Намар: Эрчим хүчний хомсдол, түгжрэл, утаа биднийг “хүлээж” байна

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Намар: Эрчим хүчний хомсдол, түгжрэл, утаа биднийг “хүлээж” байна

Намар: Эрчим хүчний хомсдол, түгжрэл, утаа биднийг “хүлээж” байна

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр сайхан наадав, монголчууд. Үндэсний Их баяр наадмын хурдан морины уралдаанд наадамчин олноо баясгасан хар үрээ, Архангай, Өвөрхангай аймгуудаас шинэ арслан, гарьд төрсөн, гурван начин, хоёр шинэ харцагатай болов. Үндэсний их баяр наадам тойрсон маргаан ес хоног амарсан иргэдийн хэдэн өдрийн ярианы, талцлын сэдэв болов.

 Үндэсний бөхийнхөө дүрэмд өөрчлөлт оруулж, хурдан мориныхоо сэрвээний өндөр, нам, угтагч уяач гээд олон зүйлийг тодорхой болгохгүй бол эцэстээ монголчууд наадаж ч чадахгүй гэх шүүмжлэлд өртөх болсныг энд сануулах нь илүүц биз ээ.

Удахгүй ууган дөрвөн аймаг, сумдын 100 жилийн ой тохиож буй. Ууган дөрвөн аймаг болох Төв, Архангай, Хэнтий, Завхан аймгууд болоод олон сумд 100 жилтэйгээ золгож, ойгоо тэмдэглэнэ.  Өргөн дэлгэр нааддаг монголчуудын наадам дуусахгүй наймдугаар сартай золгох нь. Зуны дэлгэр цагт амарч, зугаалж, Монгол орныхоо үзэсгэлэнт газраар зугаалдаг богинохон цаг хугацаа юу юугүй дуусах нь. Мэдээж, манай улстөрчид төрсөн, өссөн, сонгогдсон нутгийнхаа ойд оролцохгүй бол ирэх жилийн сонгуульд эвгүйхэн асуудалд орооцолдож болзошгүй.

Үндсэндээ монголчууд дээр дооргүй намрын сарыг найм юм шиг наадмаас  наадам найраас найр хэсээд, амраад, зугаалаад дуусах нь. Их өвөлдөө бэлтгэх, хичээл, сургууль, утаа, түгжрэл гээд яриад дуусддагүй, хийгээд үр дүнгээ өгдөггүй олон асуудал биднийг хүлээж байна.

Үндэсний их баяр наадмын өмнө хур бороо ихтэй, үер усанд хот, хөдөөгүй “шалгуулсан” монголчуудад хийх ажил, өвөлдөө бэлдэх цаг хомс.  Зуны сайханд тайвширч, намар, өвөлдөө өвдөг шорооддог сургамжийг монголчууд мундахгүй олон амссан, үзсэн. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлдэг шиг ирэх намар гал алдахгүй байхын тулд, ирэх өвөл утаандаа угаартахгүйн тулд, ирэх жилд хотоороо үерт урсчихгүйн тулд хийх ажил, шинээр төлөвлөж,  барьж аваад албажуулаад хийх ажил мөн ч их байна даа, монголчуудад. Дулааны улиралд утаа, эрчим хүчний даацаас эхлээд хийх ажил, төлөвлөсөн бүтээн байгуулалтаа умартдаг гэм биш зан монголчуудад байдаг учраас эртнээс гал алдахгүй, байгалийн гамшигт хүчин мөхөсдөхгүй намар, өвлийг өнтэй давах хүндхэн даваа бий.

Энэ жилийн хувьд үе усны гамшиг нүүрлэж, олон аймаг, сумд гэрэл цахилгаангүй болж, үерийн ус олон айл өрхийг хохиролд учруулсан. Үерийн улмаас нийслэлд тог, цахилгаагүй, айл өрхүүд нь усанд автсан гээд олон “байгалийн гамшиг” монголчуудыг, нийслэлчүүдийг хатуухан “шалгав”.  Үндэсний их баяр наадмын өмнөхөн Сэлбэ голын сав дагуух далан сэтэрснээс 120 гаруй барилга, байгууламж усанд автсан юм.  Харин эдгээр иргэд одоо хохирлын үнэлгээ тогтоож, хохирлоо барагдуулна гэсэн. Харин Засаг дарга Д.Сумъяабазар “Хохирлын үнэлгээг тогтоох газар нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар биш. Үнэлгээний тухай хууль тогтоомжид заасны дагуу хохирлын үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд тогтоодог. Тэдгээр компаниудаар хохирлоо тогтоолгосны дараа дүүрэгтээ хандана, улмаар дүүрэг нийслэлд асуудлыг шилжүүлэх шаардлагатай. Хохирлынхоо үнэлгээг долдугаар сарын 24-нд багтаан хийлгэх ёстой” гэдэг байр суурь илэрхийлээд байна. Намар болтол хэдэн бороо, үер орохыг таашгүй, усандаа автсан улаанбаатарчуудын асуудал хэрхэн бол.

Өнгөрсөн жил Эрчим хүчний сайд нь “Энэ өвөл хүндхэн, эрчим хүчний салбар хүнд байдалд” орсныг сануулж байсан цаг саяхан мэт болов өнгөрсөн жилийн өдийд байв. Тиймээс энэ өвөл гал алдахгүй байхын тулд,  утаандаа угаартаж үхэхгүй тулд түлшээ сайжруулж, хүртээмжтэй байхад, сургууль, цэцэрлэг хичээллэж эхлэхэд түгжирч суухгүйн тулд өнөөдрөөс, одооноос бэлтгэхгүй бол жилийн жилд, намрын намарт “найдаад” өнгөрч боломгүй.

Асуудлыг цагийг нь тулгаж хийхгүй, өвлийн утаагаа зун нь мартдаггүй,  тог, цахилгааны даац нь хэтрэхээр “аргалаад” суудаг сайдтай үед бүр ч их эртнээс бэлтгэлээ базаахгүй бол горьгүй гэдгийг амссан, туулсан шүү, монголчууд аа.

Намрын түгжрэл, бухимдалгүй, өвлийг өнтэй давахын тулд найр наадамтайгаа зэрэгцэн намрын их ажилдаа орох цаг ирлээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-17 66.181.191.203

НЭГ САЙХАН ӨДӨР ШАМБАЛЫН ОРОН БОЛЧИХ ЮМ ШИГЭЭР МӨРӨӨДӨХӨӨ Л БОЛЬЧИХ ХЭРЭГТЭЙ ЮМ. ХАМГИЙН АМАР, БҮР ХАМГИЙН АМАРХАН АЖИЛ БОЛ ШҮҮМЖЛЭХ ЮМ. ИНГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТЭГЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ИЙМ БОЛОМЖ БАЙНА, ТИЙМ БОЛОМЖ БАЙНА ХЭМЭЭН МЭДЭМХИЙРЭХ. ЯГ ЦАГ ДЭЭРЭЭ ӨӨРӨӨ БОЛ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ, ЧАДВАРГҮЙ, АРЧААГҮЙ ХОГ ШААР ШҮҮ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-07-17 213.87.148.201

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-17 59.153.114.35

Бүх бэрхшээл нэг хоёр жилд юу л бол арван жилд ч өргөс авсан юм шиг арилахгүй, Иймээс энэ жил дахиад давтагдана. та тайвшир. Зарим этгээд улстөржүүлнэ шүү найз минь, одоогоор бололцоотой бүхнийг л хийж байгаа харагдах юм

Avatar

зочин 2023-07-17 66.181.176.191

30 жил ярьсан дахиад хэдэн жил ярих болж бнаа иргэд тэр дундаа хүүхдүүд хордож дууслаа

Avatar

Нэргүй 2023-07-17 203.98.76.4

Амьдрал бол Хувь Хүний СОНГОЛТ юм. Амьдран байгаа газар орон бүртээ САЙН, МУУ, ЗӨВ, БУРУУ-г Үйлдэн АЗ ЖАРГАЛ эсвэл ЗОВЛОН Бүтээх эсэх нь ХУВЬ ХҮН өөрөөс нь л 100% ШАЛТГААЛНА…
БУРУУ, МУУ бүхэндээ дийлдээд байвал энэ Хорвоо СҮЙРЭХ нь тодорхой

Avatar

T 2023-07-17 216.38.195.74

yzailyylcj; ?

Avatar

Нэргүй 2023-07-17 216.38.195.74

r;

Avatar

Нэргүй 2023-07-17 66.181.161.218

Харинч хурдан шуурхай арга хэмжээ авсан шүү баярллаа үерт авсан оршин суугч байна

Avatar

Нэргүй 2023-07-17 139.5.217.24

ХОТ РУУ ШИЛЖИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭН ДАРУЙ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. ТҮР ОРШИН СУУГЧААР БҮРТГЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2023-07-17 216.38.195.74

xsgyi; ?

Avatar

Нэргүй 2023-07-17 216.38.195.74

neg l ih goesonbc;

Avatar

Нэргүй 2023-07-17 216.38.195.74

ocd mrixyan zubshuirj olon xyn nemegdsen daatslm xyndrells, gdmdtrnopr.;

Avatar

trni peoply; XT;1 +CJ; 2023-07-17 216.38.195.74

– #s ; apt + Lrw

Avatar

Нэргүй 2023-07-17 216.38.195.74

– day; #

0 0
Avatar

##- $ 2023-07-17 216.38.195.74

Ny;

Avatar

Нэргүй 2023-07-17 103.229.120.235

Сумяабазараас хохирлоо нэхэмжилж шүүхэд өг, их тохуурхаж байх шив

Avatar

Нэргүй 2023-07-17 66.181.182.43

Ажил хийж чаддаг хүнд нь ерөнхий сайд, эрчим хүчний сайдын ажлыг нь даатгаачээ. Энэ Данх дан шоу хийнэ, жинхэнэ суудлын бөглөөс. Энэ тэнэгээ дэмжээд л байвал 2030 онд хэвээрээ л хавдрын өвчний голомт болсоор л байх болно

Avatar

Нэргүй 2023-07-17 103.212.116.52

Зун халж бороо ордог, өвөл хүйтэн болж цас ордог гэдгийг МАН-хан ойлгодог ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. Цас орсон чинь цасаа арилгаж чадахгүй тэдэн удаа цас орлоо гээд мангартаад байсан. Саяын 3 өдрийн бороог байгалийн гамшигт үзэгдэл болгочихсон л тууж явахыг харлаа. Угаасаа ямар нэг юм болоход ямарч бэлтгэлгүй, ниргэсэн хойно нь л хашхирах биз.

Avatar

Нэргүй 2023-07-17 216.38.195.74

T? ;

Avatar

- XT trshni # ; 1 xuux; workers key; ##- gee? 2023-07-17 216.38.195.74

CJ? ;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж