Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +28…+30 градус дулаан байна.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр салхи баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +21…+26 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30…+35 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35…+40 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ