүй 2023-07-17 113.60.222.24

00 асуудал байсаар л бн. дэд бүтэц, төвийн шугам гэдэг үг утгагүй болоод удаж бн. урд хөршөө 200-300к төгрөгөнд зөөврийн, салхиар эргэдэг агааржуулагчтай 00 байгаа. Усыг нь дундын цагаан 1т 2т гэх мэт ногоонд хэрэглэдэг зөөврөөр шийдчиж болно гэж бодоод бн. өвөлдөө гэртээ хэрэглэхэд асуудалгүй, ёроолыг нь салгаад болчих бх. мөнгө солиулахын хувьд банкнууд сэлф банкиндаа валют авч төгрөгөөр солиход ямар ч асуудалгүй. гэхдээ гадаад валютаа сольно гээд амралтын өдрүүдээр явдаг бол жуулчны өөрийн

Avatar

Уншигч 2023-07-17 202.179.4.248

жуулчид нь үнэн сэтгэгдэлээ нууж, худлаа долдой үг хэлж аргацаасан бна.
наадуул нь хүүхэд шиг дэмий хөөрч дагаж намираад л.. хаха
яг үнэндээ Монголд үзээд байх юм байхгүй, байгаль нь энэ дэлхийн хаана ч таардаг энгийн л газар нутаг. .. онцгой юм байхгүй ш д

Avatar

chi ooroo gadaad ybj ogt vzeegui gar bnaa. 2023-07-17 59.153.113.168

vnendee solongos evropiinhon bol tenger vrgelj bvdeger baij boroo bainga ordog tul manaih shig h** tsenher tenger shunu od harj chadahgui ch de. deer gazar tarialangaa bordoj bgaa geed boon vner tanar bolson agaartai deer chiigleg agaartai tul amisgalahad tiim taatai bishee. mongol bol huurai uur amisgaltai tul agaar tun tseverhen dee. deer bvh gazar barilga baishin edlen gazar tarian talbai tul mongol shig urgun uudam tal nutag bol bhgui ,durtai gazaraa buuj

Avatar

Нэргүй 2023-07-17 64.119.27.81

Манайд хөшөө ч бараг хүн амынхаа тооноос давах байх шүү, энэ олон хөшөөнүүдийг буулгадаггүй юмаа гэхэд дахиж л нэмж хөшөө баримааргүй байна даа.

Avatar

Нэргүй 2023-07-17 213.87.148.201

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-17 202.9.40.183

Манай ахмад үе улс орноо өдий зэрэгт хүргэж өгсөн байна. Харин дараагийн үе улс орноо хөгжүүлэх шаардлагатай байна. Гадаадынхны хэлээд байгааг засах хэрэгтэй байна. Залуучууд маань шүүмжлэхдээ сайн хийж бүтээхдээ муу байнаа.

Avatar

Лавлаа 2023-07-17 139.5.218.215

Монголд хуучны хоцрогдсон, соёлт ертөнцөд мартагдсан зүйл үзэх гэж ирэх юм даа Харин ганц эерэг зүйл нь өвгөдийн маань өвлүүлж үлдээсэн онгон байналь Бусдаар бол зам харгуй, үйлчилгээ, оросын хуучин дизель галт тэрэг гээд л жуулчид шудагаар ярьсан байна Барьж авсан асуудлаа тултал нь шииддэг болох шаардлагатай байна аа

Avatar

Нэргүй 2023-07-17 192.82.91.193

s** yah gej irvee gedeg geseen

Avatar

Нэргүй 2023-07-17 66.181.176.199

Төр, засгийн бодлого боловсруулж жорлонгийн бэрхшээл, хоцрогдлыг арилгах нь нэн тулгамдсан асуудал болж байна. Хот, хөдөөгүй энэ талаар соёлын хувьсгал хийж8 бохиртоо хутгалдсан амьдралаасаа салмаар байна даа, монгол түмэн минь1

Avatar

Нэргүй 2023-07-17 66.181.187.111

00 асуудал үнэхээр хүнд. Дотоодын аялагч амрагч бидэнд хүнд байхад гадныханд бол бүр хэцүү бгаа. Боловсон маягаар шийдсэн ч тэнд нь орох гэхээр нэг л эвгүй үнэр нойтон шал нтр гээд хэцүү хэд хонохоор төлөвлөсөн ч 2 хоноод л буцаад ирлээ 00-н асуудлаас болоод. тухтай бие засч хүндэрч чадахгүй болохоор бие амрахгүй их хэцүү. энэ асуудлыг аялал, амралтын газрууд 1 номерт шийдэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-07-17 43.242.243.180

дандаа барилга байшин гэхээсээ илүү жуулчдын хэлснээр бие засах газар зам дэд бүтцээ янзын сайхан хүнээр хэлүүлэхгүй хамгийн нэгдүгээр асуудал болоод байгаа.Төр засаг юуны түрүүнд маш хурдан хийх бүтээх ажил замаа хийж засах үүнийг хөгжлийнхөө хамгийн эхэнд оруулаачээ дарга нараа

Avatar

Нэргүй 2023-07-17 192.82.87.46

Дандаа худлаа юм бичихээ больдоо. ОО байхгүй үнэн хөгийн байж улс төржөөд худлаа юм бичээд л болио…

Avatar

Нэргүй 2023-07-17 202.9.46.153

400 сая жуулчин авна энэ тэр гээд байсан чинь улс даяараа банк, худалдааны төвүүд хаалттай, гуанзны хоолнууд нь бүгд мээмэн будаатай, жорлон ч байхгүй, ер нь юу нь сайхан байхав дээ. Одоо болтол зах зээлд шилжиж чадаагүй, сэтгэлгээ нь хуучныхаараа ха ха ха.

Avatar

Mongol uls saikhan goy Oron baina shuu. 2023-07-17 192.82.90.98

Гэж хэлэх цаг ирэх байхаа.

Avatar

Нэргүй 2023-07-17 192.82.80.174

байгалиараа байгаа Монгол сайхаан

Avatar

Нэргүй 2023-07-17 103.161.242.124

бас тэгээд нэг сая жуулчин авна гээд байнаа. Ха..ха…

Avatar

Zochin 2023-07-17 203.91.115.48

Tuushind 17hnog bairlasan. Hotiin tow mn bzdee gj asuusn mdseer bj. Gadnah orchin bl yriad ch hreggvi. Goe gheesee ilvv ywgan hvnii zamaa l harchih. Say judo giin OU iin tamirchid hamtarsn beltgeleer Mongold irtsn bga gd Korea iin tamirchdaa harmaar bna gd, Tuushnaas, Sportiin Tow Ordonluu 5min alh d orhod l hotiin tow ni iim bga yum chn busad ni oilgomjt gd shuud tgj bga yum chn. Ydaj bhd ter hawiar ni zaswart, ywgan hvn ywah blomjgvi mashin zamaar ywsan.

Avatar

Hunnu 2023-07-17 66.181.185.183

NIITEEREE ANGLI HELTEI BOLOYO GEDEG CHINI ENE SHUU DER….OLON ASUUDAL SHIDEGDEHEER BGAA BIZ

Avatar

зочин 2023-07-17 202.126.90.57

Гадаадынхан манайхны ингэж бодож, жуулчилж байхад , би өнөөдөр аялал жуучлалаар дэлхийд эхний гуравт орох / 5 тивээс / АНЭУ ын Абу-Даби, Дубай хотоор аялаад ирэхэд дэд бүтэц, ногоон байгууламж, зам харгуй, барилгын архитектур зураг зүй, хашаа хайсгүй, байдал, замын тэмдэг тэмдэглэгээ, нийтийн эзэмшлийн зам талбай үнэхээр сайхан юмаа.

Харин ажиллах хүч дутагдалтай, хоол хүнсний хангамж гээд харьцуулж харах зүйлүүд байнаа байна.

Avatar

Zochin 2023-07-17 203.91.115.48

Today zvgeer gudamjaar ywaad vz l dee. Vnendee orchin alga bna shdee. Arai gaigui gj bddog hotiin tow, tow talbai ih delgvvriin hee ywgan hvnii zamiig l harchih l daa. Bvr gaihaad bsn shde. Gadnah orchin ni ymar gamshig yum be 1hvn ni bvr tgsn shv. Heleh ch vg olddoggvi yum bna lee. Koread amidardg hvmvvs medne dee. Seoul bish yuma ghed zahiin dvvrgiin 1gadnah orchin ni manai ene CentralTower tom tom gazruud s deer bdg ywgan hvnii zam ni hvrtel.

Avatar

Нэргүй 2023-07-17 192.82.80.174

залуучууд шүүмжлэхээсээ илүү өөрсдөө.хөгжилд оролцох.

Avatar

Нэргүй 2023-07-17 202.21.107.39

Тэгээд залуучууд өөрсдөө хийгээч дээ. Өөрсдөө Нэг л их гадны жуулчид шиг амьтад. Яг үнэндээ та нарын арчаагүй байдал. Одоо бол та нарын хийж бүтээх ээлж ш дээ, угаасаа

Avatar

- zailyylt; 2023-07-17 216.38.195.74

– gadnicj;#

Avatar

- ylcuun CJ; 2023-07-17 216.38.195.74

indxsgyi chaabaas1;

Avatar

Зочин 2023-07-17 203.91.115.41

Еөөе, бэлэн онигоонууд байна. "Монголчууд арай ч ийм цөөхөн гэж бодоогүй. Ихэнх нь хөдөө явчихсан байлгүй дээ" гэнэ. Ха ха ха. "Яаж ч бодсон Монголын зам маш муу юм". Ха ха. Энэнээс илүү яаж дүгнэхэв дээ. "Ямар машинаар яаж явах нь тодорхойгүй". Ангайсан байх даа. Энд чинь дүрэм баримталдаг юмуу гэж бодсон байх. Бид чинь одоо хүчирхэг орны иргэдийг хүчээр мөнгө зээлүүлж байна шүү дээ. Үзээгүй юмыг нь үзүүлж чадаж байна. За тэгээл дараа жил ирэхэд эдгээр асуудал шийдэгдсэн байгаасай л гэнэ.

Avatar

Зочин 2023-07-17 203.91.115.41

Монголын нөхцлийг мэдэхгүй, ойлгохгүй л байна даа. Гэнэн байна. Хаа очиж муусайн хүүхнүүд маань нүүр тахлажээ. Тэд маань үйлчлүүлэгчидээ гомдоолгүй ажилласаны хэрэг гарч байх шиг байна.

Avatar

Нэргүй 2023-07-17 66.181.161.189

Яг үнэн тэд л бэлэн бор

Avatar

Нэргүй 2023-07-17 192.82.80.174

энэ зэрэгтэй байгаа нь их юм. хэлдэг 3 хийдэг ганц гэж зохиол байдагдаа.

Avatar

dfbrb 2023-07-17 59.153.86.198

Хүй 7 худагт нь Жорлонгийн асуудал нь аймаааар!!!! Төмөр контейнерт жорлон хийцэн битүү оочер!!! Юун 1 сая жуулчин авах нохой долоо!!! Морь ирэхийг хүлээж 90 оны оочер шиг юм болж Үхэр монголчууд нь дарж алчих гээд үнэн заваан хүмүүс!!! Бүтэн 3 цаг морь ирэхийг хүлээж байх хооронд үзүүлэх юм юу ч байхгүй!! Ядаж үзэгчдийн өмнүүр Морьтой үзүүлбэр нтр байхгүй

Avatar

Нэргүй 2023-07-17 59.153.86.198

Стадион нь гэж умайсан суудалтай юм урагшаа хойшоо хөл тулаад хөндлөнгөөрөө сууж нуруугаа өвтгөн 2 цаг сууж Наадмын нээлт үзсэн хүмүүс орж гарахаар тэр эгнээний бүх хүн босож сандал дээрээ шавхайтаа гуталтайгаа гишгэж хүмүүсийг оруулж гаргаж байсан!!!! Стадионы гадаа битүү хүмүүс суудал байхгүй Жуулчид хүртэл гадаа цэхийсэн дэлгэцээр нь Наадмын нээлт үзэхчээ аядаж байсан!!!! Ус зайлуулагч байхгүй бороо ороод бөөн шалбааг!!! Хуушуурнууд нь нар сар гэрэлтсэн шарсан гамбираа 2500-3000 төгрөг гэчих

Avatar

Зочин 2023-07-17 103.10.23.189

Нүүрсний хулгайд алдсан 40 тэрбум доллараа авчирч хурааж шинэ стадион барих хэрэгтэй. 1900-иод оны үед ийм стадион байсан байж магадгүй. Хэт хоцрогдсон, нийслэл хот мөртөө орчин үеийн стадион нэг ч байхгүй, 1 сая хүнтэй жижиг хотуудад 3-4 бна.

Avatar

001 2023-07-17 64.119.27.91

Захын наймаачин ч пос машинтай байхад мөнгөгүй суусан гэнэ үү

Avatar

Зочин 2023-07-17 103.10.23.189

Гадныхан хэл мэдэхгүй, виза карт барьж аваад зугтвал яах уу, хуурамж мөнгө өгвөл яах уу??? Гадны оронд байгаа хэн ч гэсэн эрсдлээ тооцох хэрэгтэй байдаг.

Avatar

Зочин 2023-07-17 103.10.23.189

Банкны салбаруудаасаа нэг нэгээр нь ээлжлүүлээд ажиллуулах хэрэгтэй. 24 цагийн банк ажилладаг байх ёстой. Энэ хот чинь улсын нийслэл хот. Наадам болохоор амьдрал дуусаа юу, амьдрал үргэлжилж л байдаг, мөнгөө авахаа мартсан нэг бна, мартаагүй нэг бна., авч амжаагүй нэг бна, хөдөө яваад ирсэн, гадаад яваад ирсэн нэг бна.

Avatar

Нэргүй 2023-07-17 64.119.27.81

банкнаас гадна бүхий л үйлчилгээний байгууллагууд ажилладаг баймаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж