Р.Дагдан: Эрчим хүчний салбар гамшигт бэлэн биш байна

Р.Дагдан: Эрчим хүчний салбар гамшигт бэлэн биш байна

Р.Дагдан: Эрчим хүчний салбар гамшигт бэлэн биш байна
НЭМЭЛТ: 09.50 цаг
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарынхантай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажил болон эрчим хүчний салбарын нөхцөл байдалтай танилцаж, салбарынхантай уулзаж байгаа билээ. Энэ үеэр Монгол Улсын эрчим хүчний салбар хүндхэн байгаа, үерийн үед эрчим хүчний салбар бэлэн биш байгааг салбарынхан онцоллоо.

УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.ДАГДАН:

-Үерийн бүсэд долдугаар сарын 6-наас хойш ажиллалаа. Бид гамшгийн үед бэлэн биш байна. Одоогоор шууд учирсан хохирол 600 орчим сая төгрөг байна. 60 орчим мянган хэрэглэгчийн 1300 дэд станцыг уснаас хамгаалсан. УБЦТС ТӨХК 460 мянган хэрэглэгчээ ухаалаг тоолууртай болгочихвол өвлийн оргил ачааллын үед хэрэглээг хянаад явах бүрэн боломжтой. Эрчим хүчний салбарын алдагдлын хэмжээ ч буурна.

“ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженер П.БОЛДБААТАР:

-Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг манайх хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа.  Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна.

“Шивээ-Овоо” ХК-ийн ерөнхий инженер Г.ГЭРЭЛХҮҮ:

-Өвөлжилтийн бэлтгэл 61 хувьтай байна. Өнгөрсөн онд төмөр замтай холбоотой буюу өртөөний даац ачааллаа дийлэхгүй байснаас захиалгууд овоорч, олон хэрэглэгч бага нөөцтэй болж, хүндэрч байсан. Энэ жил ийм асуудал үүсгэхгүй байх үүднээс УБТЗ руу бичиг явуулахад ойрын хоёр жилд өртөөнд өргөтгөл хийх боломжгүй гэх хариу өгсөн. Энэ асуудлыг шийдэхгүй бол өнгөрсөн жилийнх шиг хүндрэл гарна.

"ЭРЧИМ ХҮЧНИЙ ХУУЛИЙГ ИЛҮҮ ЛИБЕРАЛЧИЛЖ, ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ"

Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Б.АВИРМЭД:

-Эрчим хүчний салбарын 99 хувь нь төрийн өмчийн мэдэлд байдаг. Үндсэндээ төрийн өмч давамгайлсан тогтолцоотой салбар.  Манай салбарт тулгамдсан асуудал олон бий. Гэхдээ би шийдэл яримаар байна. Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай өөрчилмөөр байна. 2001 оноос хойш энэ хуульд жижиг өөрчлөлтүүд орсон, одоо илүү либерал болгомоор байна. ОХУ-ын зургийн компанитай ажиллах гэхээр танай төсөв хангалтгүй гэдэг. Төслийн удирдлагын тогтолцоог цогцоор нь шинэчлэх хэрэгтэй. Цахилгаан дамжуулах компанийг олон улсын жишгээр ажиллуулмаар байна.

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.ТҮВШИНЖАРГАЛ:

-“Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 48 хувьтай байна. Энэ онд 4.3 сая тонн нүүрс үйлдвэрлэхээр төлөвлөсөн байсан. Манай жилийн хүчин чадал 4 сая тонн. Энэ жилийн захиалга 4.7 сая тонн хүрсэн. Үндсэндээ 15 хувийн ачаалалтай ажиллаж байна. Санхүүгийн хувьд дэмжлэг хэрэгтэй байгаа. Багануурын уурхайн хүчин чадлыг 6.5-7 сая тоннд хүргэх шаардлага бий. Манай компани нүүрсний тонн тутамд 5500 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.


ЕРӨНХИЙ САЙД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийлээ.
Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна.
Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцуулж, салбарын төлөөллийн саналыг сонсов. Уулзалтад төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл оролцож буй юм. Мөн 21 аймгийн дулааны цахилгаан станц болон хувийн хэвшлийн төлөөлөл цахимаар оролцлоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-17 66.181.190.128

Ерөнхий сайд энэ уулзалтаар ямар асуудал шийдвэрлэв ингэж жүжиглэж явах аа боль !!! Эрчим хүчний салбар сүйрлийн байдалд орчихоод байхад асуудал шийдэхгүй юм бол юугаа хийж явдаг байна !!!

Avatar

Зэврүүхэн үзэн ядагч 2023-07-17 202.126.89.232

Орон ганц асуудлыг шийдэж чадахгүй засгийн газар байж болох уу?Хятадад төрсөн өдрөө тэ дэглэж идэж уусан урт наслуулдаг шөл гэж эргүүтэж нялуун инээдээр тал засан суугаа энэ мэдрэл нь гажсан түшээд сайд дарга нарыг бодохоос ой гутаж байх юм .Хойд Солонгосын мяраалаг залууд борлуулах чихвэл тэр дор нь НОХОЙД ХАЯАД өгчи х байх даа.ТЭГЭГ Ч БОЛООСОЙ.

Avatar

Нэргүй 2023-07-17 202.70.37.221

МОНГОЛ ХҮН ЕР НЬ СОНИРХОХГҮЙ СЭДЭВ ГЭЖ БАЙХГҮЙ, МЭДЭХГҮЙ ЮМ БАЙХГҮЙ БҮГДИЙГ МЭДДЭГ АЯТАЙ МЭДЭМХИЙРЧ ЯРИНА, БУСДЫГАА ДЭЭРЭЛХЭНЭ, ҮЛ ТООНО, ҮЛ ИТГЭНЭ, БҮХ ЮМНЫ ҮНЭ ХАНШ НОХОЙ ШИГ ШИНШЛЭН НЭГ НЭГЭНГҮЙ ЯРИЛЦАЖ, ИХ БАГЫН НЬ ГАЙХНА…..ҮРГЭЛЖ МӨНГӨ СОНИРХОНО, ҮРГЭЛЖ ЮМНЫ ҮНЭ ХАНШ СУДЛАНА ТЭГСЭН МӨРТЛӨӨ ЯГ БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР ЭДИЙН ЗАСАГ НЬ НАВС УНАЖ ШАЛААР НЭГ….. ӨӨРСДӨӨ ДАНДАА ТАНСАГ ЭСВЭЛ ГАЖ БУРУУ ДАВС ХУЖИР ТУН НЬ ОГТ ТААРААГҮЙ СОНГОЛТТОЙ АЖИЛТАЙ…..ҮНЭХЭЭР ХАЧИН

Avatar

13 2023-07-17 192.82.71.128

Би ажлаа хийж чадахгүй байнаа гээд сууж байх ч гэж дээ.Хажууд нь байгаа зөвлөхүүд, захирлууд болилдоо.Ичмээр юм. Гаргалгаагаа олооч дээ…

Avatar

Нэргүй 2023-07-17 213.87.148.201

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-17 202.9.46.130

:данх данхар толгойноос өөр юу ч алга. том толгойд ухаан нь алга. ямар ч ашиггүй. ухаан байхгүй тэнэгээр дүүрэн тэнэг том толгой.

Avatar

zochin 2023-07-17 66.181.183.232

Choijil uvul bolohor utaa salhinaas bolod yavdagui gel baihda

Avatar

Зочин 2023-07-17 202.9.40.105

Улсынх нь ажил 54%-тай өөрийнх нь хувийн бизнес 100% хувьтай тууж яваа.

Avatar

XT +erunxuilugJ 2023-07-17 216.38.195.74

gadnixnuig xuux

Avatar

Сайханаа 2023-07-17 202.131.230.90

Эрчим хүчний үнийг төрөөс олон жил өсгөхгүй хатуу барьсны гайг бид амсч байна. Энэ салбар төсвөөс татаас авахгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлэн хөгжих бүрэн боломжтой байтал "төрийн зохицуулалт" гээчээс болж алдагдлаас ч гарч чадахгүй өрөвдөлтэй байдалтай олон жил явж байна. Энэ байдал нь нүүрсний уурхайнуудаа бас бүгдийг нь давхар алдагдалд оруулсан. Зах зээлийн нийгмийнд социализмын "төрийн зохицуулалт" гээчээс салж зах зээлийнхээ хуулийн дагуу төрийн оролцоогүй аж амьдрах хэрэгтэй л дээ.

Avatar

Нэргүй 2023-07-17 103.212.116.52

Ярих биш хурдан шийдэл гаргаачээ.

Avatar

Зочин 2023-07-17 185.232.21.218

АВИЛГАЧ ХОРООЛЛЫН АВИЛГАЧААР ТОЛГОЙЛУУЛСАН САЛБАР ЯМАР ӨӨДТЭЙ БАЙХ ВЭ ДЭЭ.

Avatar

Zochin 2023-07-17 64.119.18.206

Чойжилсүрэн дорвитой ажил хийгэээчээ

Avatar

Нэргүй 2023-07-17 202.21.124.133

54% гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ?! Ажлаа ч дүгнэж чадахгүй! Ямар тооны шалгалтын дүн гаргаж байгаа биш. Яаахав хөөрхий юм хийгээгүй харагдахгүйн тулд бусдыг аргалаад сурчихсан ядарсан арга юм биз дээ!

Avatar

Нэргүй 2023-07-17 192.82.83.28

Үнэ нэмэх цаг хуацаа биш инфляци 12% өндөр байна. Дотоод нөөц бололцоо удирдлагын зардал дарга нарын тоогоо бууруул

Avatar

Нэргүй 2023-07-17 103.212.116.52

Данх дүр үзүүлж, хоосон ярихаас өөр юу ч хийхгүй байна. Яг ямар асуудал шийдэв гээд харахаар хийсэн юм юу ч алга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж