К.Алкараз, М.Вондроусова нар Уимблдоны түрүүг хүртлээ

К.Алкараз, М.Вондроусова нар Уимблдоны түрүүг хүртлээ

К.Алкараз, М.Вондроусова нар Уимблдоны түрүүг хүртлээ

Газрын теннисний зүлгэн талбайд явагддаг “Уимблдон”-ы Их Дуулга Английн нийслэл Лондон хотноо хоёр долоо хоног үргэлжилж аваргуудаа тодрууллаа. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч 20 настай Испанийн Карлос Алкараз, Сербийн домогт теннисчин Новак Жоковичтэй 4 цаг 42 минут тоглосны эцэст 1:6, 7:6, 6:1, 3:6, 6:4 харьцаатайгаар К.Алкараз ялалт байгуулж Их Дуулгын хоёр дахь түрүүгээ хүртлээ.

Тус хоёр тамирчин хоорондоо сар гаруйн өмнө “Ролан Гаррос”-ын хагас шигшээд тоглож Н.Жоковичийн ялалтаар өндөрлөж байсан бол К.Алкараз энэ удаа хариугаа авч чадлаа.

К.Алкаразын анхны Их Дуулгын түрүү нь 2022 оны Америкийн Нээлттэй тэмцээн байсан юм. 1968 онд теннисний спортод Их Дуулгын тэмцээнүүдэд мэргэжлийн тамирчдыг оролцуулахыг зөвшөөрдөг болсон цагаас хойш зохиогдож буй Уимблдонд түрүүлсэн гурав дахь залуу тамирчнаар ийнхүү К.Алкараз тодорч байна. Тус тоглолтын дараа 36 настай Н.Жокович хэлэхдээ “Алкаразыг шороо болон хатуу талбайд л их сайн тоглодог, харин зүлгэн дээр ингэж тоглоно гэж огт бодсонгүй, өөр өөр талбайд их хурдан дасан зохицож чадсан байна, баяр хүргэе” гэв.

Тоглолтын явцад Н.Жокович өөрийн санаачлагыг алдах үед давуулалтын эхэнд бөмбөгөө хэт удаан залах, давуулах ёстой хугацаандаа амжихгүй байх, шүүгчээс сануулга авах, шүүгчтэй маргах, цохиураа хугалах гэх мэт аргуудыг хэрэглэсэн ч энэ нь К.Алкаразд хангалттайгаа нөлөөлж чадсангүй.

Аваргын цомоо гардаж авах үедээ К.Алкараз хэлэхдээ “Намайг төрж байхад л Жокович теннисээ тоглож, аваргын цомоо хүртсээр л байсан. Би багадаа Жоковичийн тоглолтын үзэж өссөн, 36 настай ч 26 настай мэт эрч хүчтэй тоглолт гаргадагт чинь баяр хүргэе, түүнийг ялж аваргын цомыг хүртсэндээ үнэхээр их баяртай байна” гэв. All England Lawn теннис клубд зохион байгуулагдсан тус тэмцээний аваргын цомыг Уэльсийн гүнж гардуулсан бол тус тоглолтыг Английн хааны гэр бүлийн гишүүд, Испанийн Хаан Фелипэ VI болон Холивудын ододоос Брэд Питт, Гай Ричи, Даниел Крэйг, Эмма Уатсон ба Рейчэл Уэйсз зэрэг олны танил зочид төлөөлөгч үзэж сонирхов.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааны 42 дугаарт бичигдэж буй Чехийн теннисчин Маркета Вондроусова шувтаргын тоглолтонд өнгөрсөн оноо дэд байрын шагналт Тунисын  Онс Жабеүрийг 6:4, 6:4 харьцаатай хожсоноор анхны Их Дуулгын түрүүгээ хүртлээ. Cүүлийн хагас жил бугуйны гэмтлийн улмаас аливаа тэмцээн уралдаанд орж чадаагүй 24 настай Чехийн теннисчин шагналаа гардаж авах үедээ “Би юу болоод байгааг ойлгохгүй байна, үнэхээр гайхалтай мэдрэмж байна” гэв.

Гурван удаагийн шувтаргын тоглолтонд хожигдсон О.Жабеүр тоглолтын дараа “Үнэхээр хэцүү байна. Миний карьерийн хамгийн хүнд хожигдол байлаа” гэв. Түүний хувьд хожсон бол Их Дуулгын түрүү хүртсэн түүхэн дэх анхны Африк Араб гаралтай эмэгтэй теннисчин болох байв. М.Вондроусова нь 2019 оны Ролан Гарросын Их Дуулгын аваргын төлөө тоглолтонд Австралийн Э.Бартитай тоглож хожигдож байв. Уимблдоны эмэгтэйчүүдийн төрөлд анх удаа ямар ч тэмцээний эрэмбэгүй тоглогч түрүүлсэн тохиолдол болж түүхийн нэгэн шинэ хуудас бичигдлээ.

Эрэгтэйчүүдийн хосын төрөлд Голландын У.Күүлхоф, Английн Н.Скупски нар 6:4, 6:4 харьцаатай  Аргентины Х.Зебалос, Испанийн М.Гранолерс нарыг хожиж аваргаар шалгарав. Эмэгтэйчүүдийн хосын төрөлд Чехийн Б.Штрыхова, Тайваны С.Шиеэ 7:5, 6:4 харьцаатай  Бельгийн Э.Мертенс, Австралийн С.Сандерс нарыг хожиж аварга болов. Холимог хосын төрөлд  Хорватын М.Павич, Украйны Л.Киченок нар 6:4, 6:7, 6:3 харьцаатайгаар БНХАУ-ын И.Шү, Бельгийн Ж.Вилеген нарын хожиж 2023 оны аваргаар тус тус тодорлоо.

Г.Хантулга
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-17 213.87.148.201

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж